Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

2014-9-03
0
ЖИРГЭХ

 14090301(2)   Бүтээн байгуулалт өрнүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх, иргэд амьдрах ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр Шинэчлэлийн Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу аймаг, орон нутгийн удирдлагууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон сайн ажил хийлээ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит цахим хурлын үеэр сайшааж, бие биеэсээ туршлага судалж хэрэгжүүлэх шаардлагатай дараах ажлуудыг онцлон нэрлэлээ.

Архангай аймаг:

·     Хог ангилан ялгаж боловсруулах бага оврын цех ажиллуулснаар хогийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ.

Баянхонгор аймаг:

·     Өрхтэй харилцах дэвтэр аялуулж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу зөрчил дутагдлыг шуурхай арилгадаг боллоо.

·     Аймгийнхаа бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.

Говь-Алтай аймаг:

·     “Эрүүл-Ус” орон нутгийн өмчит компани байгуулан ажиллуулж, Алтай хотын иргэдийн ундны усны асуудлыг шийдлээ.

·     Алтай хотод 1000 айлын орон сууцны “Солонго” хорооллын дэд бүтцийг тавьж эхэллээ.

Дорноговь аймаг:

·     Хамрын хийд, энергийн төвийн аялал жуулчлалын бүсийг түшиглэн 500 гаруй ингэтэй Ингэний аж ахуй байгуулсан нь малчдад орлогын байнгын эх үүсвэр, орон нутагт бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ нэр төрөл бий болголоо.

·     Эрээн хотын удирдлагатай хамтран ажиллаж, Хятад улсаас ирэх өдрийн жуулчдад 3-5 хоногийн виз олгож эхэллээ. Ийм маягаар хил орчимд жилд 30-50 мянган хүн аялуулж, улс, орон нутгийн төсөвт багагүй орлого нэмэх боломжтой гэж аймгийн удирдлагууд үзэж байна.

·     “Дорноговийн хүүхдүүд Японд” хөтөлбөр хэрэгжүүлж, 1000 хүүхдийг сурагч солилцоонд хамруулж байна.

Дорнод аймаг:

·     Чойбалсанчууд энэ онд 120 мянган цэцэг тарьж, 3 орчим га газрыг зүлэгжүүллээ. Шинээр тавьсан мод ургамлууд 95-98%-ийн амьдралттай байгаа нь ногоон хот болох зорилт тавьсан бусад аймаг суралцах үлгэр жишээ ажил боллоо.

Дундговь аймаг:

·     Гурвансайхан сумынхан “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг үлгэр жишээ хэрэгжүүлж, иргэдээ оролцуулан үр дүнтэй ажиллаж байна.

Орхон аймаг:

·     Маскны үйлдвэр ашиглалтад оруулж, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг дотоодын бүтээгдэхүүнээр бүрэн хангаж байна.

·     Сард 1000 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай утаагүй сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орууллаа.

Өвөрхангай аймаг:

·     Барилгын салбараа эрчимтэй хөгжүүлж, аймгийн төвдөө 650 айлын орон сууц барьж ашиглалтад орууллаа.

Өмнөговь аймаг:

·     Орон нутгийн хөрөнгөөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Цогтцэций, Ноён сумдын эмнэлгүүдэд түргэн тусламжийн 3 автомашин авч өглөө.

Сүхбаатар аймаг:

·     Хот шинээр төлөвлөх явцдаа 607 объект буулгаж, нүүлгэж, газар чөлөөлөх асуудлыг ямар ч  маргаангүй шийдлээ.

·     Баруун-Урт хотоос 8 км-ын зайд малчдын хороолол байгуулж, нэг айлд 30x30 хэмжээтэй хашаа, худаг, цахилгаан татан өгч, ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүллээ.

·     Орон нутагт хувийн хөрөнгө оруулалт татаж, энэ онд гэхэд аймгийн төвд 17 давхар цамхаг байгуулаад байна.

Төв аймаг:

·     Ашиглалтгүй орхигдсон барилга байшинг засварлаж, орчин үеийн кинотеатр зэргийг тохижуулж босголоо.

·     Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин хамтран ажилласнаар шинэ ажлын байрууд бий болголоо.

Увс аймаг:

·     Шатахууны үнийг 80 төгрөгөөр буурууллаа.

Ховд аймаг:

·     Үндэсний хэв шинж хадгалсан хийц загвараар аймгийн төвөө тохижуулж байна. Монгол маягийн тохижилт, гудамжуудыг яаж байгуулахыг Ховдоос суралцах хэрэгтэй.

Энэ мэт ажлаас харилцан туршлага судалж, хамтран ажиллахыг Засгийн газрын тэргүүн аймгийн удирдлагуудад захилаа. Түүнчлэн, өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалтын ажлуудаа сайтар төлөвлөж нэг бүрчлэн эзэнжүүл, шинэ ургацын ногоог нийслэл, аймгийн төв, томоохон суурин газруудад борлуулах ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран сайн зохион байгуул гэлээ.

Цахим хуралд яам, агентлагийн албан тушаалтнууд оролцож, аймаг орон нутагт тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаарх асуултуудад хариулт, мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    8 цаг 25 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    21 цаг 10 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    22 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 21 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    23 цаг 4 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК