
Уулзалтад Байнгын хорооны дарга Г.Баярсайханы хамт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа нар байлцлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Төрийн думын гишүүн М.В.Слипенчукыг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд, хоёр орны байнгын хороодын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн Монгол, ОХУ хамтран Мод боловсруулах үйлдвэр байгуулах, хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна.