
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Режел Тайип Эрдоанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шилжүүлэх ёслолд оролцов. Энэ үеэр тэрбээр БНТУ-ын Ерөнхий сайдын орлогч, Эдийн засаг, худалдааны Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Туркийн хэсгийн дарга Бүлент Арынчтай уулзаж, хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг өргөтгөн хөгжүүлэх талаар болон 2013 оны гуравдугаар сард Анкара хотод болсон хамтарсан хорооны долдугаар хуралдааны протоколын хэрэгжилтийг дүгнэж, цаашид хийх ажлын талаан санал солилцов. Тус улсын Засгийн газраас манай улсад 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.