Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол улсад хийж буй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины ажлын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс гурван багц сэдвийн хүрээнд 15 гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа болж өндөрлөлөө. Одоо ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм. Үүнтэй холбогдуулан Чингисийн талбайгаас Г.К. Жуковын хөшөө хүртэлх төв замын хөдөлгөөнийг хаагаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Г.К Жуковын хөшөөнд цэцэг өргөсөний дараа буцаад төв замаараа “Чингис хаан” нисэх онгоцны буудал руу явах бөгөөд 20.00 цагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр нутаг буцна.

Жуковт В.Путиныг ирэхийг хүлээж байгаа иргэдийн цугларалт

Жуковт В.Путиныг ирэхийг хүлээж байгаа иргэдийн цугларалт
Д.Дуулим
Сэтгэгдэл (5)