
Манай улсад ажлын айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулж ахмад дайчидтай зоог барьсны дараа Г.К Жуковын хөшөөнд дөнгөж сая цэцэг өргөлөө. Ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй айлчлал албан ёсоор өндөрлөж байна.