Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Си Зиньпин: Монгол улсын тусгаар тогтнолыг үеийн үед хүндэтгэн үзнэ

2014-8-22
0
ЖИРГЭХ

Ganzaar BigМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар өчигдөр хоёр улсын хооронд албан ёсны хэлэлцээр хийсний дараа хэвлэл, мэдээллийнхэнд мэдээлэл хийсэн юм. БНХАУ-ын дарга Си Зиньпиний сэтгүүлчдэд хийсэн мэдээллийг хүргэж байна.

Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

Сайд нар, сэтгүүлчид ээ,

Та нар сайн байцгаана уу,

Саяхан би ноён Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийж Хятад-Монголын харилцааны бүхий л салбарын хамтын ажиллагаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар санал солилцож олон чухал тохиролцоонд хүрлээ. Хятад-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн туршид хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны гол урсгал байж ирлээ.

Ялангуяа 1994 онд хоёр тал Хятад-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчилсний дараагийн 20 жилийн туршид хоёр тал нөгөө талынхаа сонгосон улс төрийн тогтолцоо болон хөгжлийн замыг чин сэтгэлээсээ хүндэтгэж ирлээ. Бие биеийн язгуур эрх ашиг болон анхаарал ихээр хандуулсан асуудалд чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандаж ирлээ. Нөгөө талынхаа хөгжлийг өөрийн талын хөгжлийн чухал завшаан гэж чин сэтгэлээсээ үзэж байна. Ингэснээр Хятад-Монголын харилцаа тасралтгүй шинэ амжилтаар баяжиж ирлээ.

Саяхан хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр би болон ноён Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд дэвшүүлэхээр тохиролцлоо. Хятадын ард түмнээс Монголын ард түмэнд хандсан найрамдлыг илэрхийлэхийн тулд, мөн Монгол Улсын хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэхийн тулд би Хятадын Засгийн газрыг төлөөлж Хятад-Монголын хамтын ажиллагааны хэд хэдэн төслийг зарлалаа. Үүний дотор эдийн засаг, техникийн тусламж болон боловсон хүчний талаар дэмжлэг үзүүлэх төслүүд байгаа юм.

Ноён Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж болон түүний гэргий намайг болон миний гэргий, манай төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан нь ноён Ерөнхийлөгч болон түүний гэргий, Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмнээс Хятадын Засгийн газар, Хятадын ард түмэнд хандсан зузаан найрамдлыг илэрхийлж байна гэж би үзэж байна. Монголын талд гүн талархал илэрхийлж байна.

Миний энэ удаагийн айлчлал хоёр өдрийн хугацаатай богинохон ч гэсэн олон үр дүнд хүрч байна. Хоёр улсын Засгийн газар сайн бэлтгэсэн байна.Энэ удаагийн айлчлал амжилттай болж байна. Хятад-Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд би болон ноён Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржтой дараах тохиролцоонд хүрлээ.

Нэгдүгээрт, улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр тал цаашид стратегийн хэлхээ холбоогоо нэмэгдүүлэх болно. Ноён Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржийг энэ оны 11 дүгээр сард БНХАУ-д очиж, АПЕК-ийн дээд хэмжээний үеэр болох “Дэд бүтцийн төслийн харилцааг хагжүүлэх нь” гэсэн сэдэвт яриа хэлэлцээнд оролцохыг урьж байна. Мөн ноён Ерөнхийлөгчийг тааламжттай үедээ Хятадад дахин айлчлахыг урьж байна. Хоёр тал хууль тогтоох байгууллагуудын тогтмол солилцооны механизм болон Хятад-Монголын Гадаад хэргийн яамдын стратегийн яриа хэлэлцээний механизм байгуулахаар тохироод байна. Хоёр тал батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр улсын батлан хамгаалахын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх болно. Хоёр улс нийтлэг улс төр, аюулгүй байдлын эрх ашгийг хамгаалах болно.

Хоёрдугаарт, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг иж бүрнээр хөгжүүлж, Монголын талаас урт хугацаанд анхаарч байгаа далайн боомт, транзит тээвэр зэрэг асуудлыг зөв зохистой шийдэж байна. Хоёр тал цаашид Хятад, Монголын Засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухааны хамтарсан комисс, дэд бүтэц, уул уурхайн хамтын ажиллагааны зөвлөл гэх зэрэг механизмыг сайтар ашиглаж шинээр байгуулсан Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацаны хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж, 2020 он гэхэд хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх болно.

Хоёр тал мөнгөн тэмдэгтийн SWOT-ын хэмжээг 15 тэрбум юанийн хэмжээнд нэмэгдүүлэхээр санал нэгтэй тохиролцсон. Хоёр тал цаашид уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагааг цогцоор хөгжүүлэх зарчмын дагуу дэд бүтэц болон том төслүүдийн хамтын ажиллагааг  тэргүүлэх чиглэлийн ажиллагаа болгоно. Хятадын тал цаашид транзит тээвэр, далайн боомт, гэх мэт салбарт Монголын талд үргэжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Хоёр улс уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулан шинэ эрчим хүч, цахилгаан, хөдөө аж ахуй, хилийн боомт гэх мэт салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Хоёр талын чөлөөт бүсийн хэлэлцээрийг хэлэлцэх үйл ажиллагааг хоёр тал эхлүүлэхээр санал нэгтэйгээр тохиролцсон. Хятадын Эрээн хот, Монголын Замын-Үүд гэх мэт нөхцөл бүрдүүлсэн бүсд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг нааштай судлахаар тохиролцов.

Гуравдугаарт, ирэх таван жилийн туршид Хятадын талаас Монголын талд 1000 сургалтын квот олгоно. Мөн Засгийн газрын тэтгэлгийн квот 1000-ыг шинээр олгоно. Монголын 500 цэргийн албан хаагчийг сургана. Монголын 500 залуус, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлуулна. Монголын талд Хятадын шилдэг 25 кино, телевизийн нэвтрүүлгийг үнэ төлбөргүйгээр өгнө. Хоёр тал Хятад, Монголын найрсаг солилцооны жилийг сайн зохион байгуулж, хоёр улсын залуучууд, хэвлэл, мэдээлэл болон халдварт өвчинтэй тэмцэх, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно.

Дөрөвдүгээрт, олон улс, бүс нутгийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр улс цаашид НҮБ, АСЕМ, ШХАБ,CICA зэрэг байгууллагын хүрээнд хамтын ажиллагаа, зохицуулалтыг нэмэгдүүлж, сайжруулж хөгжүүлэх болно.

Хятадын тал ноён Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний санаачлагыг дэмжиж байна. Мөн Монголын тал АПЕК-т гишүүнээр элсэхийг дэмжиж байна. Хятадын талаас зургаан талт яриа хэлэлцээг сэргээхийн тулд гаргасан хүчин чармайлтыг Монголын тал дэмжиж байна.

Хоёр улс цаашид “Торгон замын эдийн засгийн бүс” санаачилга, “Тал нутгийн зам” санаачилга, Азийн бизнесийн хөрөнгө оруулалтын банк гэх мэт хүрээнд үйл ажиллагаа явуулах болно. Хятадын тал Монголын талаас санал дэвшүүлсэн Хятад, Монгол , ОХУ гурван улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг дэмжиж байна.

Энэхүү завшааныг ашиглаад би дараах зүйлийг дахин онцгойлон нотлоход бэлэн байна. Хятад улс ямаг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Монголын ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Мөн Хятад улс Хятад-Монголын харилцааг өөрийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж үзэж байна. Хятадын тал Монголын талтай хамт харилцан итгэлтэй, харилцан хариуцлагатай байх сайн хөрш, сайн найз, сайн түнш байхад бэлэн байна. Бид Монголын талтай хамт хүчин чармайлт гаргаж, зүрхэнд ойрхон, сэтгэлд уялдаатай, эрх ашиг харилцан шингэсэн найрсаг хөрш, ээлтэй хөрш байхад бэлэн байна. Бид цаашид харилцан дэмжиж, харилцан тусалж хоёр улсын нийтлэг сэргээн босголт, хөгжлийн төлөө хамтран ажиллая.

Өнөөдөр маш сайхан бороотой байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн найрамдлын салхитай хамт хамтын ажиллагааны бороо ирж байна. Энэ нь хоёр орны харилцаа шинэ шатанд гарч, шинэ ирээдүйтэй байх болно гэж илэрхийлж байна.

Баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    9 цаг 36 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    22 цаг 21 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 6 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    23 цаг 24 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 32 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК