Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр дунд сургуулийн сурагчдад теле хичээл заана. Энэ жилийн хувьд ерөнхийлөгч “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдвээр хичээл заах юм байна. Цахим хичээлийг 10:00 цагаас МҮОНТВ-ээр шууд дамжуулна.Түүнчлэн МУ-ын Ерөнхийлөгчийн заах хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах ба тус хөтөлбөрийн гол цөм болсон хүүхэд бүрийг дэмжсэн, тэдний оролцоог хангасан хичээл болох юм.
Тэрээр өнгөрсөн жилүүдэд “Дэлхийн дулаарал ба Монгол”, “Монголын бахархал”, “Монголын сайхан орноор”, “Хүн болох багаасаа” зэрэг сэдвээр хичээл зааж байсан юм.



















































Сэтгэгдэл (1)