Өнөөдөр есдүгээр сарын 1-н. Шинэ хичээлийн жилийн эхний өдөр. Энэ л өдөр хүүхэд багачууд, оюутан залуус эрдмийн их өргөөрүүгээ айлчилж, хайртай багш, ангийн анд нартайгаа уулзалдаж, баяр хөөрөөр дүүрэн байдаг. Тэдний энэ сайхан баяр дээр баяр нэмж, хичээлийн шинэ жилийг нь нээхээр манай эрхэм Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд зарим сургуулиудад зочилдог.
Тэгвэл энэ жил Ерөнхий сайд 92 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, УИХ-ын дарга З.Энхболд Барилгын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон байгаа.
Харин гишүүдээс нэг хэсэг нь нийслэлд, нөгөө хэсэг нь орон нутгийн сургуулиудын нээлтэд оролцсон бөгөөд О.Баасанхүү гишүүний хувьд Эрдэнэт хотын 1-р арван жилийн хичээлийн нээлтэд оролцоод иржээ.

Сэтгэгдэл (2)