
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өнөөдөр Оросын холбооны улсын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад ажлын айлчлал хийнэ. Тэрбээр манай улсад зургаан цаг саатаад буцах бөгөөд энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулалтын түвшинд ажиллаж байна. Мөн дээрх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах болон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хааж эхлээд байгаа төдийгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.
Д.Дуулим