
Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хэлж буйгаар "Айлчлалын үеэр 15 баримт бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал, Монголын төмөр замыг цахилгаанжуулж хос болгох ажлыг 2020 онд дуусгахаар тохиролцлоо. Мөн манай хоёр орны цэрэг техникийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байгаа хийгээд зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмэр оруулах талаараа ярилцлаа. Яриа хэлэлцээний үеэр олон улс, бүс нутгийн хүрээнд хамтарч ажиллах талаар ярилцсан. Улмаар ОХУ-Хятадын хий дамжуулах хоолойг монголоор дамжуулахын давуу талыг ярилцлаа " гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь удахгүй хүргэнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)