
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Дээрхийн гэгээнтэн Далай ламын Орост хийх айлчлалын талаар ярьжээ. Ингэхдээ тэрбээр "Далай лам Нобелийн шагналтай нь бидэнд хамаа байхгүй. Манай улсад ч нобелийн шагналтан бий. Далай ламд виз олгох эсэхэд шагнал ямар ч хамаагүй. Бид Халимаг, Буриад, Тува гээд Буддын шашинтай улсуудтай ярилцсан. Хэрэв Далай лам буддын шашны тэргүүний хувиар манай улсад айлчлах гэж байгаа бол улс төрөөс холдож элдэв мэдэгдэл хийхгүй байх хэрэгтэй. Шашны тэргүүнээ харах, мөргөх гэсэн Буддын шашинтнуудын хүслийг ойлгож байна. Гэхдээ Түвдийн асуудал гэж бас нэг нөхцөл байдал байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж мэдэгдсэнийг өнөөдрийн хэвлэлүүд онцолжээ.
Сэтгэгдэл (1)