УИХ-ын гишүүдийн хурууны хээгээр нь ирц бүртгэж, санал хураах төхөөрөмжийг намрын чуулганаас өмнө чуулганы танхимд байрлуулахаар болсон. Тэгвэл уг төхөөрөмжийг гишүүдийн ширээн дээр байрлуулжээ. Уг төхөөрөмжид УИХ-ын гишүүд өөрсдийн картыг уншуулаад хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, саналаа өгнө. Ингэснээр гишүүд эзэнгүй нэгнийхээ өмнөөс кноп дардагаа болихоос гадна ирцээ бүртгүүлчихээд хувийнхаа ажлыг амжуулж явдаг байдал нь арилах юм.




Т.Энхэлээ