Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ард түмэн хоёр сайдыг том бодлого ярьж мэтгэлцэхийг илүү сонирхох болов уу?

2014-9-02
0
ЖИРГЭХ
А.Гансүх, Ц.Оюунгэрэл нар бол жирийн нэгэн Дондог, Дулмаа биш. Тэд бол АН-даа нэр хүндтэй, нөлөө бүхий улстөрчид.
    гансүхУлс орны эдийн засгийн байдал сайнгүй, бэрхшээлтэй асуудлууд маш их байна. Ард түмний амьдралд өөдөлж дэвшсэн зүйл хомс, ажлын байр хумигдаж, хөрөнгө оруулагчид үргэсэн гээд Шинэчлэлийн Засгийн газарт шийдэх ёстой асуудал шил шилээ даран хүлээж байна. Монгол Улс гадаад нэр хүндээ өсгөх, дотоодынхоо эдийн засгийг сэргээх талаар маш их хичээж, хөдөлмөрлөх шаардлагатай.

     Хэдэн өдрийн өмнө БНХАУ-ын удирдагч Ши Жинпин манай оронд айлчилж хоёр талын худалдаа эргэлтийг 6 тэрбум ам.доллараас 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн маш тодорхой хэлцэл хийж, Монголд зах зээлээ нээж өгөх болсон нь дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа.  “Монгол дэлхийн тоглогч болж эргэн ирж магадгүй” гэсэн мессежийг гадаадын хэвлэлийн хуудаснаас олж унших болсон нь баяртай мэдээ. Гэвч сүүлийн хоёр жил муугаараа балбуулсан бид энэ боломжийг ажил болгож, амжилт олохын тулд хамтаараа маш шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч манай оронд айлчилж дэд бүтцийн хэд хэдэн том төсөл болон, зах зээлээ нээх талаар ярилцах гэж байна. Орчин тойрныхоо эерэг өөрчлөлтийг бид зөв мэдэрч, алдаж хоцрохгүйгээр атгаж өнгөрөхийг цаг үе шаардах боллоо. Төр засаг нөр их хариуцлага, ажил, бодлогын үүдэнд тулж ирээд байна. Үүнд төр засгийг толгойлж байгаа эрхмүүд, сайд нарын хичээл зүтгэл, зөв бодлого нэн чухал. Гэтэл ойрын хэдэн өдрүүдэд Зам тээврийн сайд А.Гансүх, Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарын хэрүүл маргаан хэвлэлийн хуудсыг дүүргэж олны гайхширлыг барах боллоо.

    Хүний нэр төр гэдэг нэн чухал, түүнийгээ хууль шүүхийн байгууллагаар хамгаалуулах эрх нь хэнд ч бий. Гэхдээ бас шүүмжлэл хардлагыг тойрч гарсан төрийн түшээ үгүй. Нөгөө талдаа төрсөн дүүгээ хэцүү нэртэд хонуулаад байгаа эгч хүний сэтгэлд бухимдал төрөхгүй байхын аргагүй гэдгийг Монголчууд сайн ойлгож байгаа. Зөрчил, бухимдал хаа ч байдаг. Гэхдээ төрийн өндөр хэргэмтэй сайд хүмүүс нэгнээ элдвээр цоллон хэвлэлээр бухимдлаа илэрхийлэх нь тийм ч зохимжтой зүйл биш л болов уу.

    А.Гансүх, Ц.Оюунгэрэл нар бол жирийн нэгэн Дондог, Дулмаа биш. Тэд бол АН-даа нэр хүндтэй, нөлөө бүхий улстөрчид. Нөлөө бүхий улстөрчид том бодлого л ярьдаг. Гэтэл хоёр сайд маань жижиг хэрүүлийг хэт дэвэргэж байгааг журмын нөхөд нь шүүмжилсээр байгаа. Мөн хоёр сайдын аль аль нь хүнтэй хэрэлдэж, мөчөөрхөх нас, хөг нь өнгөрсөн нийгмийн алтан дундажууд, эзэмшсэн мэргэжилтэй, хүлээн зөвшөөрөгдсөн боловсролтой эрхмүүд. Ингэж танигдсан нийгмийн үнэлэмж, хувийн нэр хүндээ аль аль нь унагаж байгаа нь ойлгомжтой. Эцэстээ энэ бүх жижиг хэрүүл яван явсаар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа Засгийн газраа хөмөрч, АН-ыг хагалж мэдэхээр аюулын өмнө ойрхон ирээд байгаа билээ.

    Уг нь бол хоёр сайдад маань хийж хэрэгжүүлэх ажил бишгүй л их бий. Зам тээврийн салбарт л гэхэд удахгүй эхлэх намрын чуулганаар Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын асуудлыг хэлэлцэнэ. Мөн ОХУ, БНХАУ-г холбосон “Талын зам” буюу хийн хоолой, авто зам, төмөр зам, эрчим хүчний шугам байгуулах аварга төслийг хэрэгжүүлэхээр болоод байна.

    Манай орон 2015 он гэхэд 1 сая жуулчин хүлээж авах стратегитай ажиллаж ирсэн. Монгол Улс “ITB-berlin 2015” аялал жуулчлалын дэлхийн чуулганы түнш орноор оролцохоор болсон нь тус салбарын хөгжилд маш чухал боломжийг нээж өгч байгаа юм. Мөн аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ч парламентаар хэлэлцүүлэх ёстой. Энэ мэт аль аль салбарт нь хийж хэрэгжүүлэх, хүчин чармайлт шаардсан шийдлээ хүлээсэн олон асуудал байна.

    Харин хоёр сайд маань хэт жижиг асуудлыг улам томруулсаар, түүний сүүдэрт бодлогын томоохон асуудлууд дарагдаж хоцрох хандлагатай байгаад дүгнэлт хийх цаг болжээ.

    Ард түмэнд та хоёрын хэрүүл огт сонин биш. Хэн нь ч ялагч болохгүй, харин ч өөрийнхөө, нам, төр засгийнхаа нэр хүндийг хэмлэж унагах аюулын эрмэгт тулж ирээд байгааг тунгааж хүлцэх цаг болсон бус уу?  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.179.7.6)
    нэг тэрэгний хоёр дугуй шиг л харагдаад байна
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.193.26)
    ENE BOL ED NARIIN SHOW SHDE MANGARUUDAA UURSDIIGUU REKLAMDAH GESEN
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.152.27)
    Коммент хийгээ л болчдийм гэж яриад бна лээ энэ үзлийн муухай Т1 алмас. Өлсөөд би хулгай хийсэн гэдэг шиг л юм ярьж бна лээ дээ.
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.152.138)
    манай дүүг МИАТын дарга болгочих гэсэн нь үнэн л юм шиг бна ш дээ. Тийм бол шууд л чөлөөлөх ёс зүй уг нь хаа ч бдаг даа.
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.14)
    тэнэг авгай хөгшин эрийнхээ өвөрт л хэвтэж байвал таарна
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.14.38)
    ЦЭНДДОО: "БАТИНЖНЭЭРИЙН ҮЛГЭР"-ИЙГ УНШИЦАГАА, ТЭНД ЗАРЧИМ ГЭЖ ЯМАР БАЙХ ЁСТОЙГ МАРЗАН ХЭЛБЭРЭЭР ОЙЛГУУЛЖЭЭ.
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (110.70.48.159)
    Ouyngerel odoo bolimoor yum .
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    Tiishdee hoer bienee chirj unagaj bhaar zvgeer ajlaa hiigeechee
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • zochin (112.72.13.65)
    Ene Dondog,Dulmaa,Boo ene gurav ene zasgiin gazriin gai yum daa
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • choir (112.72.13.11)
    Ene oyungerliin duu geed baigaa bat gedeg nohor chini nisehiin darga bolgood ogooch gej gansuh deer hed hed orood oyungerel ni bas duugee zutguuleed ooroo bas orj gansuhtei uulzsan gej baigaa nogooh ni huleej avaagyi bolohoor osorhool iimerhyy yum hiigeed yavaa nohor bainalee sh dee zavharsan balai yumnuud tord duugiinhee sanalaar gaargyi l baihdaa ene avgai
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    А.Гансүх, Ц.Оюунгэрэл нар бол жирийн нэгэн Дондог, Дулмаа nar. Тэд бол АН-даа нэр хүндтэй bish, нөлөө бүхий улстөрчид bish. gedsendee huloo jiiltsen alban tushaaliin toloo ard tumniig ulandaa gishgen, hamaatan, ger buliin, uuriin ner turiig terguund tavisan teneg humuus.
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.5)
    Гансүхээс бүр ч бодлого гарахгүй. Төмөр замын бодлого ярих гэхээр геополитикийн нууц алдагдах гээд байна гэж наадаг чацга шүүдээ
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • ooo (202.179.29.13)
    Busgui hun bogino jolooton gedegsh dee
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (119.40.100.222)
    Оюунгэрэлээс ямар юмных нь бодлого гархав дэ.
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    8 цаг 25 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    21 цаг 10 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    22 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 21 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    23 цаг 4 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК