Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

В.В.Путин: Монгол Улстай олон талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр бид тохиролцлоо

2014-9-04
0
ЖИРГЭХ

 2014-09-03putin_speech_big   ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зориулан мэдээлэл хийв.

Тэрээр сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Энэ айлчлал болон ноён Ц.Элбэгдоржтой бидний хийсэн хэлэлцээ бүхэлдээ хоёр орны харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлын нэг болох Халхын голд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулагдсан юм. Бидний хамтын түүхэн өв уламжлалыг ийнхүү нандигнан хүндэтгэж байгаа Монгол Улсын төр, засаг, ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье. Ийм хандлагын яруу тод жишээ бол энэхүү түүхт ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээнүүд юм. Өнөөдөр бид эдгээр арга хэмжээний нэгд оролцох болно.

Хамтын түүхэн ой дурсамж, өнгөрсөн үеийн баатарлаг хуудсууд бол Орос-Монголын өнөөгийн харилцаагөөр хоорондын хүндэтгэл, итгэлцэл, найрамдлын үзэл санааны үүднээс хөгжүүлэх сайхан үндэс мөн. Бидний нийтийн зорилт бол ОХУ, Монгол Улсын ард түмний тусын тулд хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийн төлөө тодорхой алхмууд хийх явдал юм гэж Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр хэлэлцээний явцад санал нэгтэй тэмдэглэлээ.

Бид Орос, Монголын стратегийн түншлэлийн гол гол чиглэлийг нарийн тодорхой хэлэлцлээ. Үүнийг юуны өмнө худалдаа, эдийн засгийн салбарт бэхжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөг тодорхойллоо. Хэлэлцээний үр дүнг харгалзан ноён Ц.Элбэгдорж бид хоёр цаашид хамтран ажиллах талаар тодорхой Замын зураг бэлтгэхийг яамдад даалгах болно. Энэ баримт бичиг шинэ шинэ үйлдвэрлэлийг бий болгох, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг урамшуулах, хүмүүнлэгийн хэлхээ холбоог өргөтгөхөд чиглэх болно.

Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр  бид тохиролцлоо. Төмөр замын сүлжээг өргөтгөснөөр баялаг ихтэй ч хүрэхэд бэрхшээлтэй уул уурхайн орд газруудыг ашиглах тээврийн хүчин чадлыг нэмэх болно. Уул уурхайн салбарт хуримтлуулсан баялаг туршлагаа бид цаашид ашиглах бүрэн боломжтой. Үүнд Азийн хамгийн том зэс, молибдений үйлдэрлэлийн нэг болох хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг нэрлэж болно. Мөн түүнчлэн алт үйлдвэрлэгч Монголросцветмет компанийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хоёр компани Монгол Улсын ДНБ-ний 20 хүртэлх хувийг хангаж байгаа бөгөөд тэдгээрийн технологийн иж бүрэн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.

Агаарын тээврийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо. Үүнд тус дөхөм болох ёстой хоёр баримт бичиг бол Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай протокол, нислэгийн маршрутын сүлжээг өргөтгөх тухай яам хоорондын санамж бичиг юм.

ОХУ уламжлал ёсоор Монгол Улсад цахилгаан эрчим хүч найдвартай нийлүүлж ирсэн бөгөөд Монгол орны хэрэглээний долоон хувийг хангадгаараа эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийн тавцанд гол компанийн нэг болох Роснефть компани нь Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний ихэнх хувийг хангаж, Улаанбаатарын Олон улсын нисэх онгоцны буудлыг шатахуунаар хангаж байгаа юм. Үүнээс гадна Роснефть компани Монголын зах зээлд оролцоогоо өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Монгол Улсад ГАЗ, Урал зэрэг Орост үйлвэрлэсэн автобус, автомашиныг сайн мэддэг. Манай машин үйлвэрлэгчид бүтээгдэхүүн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодолтой байна. Бидний хэлэлцээний явцад эрхэмсэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны худалдааны харилцаа тэнцвэргүй, Оросын талд давуу байгааг тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын бүтээгдэхүүнд тавигдаж байгаа хязгаарыг цуцлах хүсэлт тавьсны дагуу бид ажиллаж судалж үзэх болно. Монгол Улс нь ОХУ-ын талын мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангасан нөхцөлд Оросын зах зээлд ихээхэн хэмжээний мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Хоёр орны мэргэжилтнүүд энэ тал дээр ажиллаж байгаа. Нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна.

Хэлэлцээний явцад хүмүүнлэгийн харилцаанд бид мөн ихээхэн анхаарал тавилаа. Боловсрол, соёл, иргэд харилцан зорчих зэрэгтэй энэхүү харилцаа холбоотой юм. Улаанбаатарт ОХУ-ын гол тэргүүлэх их сургуулийн нэг болох Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар амжилттай ажиллаж байна. Өнөөдөр Роснефть компанитай байгуулсан хэлэлцээр энэ талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно.

Мөн иргэд харилцан визгүй зорчих талаар хэлэлцээрийг өнөөдөр байгуулсан нь ач холбогдолтой юм. Бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа ч чухал ач холбогдолтой. Олон улсын харилцааны хүрээнд ч бид үйл ажиллагаагаа харилцан зохицуулах болно. НҮБ, ШХАБ зэрэг олон улсын гол тавцан дээр ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.

Өнөөдөр бидний хийсэн хэлэлцээ хоёр талын хооронд олон чиглэлд үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чиглэж байгааг харууллаа.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биднийг зочломтгой хүлээн авсны зэрэгцээ хоёр талын мэргэжилтнүүд энэ айлчлалыг маш сайн бэлтгэн хэрэгжүүлсэнд талархаж байна. Баярлалаа” гэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.91.112.58)
    Оросууд угаасаа л ийм зэвүүг гарууд доо Түс тас ярьчихгүй л байгаа биз дээ. Муу хэлээд байдаг ХЯтадуудаас хамаагүй муу санаатай нь харагдаж байгаа биз дээ. Гэтэл хамгийн сайн түнш орон ч гэх шиг Оросын тухай бодолоо манайхан зөв болгомоор юм
    2014 оны 09 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    8 цаг 27 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    21 цаг 12 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    22 цаг 15 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 23 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    23 цаг 5 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК