Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд ажлын айлчлал хийж буй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, манай ерөнхийлөгчийн хамт Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.Улмаар тэд дурсгалын зураг авахуулж, түүний дараа ганцаарчилсан уулзалтыг хийх юм. Айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд 20-иод гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурах бөгөөд үүний дунд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих, хоёр улсын банк хооронд рубль, төгрөгийн своп хэлэлцээ хийх, “УБТЗ”-ын нууц гэрээг шинэчлэх, Хойд хөршөөр дамжин өнгөрөх транзит тээврийн асуудал зэргийг ярилцах юм.
Д.Дуулим



























































