Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж дөнгөж сая өндөрлөлөө. Хурлаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлж байгаа зээлийн үйл ажиллагааны тайлангийн тухай, Концессоор хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн тухай зэрэг чухал асуудлуудыг танилцуулсан байна. Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийн тухай, Хөгжлийн банкны 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн олон улсын хөндлөнгийн аудитын дүгнэлт болон Монгол Улсын Үндэсний аудитын газраас хийсэн аудитын санал, дүгнэлтийн тухай, Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийн санхүүжилтийн тухай (2 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилтийн хүсэлт бүхий төслийн дамжуулан зээл) зэрэг нийт 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.



























































