Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүндэтгэлийн зоогон дээр Төрийн тэргүүний хэлсэн үг

2014-8-24
0
ЖИРГЭХ

Xi big_0        БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалд зориулсан хүндэтгэлийн оройн зоогон дээр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэмсэг ноён БНХАУ-ын дарга аа,

Эрхэмсэг хатагтай Пөн Ли-юань,

Хүндэт зочид оо,

Хатагтай, Ноёд оо,

Монгол Улсад Төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён мөн эрхэмсэг хатагтай болон Таныг дагалдан яваа нийт төлөөлөгчид Та бүхний энэ оройн амгаланг айлтгаж, манай оронд тавтай саатан морилохыг дахин ерөөе.

Та өмнө нь БНХАУ-ын дэд даргын хувиар Монгол Улсад айлчилж байсан, манай улсыг сайн мэддэг, манай ард түмний сайн анд нөхөр билээ. “Анхны уулзалтаар танилцдаг, ахиж уулзахдаа андын ёсоор золгодог” гэсэн хятад ардын зүйр үг байдаг. Та 2008 онд Монголд анх зочны ёсоор ирж байсан. Хангай дэлхий хур бороо хайрласан энэ өдөр Та хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн түүхт ойг тохиолдуулан манай улсад Монголын ард түмний сайн анд нөхрийн хувиар болон БНХАУ-ын даргын хувиар төрийн анхны айлчлалаар ирж байгаа нь гүн билэгдэлтэй юм.

БНХАУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын нэн тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг Та бүхэн сайн мэднэ. Өнөөдөр Монгол, Хятадын сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд бүхий л салбарт шинэ агуулга, хэлбэрээр баяжин, гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол, Хятадын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээр хоёр тал санал нэгтэй тохиролцож энэ тухай Хамтарсан тунхаглалд Та бид өнөөдөр гарын үсэг зурсан нь Монгол Улс, БНХАУ-ын ирээдүйн он жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны үндсэн зарчим, цаашдын чиг хандлагыг тодорхойлж байна. Түүнчлэн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлэх, аливаа асуудлыг нээлттэй, итгэмжилсэн байдлаар харилцан ярилцаж, шийдвэрлэж байх өргөн боломжийг бүрдүүлж байна. Энэ баримт бичиг Монгол Улсад хийж байгаа Таны айлчлалын онцгой ач холбогдлыг илэрхийлж байгаа бөгөөд үүгээрээ хоёр улсын харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээж байна.

Эрхэмсэг ноён  дарга аа,

Хатагтай, ноёд оо,

Та бидний албан ёсны хэлэлцээ, уулзалт  ажил хэрэгч, харилцан итгэсэн, найрсаг дотно уур амьсгалд болж, хоёр талын харилцааг урагшлуулан хөгжүүлэх бидний нийтлэг чин эрмэлзлийг нотлон харуулсанд баяртай байна.

Өнгөрсөн онд Хятадын төр, засаг хөрш улс орнууддаа чиглэсэн гадаад бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тусгайлан хуралдаж онцгой бодлого тодорхойлсныг БНХАУ-ын чухал хөршийн нэг болсон Монгол Улс, Монголын төр засаг, олон нийт анхааралтай ажиглан харж ирсэн. Уг бодлого ч амжилттай хэрэгжиж эхэлж байгааг бид харж байна.  

Шинэ шатанд дэвшин гарч байгаа Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тууштай хөгжүүлэхийн төлөө энд морилон ирсэн Та бүхэнтэй бүх түвшинд нягт хамтран ажиллахад бид бэлэн байна. Үүний тод илэрхийлэл нь өнөөдөр манай Засгийн газар, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд  байгуулсан олон арван баримт бичгээр нотлогдож байгаа юм.

2020, 2050 оны өндөрлөгөөс эх орныхоо сэргэн мандлыг харж Таны төлөвлөсөн “Хятад мөрөөдөл” хэмээх алсыг харсан хөгжлийн хөтөлбөр нь хөрш улсуудад ч боломж олгож байна. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн монгол зүйр үгийн агаараар бид Та бүхэнтэй ойр нягт хамтран замнаж, хамтдаа хөгжихийг хүсч байна. Монгол Улсад, монголчууд бидэнд ч өөрийн сонгосон зам, мөрөөдөл, хүсэл тэмүүлэл бий.

Таны дэвшүүлсэн БНХАУ-аас хөрш орнууддаа “илүү дотно, илүү чин сэтгэлээсээ, илүү нээлттэй, хүртээмжтэйгээр хандах” гэсэн бодлогод бид талархдаг. Мөн манай хоёр талын хамтын ажиллагаанд “Монгол Улсын эрх ашгийг илүүтэй бодох ёстой” гэсэн таны зарчмын байр сууринд манай төр, ард түмэн баяр хүргэж байна. Мөн Эрхэмсэг дарга Таны өнөөдөр манай улсын хэвлэл мэдээлэлд зориулж бичиж нийтлүүлсэн тэргүүн өгүүлэлд байгаа хоёр орны харилцааны талаарх “хариуцлагатай, харилцан ашигтай, найрсаг, энхийн төлөө түнш байя” гэсэн Таны цаг үеэ олсон чухал санаачлагатай би санал нэг байна.

Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ), Ази-Европын уулзалт (АСЕМ), Зүүн өмнөд Азийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (АСЕАН), Бүс нутгийн чуулга (АРФ), Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ) зэрэг олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн хамт энэ ажил хэрэгч уламжлалаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна.

Монгол Улс Зүүн Хойд Азийн бүс нутагт энх тайвныг сахиулж, эдийн засгийн болон бусад салбарт хувь нэмэр оруулж идэвхтэй оролцогч байхыг зорьж байна. Монгол Улсын дэвшүүлсэн “Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагыг эхнээс нь дэмжин хамтран ажиллаж байгаа БНХАУ-ын удирдлагад гүнээ талархаж явдгаа энд илэрхийлье. Мөн Монгол Улс, БНХАУлс, ОХУлсын гурван талын дээд хэмжээний Улаанбаатарын уулзалтын тухай миний санаачлагыг ойлгон хүлээн авч байгаад баяртай байгаагаа тэмдэглэе.

“Хүлгийн сайныг унан байж мэддэг, хүний сайныг ханилан байж таньдаг” гэж манай ард түмэн хэлэлцдэг. Би Эрхэмсэг ноён дарга Тантай олон удаа уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцаж байсан. Та Монгол Улсын дэвшүүлж ирсэн санал санаачлагад байнга хүндэтгэлтэй хандаж, асуудлыг шийдэх дэмжихийн тулд чин сэтгэлийн туслалцаа үзүүлж байдагт гүн талархлаа дахин илэрхийлье.

Манай хоёр орны ард түмний төдийгүй, хоёр орны удирдлагын хооронд элгэмсэг дотно, итгэмжилсэн, нөхөрсөг харилцаа өргөжиж байгаад би баяртай байна.

Энэ хундагыг:

- Мянга мянган жилийн түүхтэй Монгол, Хятад орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн сайхан ирээдүйн төлөө,

- БНХАУ-ын хөгжил цэцэглэлт, хятадын найрсаг ард түмний сайн сайхны төлөө,

- Эрхэмсэг ноён БНХАУ-ын дарга Си Зиньпин Таны эрүүл мэндийн төлөө,

- Эрхэмсэг хатагтай Пөн Ли-юань Таны эрүүл мэндийн төлөө,

- Энд хуран цугласан хатагтай, ноёд Та бүхний эрүүл энх, сайн сайхны төлөө өргөхийг зөвшөөрнө үү.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Bolor (202.21.117.230)
    Eronhiilogchdoo bayr hurgie mash medremjtei saihan ug heljee argagui tom lider hun l ingej helne de
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
    • zochin
      onz bna eronhiilogch
      2014 оны 08 сарын 25
  • zochin (202.21.117.230)
    Manai ELBEGEE onz gaihaltai bna
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (149.254.180.230)
    Ovoodoo mongolchuud mini! Amnii bilgees ashdiin bileg gedegdee! Dandaa l saihan setgegdluud unshaad saihan bolchloo! Bidl neg negnee demjihgui bol hen demjihev! H
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • зочин (202.126.89.246)
    Хятадын даргын төлөвлөсөн"Хятад мөрөөдөл" Монголд ашигтай гэнэ үү. Бид өөрсдөө төлөвлөж, мөрөөдөж чадахгүй байгаа юм байхдаа. Юу болоод байнаа. Хятадууд одоо л бусдад ашигтайгаар төлөвлөдөг болчихсон юм байх даа
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.70.42.50)
    муу *****
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • хххххххххх (202.72.245.122)
    ЇНДЭСНИЙ ЇЙЛДВЭРЛЭЛЭЭ ТАСРАЛТГЇЙ ДЭМЖИЖ ,ХИЧЭЭЖ АМЬДАРЦГАА ,БИД БЇХНИЙГ ТА НАРЫН ЄМНЄЄС ХИЙНЭ ГЭЖ АМЛААГЇЙ
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • tom (202.131.234.106)
    sain bn iim vg heldeg gej anh udaa sonsoj medlee. Busad turiin tergvvn baisan hvmvvs yamar vg helj bsan bol doo. Odoo bvgdeerei evtei bh heregtei ingej baij MG hugjih bno.Amjilt Mongolchuudaa
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • иргэн (103.26.193.4)
    Сүүтэй хундага тулгасан болов уу
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • bid2 (103.26.193.4)
    Saihan ug heljee. Eronhiilogchiig bainga hundelj demjdeg shuu. Ih ondor bolovsroltoi hun shuu. Amjilt husie
    2014 оны 08 сарын 25 | Хариулах
  • 9999 (103.26.193.20)
    suuliin ugendee mongoliin ard tumendee sn shaniig huseegui l yum bna duu
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Zochin (27.123.214.120)
    Arai l uur shuu, ene tsag uye-n argagui tom leader shu.
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • davaa (103.26.193.10)
    Suu uusan uu hatuu ym uusan uu ain
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.193.24)
    Хэлэхдээ ч гарамгай даа, хийхдээ л тааруу болохоос
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.193.28)
    угаасаа сайхан үг хэлдэг ерөнхийлөгч дөө.
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • baagi (112.72.13.204)
    Caihan vg heljee
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • 220 (103.26.193.10)
    elbegee sain bnaa
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (76.104.199.57)
    hundagatai svv uusan yum bolov u.hundagatai arhi uusan yum bolov u.on soligdoh muchid uuriinh ni uzuulsen show sanaaand orchihloo.
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • od (202.179.20.161)
    Zuitei
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.183.245)
    Udirdagch hvn iim l baih yostoi hugjil bol todorhoi bolj baih shigee.Bid evtei baihdaa hvchtei.
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • хятад+. (37.145.56.99)
    За Хятадтай далайн боомт гарц барьчлаа. Одоо ОХУ давхар далайд гарц бариад, Москвад нь Монгол уруу орох гарах барааны гааль мон далайд гарах завшоорол авбал болж дээ. МОСКВАД МОНГОЛ УЛС ООРЫН ГААЛЬТАЙ БОЛЧВОЛ БАРУУНААС ТАТАХ БАРАА 1000 ДАХИН БАГАСАНА.
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Ovoo doo (218.240.23.5)
    Odoo l 1 Ulsiin eronhiilogch shig helj bn daa Elbegee mini
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.194.114.178)
    saihan heljee.hol hardag ni medregdej bna shuu .elbegee
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.91.38)
    Гоё хэлжээ.
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Аяа (202.179.11.94)
    Сайхан үг хэлжээ манай ерөнхийлөгч
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    9 цаг 35 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    22 цаг 20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 5 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    23 цаг 23 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 31 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК