
В.Путин айлчлалын хэлэлцээрийн талаар "Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх алхмуудыг хийх хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Агаарын тээврийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. "Роснефт" компани Монголын зах зээл дэх хүрээгээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа.Монгол Улс, ОХУ-ын шаардлагыг хангавал их хэмжээний мах экспортлох боломжтой" гэв.
Эцэст нь Орос, Монголын айлчлалын ёслол төгөлдөр хийж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярлалаа гэв.
В.Путины мэдэгдлийг бүрэн эхээр нь удахгүй хүргэнэ.
Д.Дуулим