Дөнгөж сая ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хэлэлцээрийн талаар мэдээлэл хийлээ. Тэгвэл үүний дараа тэд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдлуулан "МОНЕ" ресторанд зоог барина. Улмаар зоог барьсаны дараа Жуковын хөшөөнд очиж цэцэг өргөх юм. Үүний дараа МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын В.В.Путин нар Жуковын музейг үзэж сонирхоно. Ийн түүний өнөөдрийн айлчлал өндөрлөж Чингис хаан нисэх онгоцны буудал руу хөдлөх юм.
Д.Дуулим