
Хэлэлцэж, барьцсан юм шиг энэ хоёр холбооныхон Монголын баруун, зүүн бүсийн том нууруудын эрэг дээр цугларалт хийлээ. “Зүүний хүчний холбоо”-ны зүүн бүсийн цугларалт нилээд хэд хоногийн өмнө Дорнод аймгийн Буйр нуурын хөвөөнд болсон. Уг уулзалтад УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Д.Арвин зэрэг томчууд очиж Засгийн асуудлыг ярилцсан гэж хэвлэлүүд мэдээлсэн. Харин үүний дараа У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Зүүний хүчний холбоо”-ны баруун бүсийн цугларалт Увс аймгийн Увс нуурын хөвөөнд болжээ. Тэд хэл амнаас болгоомжилж энэхүү цугларалтаа цөөн хүн ирсэн мэтээр мэдээлж “аялал” хэмээн зарлахаар тохирсон гэнэ. Уг “аялал”-д хэн хэн явсан нь тодорхойгүй байгаа ч гэсэн МАН засагт орох нь зөв үү? Хэрэв орсон тохиолдолд “Зүүний хүчний холбоо”-ны байр суурь ямар байх, хэн хэнийг албан тушаалд байрлуулах талаараа ярилцсан гэж эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (6)