Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцэрлэгийн хүртээмж, өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл сонсов

2014-8-27
0
ЖИРГЭХ

2    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өнөөдөр /2014.08.27/ “Цэцэрлэгийн хүртээмж, өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, барилга байгууламж”-ийн талаар мэдээлэл сонсож холбогдох албаныхантай тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан, Д.Сумъяабазар нар болон  холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагын талаар танилцуулсан юм.

Нийслэлд 2013-2014 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 цэцэрлэг, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт нийт 75579 хүүхэд хамрагдаж, 2-5 насны хүүхдийн 72,3 хувийг хамруулжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг тэрээр онцлов.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 31683 ор бүхий 178 цэцэрлэгт 59474 хүүхэд хүмүүжиж байгаа нь цэцэрлэгийн барилга хүчин чадлаасаа даруй 1,87 дахин илүү ачаалалтай ажиллаж байгаа аж.

2Энэ онд гурван цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж, 27 цэцэрлэгийн барилга угсралтын ажил эхэлсэн байна. Мөн тендер нь зарлагдсан 32 цэцэрлэгийн барилга байгаа бөгөөд энэ тоог  нэмэгдүүлж 150 хүүхдийн хүчин чадалтай 374 цэцэрлэг барих шаардлага тулгарчээ.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана газар чөлөөлөлтийн ажил удаашралтайгаас шалтгаалж цэцэрлэгийн барилга барих ажил он дамнах, зохих ёсны хугацаандаа ашиглалтад орохгүй  байгаа талаар онцлоод, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх  таван санал гаргаж буйгаа танилцуулсан юм.

Үүнд нэгдүгээрт, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж ингэхдээ 50 хувийг эцэг эхчүүд хариуцдаг байх шийдвэр гаргах хэрэгтэй байгаа талаар дурдаад, энэ талаар судалгаа явуулсныг  эцэг эхчүүдийн 80 хувь дэмжсэн байна.

хоёрдугаарт, өнгөрсөн хичээлийн жилд үйл ажиллагаа явуулсан төрийн бус өмчийн нийт цэцэрлэгийн 43 хувь нь  хүчин чадлаа бүрэн ашиглаж чадаагүй байна. Энэ нь нийт 71 цэцэрлэгийн 2552 ор сул байна гэсэн үг юм. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд байгаа энэ  сул орыг ашиглаж тодорхой зорилтот бүлгийн хүүхдүүдийг төлбөргүйгээр хамруулах. Ингэснээр хувийн цэцэрлэгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахаас гадна цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 3150-аар нэмэгдэнэ.

гуравдугаарт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Аж ахуй нэгж, байгууллага нь цэцэрлэгтэй байж болно” гэж заасныг үндэслэн байгууллагууд дэргэдээ өөрийн цэцэрлэг байгуулах саналыг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх.

дөрөвдүгээрт, ашиглалтын хугацаа дуусаагүй, суурь сайтай баригдсан 38 цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл хийж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Барилга угсралтын ажилд шаардагдах 20 гаруй тэр бум төгрөгийг шийдвэрлүүлэх хэрэгтэй. Ингэснээр цэцэрлэгийн орны тоо 2850-аар, хамрагдах хүүхдийн тоо 4500-аар нэмэгдэнэ гэж үзэж байна.

тавдугаарт, боловсролын салбарт Захиргаа аж ахуйн орон тооны үлгэрчилсэн нормативыг  яаралтай батлуулах шаардлагатай байгаа гэсэн саналуудыг дэвшүүлэв.

Мэдээллийн явцад цэцэрлэгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны  гишүүдийн зүгээс тавьсан  асуултад  холбогдох яам, агентлагийн   удирдлагууд  хариулт өглөө.

Мөн байнгын хорооны гишүүдийн зүгээс хэд хэдэн санал гаргасан. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар цэцэрлэг, сургуулийн барилгын нэгдсэн жишиг стандарттай болох асуудал дээр анхаарах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж, ингэснээр хөрөнгийн зарцуулалт тодорхой байхаас гадна хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Байнгын хорооны гишүүд Нийслэлийн боловсролын газраас дэвшүүлсэн зарим саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллахыг холбогдох яам агентлагуудад анхаарууллаа.

Түүнчлэн Нийслэлийн боловсролын газраас дэвшүүлсэн  ашиглалтын хугацаа дуусаагүй, суурь сайтай баригдсан 38 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх ажлыг шуурхайлах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн юм.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ, цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл хийх ажлыг шуурхайлах хэрэгтэй. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх энэ ажилд шаардлагатай 20 гаруй тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгахад  хоёр байнгын  хороо анхаарч ажиллана гэдгийг энэ үеэр дуулгав.

Мөн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар энэ ажлыг хариуцаж зарим барилгыг концессын гэрээгээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн үүрэг, чиглэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (103.26.193.16)
    Tiin sh de nergesen hoino ni hashgiraw geech bolj baih shiw daraa jil boltol haana yaj huuhdee bailgaj ajilaa hiih be erhem gishuud min.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • zaaaassss (103.26.193.23)
    Odoo hawar yriad zohitsuulah estoi bsan ym bishu bitgii neeh hudlaataj bgaa ch. Tsetserleg haana ch hurehgu odorjin shonojin oochurlood burtguulj chadsangu.
    2014 оны 08 сарын 28 | Хариулах
  • A jilt (103.26.193.14)
    Oyunbaatar gishuun Mundag uhantai Hun shy ajild ni am jilt
    2014 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    9 цаг 36 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    22 цаг 21 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    23 цаг 6 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    23 цаг 24 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 32 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК