Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Бид энэ дайнд ялснаар нөхөрлөлийн хүч агуу гэдгийг дэлхий дахинд харуулсан юм

2014-8-24
0
ЖИРГЭХ

Xalx Big5        Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан баярын хурал өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус хуралд оролцон үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ахмад дайчид, зочид төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, ахмад дайчид, залуу үеийн төлөөллийн бүрэлдэхүүн та бүхэндээ Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Өнөөдөр бид Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг бататган бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдлын нэг болох Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар, Оросын ард түмэн, цэрэг, дайчдын элч төлөөлөгчдийн хамт ёслон тэмдэглэж байна.

Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн эгэлхэн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн мэндийг Монголын нийт ард түмэн болон Оросын ахан дүүстээ хүргэн мэндчилье.

Түүнчлэн энэхүү гарамгай ялалтын гэрч, амьд халуун домог болон налайж суугаа эрхэм ахмад дайчид, хүндэт буурлууддаа ялалтын баярын сэтгэл догдлом мэндийг хүргэе.

Тэртээ 1939 оны түгшүүрт өдрүүдийн тэнгэр дор мөнх нойрсч, Монгол эх орны минь хөрсөнд үргэлжийн залуугаараа мөнхөрч, эргэж ирээгүй баатарлаг хөвгүүд, охидоо дурсан санаж мэхийн ёслоё.

Халхын голын байлдаанд оролцож халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг манай ард түмэн, төр, засаг гүнээ хүндэтгэж ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь Халх голын байлдааны ялалтын ойг 1940 оноос эхлэн уламжлал болгон тэмдэглэж ирсэн явдал юм.
Xalx Big5
Ахмад үеийнхээ гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх, хөрш болон найрамдалт орнуудын хамтын ажиллагаа, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, залуу хойч үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд Халхын голын байлдааны ялалтын ойн арга хэмжээ ач холбогдлоо өгч ирсэн. Манай оронд энэхүү түүхт ялалтын ойд зориулан өргөн далайцтай хөтөлбөр хэрэгжиж байгааг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ойг зохион байгуулах ажлын хэсэг ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой олон арван арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү түүхт ялалтын ойг ёслон тэмдэглэхдээ бид улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амар амгалан байдлыг сахин хамгаалахын төлөө манай ард түмэн, ахмад үеийнхэн яаж амь бие хайргүй тэмцэж ирсэн, үүнд манай умард хөрш ЗХУ хэрхэн тусалсныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу, өсвөр үеийнхэн, цэрэг, дайчдыг өвөг дээдсийн уламжлал, эх оронч үзэл, сэтгэлээр хүмүүжүүлэх, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа, зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, энэхүү ялалт ямар их үнээр олдсоныг үеийн үед сануулж байх ёстой. Энэ бол та бидний ахмад үейинхнийхээ өмнө, дайнаас эргэж ирээгүй эрэлхэг дайчдын өмнө хүлээсэн ариун үүрэг юм.

Бидний өвөг дээдэс, ахмад үейинхний эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, сайн сайхны төлөө зориулсан ариун үйл хэргийг үргэлжлүүлэх нь бидний нэр төрийн хэрэг юм. Энэ уламжлалыг манай өнөөгийн зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тусгай үүрэг бүхий бие бүрэлдэхүүн нэр төртэй үргэжлүүлж байгааг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр чухал түүхэн үйл явдлыг урамшуулан Монголын төрөөс шагнасан. Үүний нэг нь ОХУ-ын Хиагтын хилийн цэргийн алба юм. Халхын голын дайнд оролцсон нийт Зөвлөлтийн дайчдын дөрвөн хүний нэг нь одоогийн Буриадын хязгаараас, мөн Хиагтын хилийн цэргийн албанаас оролцсон байдаг. Хиагтын хилийн цэргийн алба, тэнд байсан бие бүрэлдэхүүн Халх голын дайны эхний өдрөөс эхлэн энэ үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож, хамгийн баатарлаг гавьяаг байгуулсан түүхтэй юм. Ийм учраас сүүлийн 50 жилд ОХУ-ын Хилийн байгууллагуудын дотроос хамгийн түрүүнд гадаадын өндөр дээд шагналаар, тухайлбал, Монгол Улсын өндөр дээд шагнал болох Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг саяхан гардуулж өгснийг дуулгахад таатай байна. 
Xalx Big5
Мөн та бүхэнд таатай мэдээ дуулгая. Одоогийн Халх гол сум тэр үед дайны талбарт хамгийн их хүнд ачааг үүрч, тэнд оршин тогтнож, тэнд манай цэрэг, дайчдын хамгийн нэн шаардлагатай зүйлүүдийг гүйцэтгэхэд ар тал нь болсон. Фронт дээр байсан манай эх орны хамгийн хүнд ачааг үүрсэн засаг захиргааны нэгж юм. Ийм учраас Халхын голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Халх гол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг энд дуулгахад таатай байна.

Монголын зэвсэгт хүчин, өнөөгийн залуус, өнөөгийн залуу үеийнхэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Өнөөдөр Монголын зэвсэгт хүчний албан хаагчид дэлхийн цэрэг гэгддэг ийм сайхан алдар хүндийг хүртэх хүртлээ дэлхийн олон халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Дэлхийд энхийг сахиулах үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог, дэлхийн цэрэг болж арми нь өргөжсөн 20 улсын нэгээр Монгол Улсын зэвсэгт хүчин албан ёсоор тооцогдож байгааг тэмдэглэн хэлэхэд туйлын таатай байна.

Өнөөдрийн баярын хурлын үйл ажиллагаанд дөнгөж саяхан Судан улсад дэлхийн цэргийн үүргээ гүйцэтгэж, төр засаг, командлалын зүгээс өгсөн үүргийг нэр төртэй биелүүлж, НҮБ, олон улсын байгууллагын хүрээнд өндөр үнэлгээ аваад ирсэн энхийг сахиулагчдын төлөөлөл оролцож байна. Сайн байна. Үүргээ сайн биелүүлсэн та бүхэнд баяр хүргэе.

Энэ сайхан өвөг дээдэс, ахмад үеийнхээ эх оронч дайчин уламжлалыг бид өнөө үед болон хойч үедээ өргөжүүлэн хөгжүүлэх сайхан боломжийг нээхээр ажиллаж байгаа. Саяхан Чингисийн талбайд оюутан цэргүүд тангараг өргөснийг та бүхэн сайн санаж байгаа байх аа. Би хувьдаа Монгол Улсын иргэн бүхэн цэргийн алба хаах ёстой гэж боддог. Монгол Улсын иргэн бүхний зүрх сэтгэлд эх орноо хамгаалах эх оронч үзэл дүүрэн байх ёстой. Энэ бол Монголд хүн болж төрсөн хүн бүхний сэтгэл зүрхэнд оршиж байх ёстой үнэт гэж боддог. “Оюутан-цэрэг” хөтөлбөр цаашид улам бүр өргөжинө. Оюутнууд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн суралцагчдын дунд гэх зэргээр улам бүр цааш өргөжинө. Оюутан-хилчин цэрэг, оюутан-цагдаа, оюутан-онцгой байдлын албан хаагч гэх мэт байдлаар өргөжих боломжтой. Энэ чиглэлд бид эрх зүйн талаас нь, хуульд тодорхой өөрчлөлт хийж өргөжүүлэхийн төлөө  цаашид ажиллах болно.

Монголын төрд ажиллах гэж байгаа бол цэрэгт алба хаасан байдаг, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэж байгаа хүн бүхэн цэргийн мэдлэгтэй байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэе. Энэ бол бид өвөг дээдсийнхээ эх оронч, баатарлаг цэргийн гайхамшигт уламжлалыг үеийн үедээ үргэлжлүүлэн хадгалж үлдээх хамгийн гол бодлогын нэг юм.
Xalx Big5
Монгол Улс хоёр хөрштэй, дэлхийн хамгийн том хоёр гүрний дунд оршдог газар зүйн өвөрмөц байршилтай орон. Нэг хоногийн өмнө  БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийгээд буцлаа. Бид олон зүйлийн гэрээ, хэлэлцээр, мэдэгдэл, тунхаглал, хоёр талын эрх ашгийг хангасан хамгаалсан олон баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний дотроос хамгийн гол онцлон хэлэх нь хоёр Төрийн тэргүүний гарын үсэг зурж баталсан хамтарсан тунхаглалд “Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, сонгосон замыг БНХАУ үеийн үед хүндэтгэн дагах болно” гэсэн зүйлийг тусгасан явдал бол туйлын чухал юм.

Мөн удахгүй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлах урилгатай байгаа. Энэхүү айлчлалын бэлтгэл ажил дээр бид хоёр талаасаа эрчимтэй ажиллаж байна. Ерөнхийлөгч Путины айлчлал агуулгын хувьд өргөн, шийдсэн асуудлын хувьд өргөн цар хүрээтэй, ирээдүйгээ тодорхойлсон түүхэн айлчлал болно гэдэгт бид бүрэн итгэн хүлээж байгаа.

Энэ жил бид Халх голын ялалтын 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа. Энэ өдөр бол ойн хамгийн гол тэмдэглэлт өдрүүдийн нэг юм. Цаашдаа ирэх өдрүүдэд ч гэсэн бид ойн үйл ажиллагааг тэмдэглэх, сурталчлах ажлыг үргэлжлүүлнэ.

Энд нэг зүйлийг дурсах хэрэгтэй. Тэртээ 1930-аад оны сүүлээр эхэлсэн тэр дэлхийн дайны дарийн утаа Монголын газар нутагт уугиж, дэлхийн дайныг дуусгах гарын үсэг зурахад Монголын дайчид оролцож, төгсгөж байсан юм. Үүнийг түүх мартах ёсгүй. Үүнийг бид үргэлж санан дурсч явах ёстой.

Ирэх жил 2015 онд цэрэг дайны холбогдолтой чухал ойг тэмдэглэнэ. Манай хойд хөрш агуу эх орны дайны ялалтын 70 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр ажиллаж байна. Энэ ойд миний биеийг албан ёсоор урьсан. Энэхүү ойн үйл ажиллагаанд оролцоно. Мөн 1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ой бас ирэх жил давхцаж тохиож байгаа юм. Энэ ойг бид хоёр хөрштэйгөө хамт өргөн дэлгэр тэмдэглэх ёстой. Дипломат шугамаар болон бусад шугамаар энэ асуудлыг бид тавьж, ярилцаж байна.

Монгол Улсын тусгаар тогтнол болон бие даасан байдал сайн сайхан амьдралын төлөө Зөвлөлтийн хүмүүс, ОХУ-ын иргэд халуун амиа зориулсан. Олон арваараа, хэдэн зуугаараа, олон мянгаараа халуун амиа зориулж, бүлээн цусаа Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө урсгаж явсан юм. Бид манай хойд хөршийн ард түмний, төр засгийн, та бүхний энэ гавъяат үйлсийг хэзээ ч мартахгүй. Үүнийг Монголын ард түмэн, төр засаг үеийн үедээ санан дурсаж явах болно. Энэ үгийг би төр, ард түмнээ төлөөлөн энэ хүндэт индрээс хэлэхдээ туйлын баяртай байна.

Мөн энэхүү чөлөөлөх дайны үеэр Монголын олон мянган цэрэг дайчид БНХАУ-ын тусгаар тогтнол, сайн сайхны төлөө тэмцэн халуун амь, бүлээн цусаа урсгаж Жанчхүүгийн даваа, Хамар даваа гэх зэрэг газруудад ширүүн тулгаралтад орж, манай олон баатрууд тэнд амь насаа өгч, үүрд нойрссоныг та бүхэн мэдэж байгаа. Ийм учраас энэ жилийн болоод ирэх жилийн ой, түүхэн үйл явцыг үнэнээр нь үлдээх, түүхэн үйл явцыг санан дурсах, ирээдүй үедээ энэ бүхнийг зөв үнэнээр нь үлдээх шаардлагатай байгаа юм. Түүх өөрөө гуйвдаггүй, хүмүүс л түүхийг гуйвуулдаг. Ийм учраас бид түүхийг гуйвуулахын эсрэг байдаг. Түүхэндээ хийсэн энэ гавъяатай сайн сайхан үйлсийг бид аль аль талдаа санан дурсах ёстой.

Халх голын дайн бид бүхний хамтын ялалтаар дууссан. Бид энэ дайнд ялснаар зөвхөн зэр зэвсгийн хүч төдийгүй дайчин нөхөрлөлийн хүч агуу юм гэдгийг дэлхий дахинд харуулж чадсан юм. Чухамхүү хүнд цаг үе, эгзэгтэй түүхэн мөч бүхэнд хамт байсан Оросын ард түмэнд бид үеийн үед талархаж явах болно. Халхын голын байлдаанд оролцож, эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун нас, амь биеэ зориулан баатарлаг гавъяа байгуулсныхаа төлөө ялалтын 75 жилийн ойн энэ өдөр төр, засгийнхаа хайр энэрлийг хүртэн суугаа ахмад дайчид та бүхэндээ баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол эх орон минь өнө мөнхөд орших болтугай.

Баярлалаа та бүхэнд.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (212.186.178.178)
    За даа, заримдаа ялаагүй байсан бол японы замаар хөгжсөн бол дээр байж гэж бодогддог шүү. Нөхөрлөлсөөд байх ч юу байхав, орос өөрийн ашиг сонирхолыг хамгаалж л цэргээ оруулсан доо.
    2014 оны 08 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    4 цаг 55 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    4 цаг 59 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    9 цаг 32 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    9 цаг 43 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    10 цаг 43 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    11 цаг 29 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    12 цаг 49 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    14 цаг 2 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    14 цаг 35 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    14 цаг 44 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    14 цаг 54 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    15 цаг 2 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    15 цаг 17 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    15 цаг 18 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    15 цаг 21 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    15 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 40 мин
  • Байнгын хороод хуралдана
    16 цаг 46 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    16 цаг 55 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК