Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш буюу есдүгээр сарын 1-нд дунд сургуулийн сурагчдад теле хичээл заана. Энэ жилийн хувьд ерөнхийлөгч “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдвээр хичээл заах юм байна. Түүнчлэн МУ-ын Ерөнхийлөгчийн заах хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах ба тус хөтөлбөрийн гол цөм болсон хүүхэд бүрийг дэмжсэн, тэдний оролцоог хангасан хичээл болохыг зарим эх сурвалж мэдээллээ.
Тэрээр өнгөрсөн жилүүдэд “Дэлхийн дулаарал ба Монгол”, “Монголын бахархал”, “Монголын сайхан орноор”, “Хүн болох багаасаа” зэрэг сэдвээр хичээл зааж байсан юм.
24tsag.mn




























































Сэтгэгдэл (1)