БНХАУ-ын дарга Си Зиньпиний манай улс дахь айлчлалын талаар Синьхуа агентлаг цаг алдалгүй мэдээлж байна. Тус агентлагт Хятад, Монгол хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн холбоогоо сайжрууллаа хэмээн бичжээ. Манай хоёр улсын Засгийн газар хооронд нийт 24 гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан билээ.



