Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Хутаг-Өндөр суманд ажиллаа

2014-9-06
0
ЖИРГЭХ

    УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд 2014.09.05-нд Орхон аймагт “Шим-Технолоджи” ХХК-ийн Молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд оролцсоны дараа  4600 гаруй хүн амтай Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ажиллав.

Тэрбээр Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн фермерийн  аж ахуй эрхэлдэг Канадын иргэн Жереми Тиссений фермерийн аж ахуйтай танилцав. Канад улсын иргэн Жереми Тиссен 22 жил Монголд амьдарч байгаа бөгөөд анх Монголд ногоо тарих туршлагаас хуваалцахаар ирж байжээ.

Гэвч тэрбээр эрс тэс уур амьсгалтай манай оронд амьдарч, ногоо тарихын зэрэгцээ махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуйг малчидтай хамт эрхлэн, Улаанбаатар хотын хоёр ресторанд эрүүл ахуйн шаардлага хангасан 10 төрлийн үхрийн махан бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Канадын иргэн Жереми Тиссен, Хутаг-Өндөр сумын малчидтай хамтран байгуулсан фермерийн аж ахуй нь нийт 200 гаруй үхэртэй юм. Тэд цаашид хүйтэн уур амьсгалд тэсвэртэй Английн Герефорд болон барууны орнуудад сүүлийн үед хамгийн их тархаж буй махны чиглэлийн үүлдэр болох хар ангус, улаан ангус үүлдрийг Монголд нутагшуулахаар ажиллаж буйгаа УИХ-ын даргад танилцуулав. Тэд жил бүрийн 11 дүгээр сард  үхрээ хашаанд тэжээн хүйтний улиралд үхрийн хашааны дулаан байдлыг хангахын тулд сүрэл дэвсдэг Канад туршлагыг нэвтрүүлжээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын фермерийн аж ахуй эрхлэгчид хэлэхдээ, цаг агаарын хүндрэл ган зудны улмаас Монгол Улсын мал сүргийн тоо толгой эрс буурах эрсдэл тулгардаг. Энэ нь хуучин арга барилаар мал аж ахуйгаа эрхлэн хөтлөх боломж эрсдэлтэй болохыг харуулж байна. Иймээс мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, хот суурин, хүн амын төвлөрөл, зах зээлийн багтаамжаа түшиглэн мах-сүүний болон махны, сүүний төрөлжсөн аж ахуйг эрхлэх, мах, сүүний хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлага бий болж байгааг онцолж байв.

Малчин Жереми Тиссен хэлэхдээ, Булган аймагт өвөлдөө дунджаар -30 градусын хүйтэн болдог. Монголчууд мал аж ахуйн орон гэдэг утгаараа өргөн уудам нутагтайгаас гадна Монгол малын чанар сайн гэж боддог. Уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчдын хувьд өнөө цагт фермерийн аж ахуй эрхлэх сонирхолтой болж буй нь сайшаалтай. Хүйтэн уур амьсгалтай улс оронд махны чанар илүү сайн байдаг. Монгол үхрийн махны онцлог нь зөв стандартын дагуу тэжээж өсгөвөл өөх, мах нь зөв зохистой хэмжээнд байдаг учраас амт чанар сайн байдгийг хэллээ. Фермерийн аж ахуй эрхлэхэд малчдад их боломж байна. Цаашдаа малын тоо толгойноос гадна чанарт анхаарах шаардлагатай байгаа. Дэлхийн ихэнх орнууд махны чиглэлийн үхрийг хагас бэлчээрийн нөхцөлд малладаг болохыг тэрээр хэлж байлаа.

Ийнхүү Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй эрхэлж байгаа нь ажлын байр бий болгох, улмаар өсөн нэмэгдэж байгаа үхрийн махны эрэлт хэрэгцээг хангахад бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ цаашид өндөр ашиг шимт махны төрөлжсөн үүлдрийг Монголд суурьшуулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа УИХ-ын дарга З.Энхболд фермерийн аж ахуй эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэлж байлаа.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй амжилттай эрхэлж буй малчидтай уулзалт хийж, фермертэй танилцсаны дараа УИХ-ын дарга Булган аймгийн “Хонгор Агро Булган” ХХК-ийн тариан талбайд зочиллоо.

“Хонгор Агро Булган” 4023 га талбайд улаан буудай тариалсан бөгөөд цаг агаарын эрсдэлийг тооцоолон 3080 га талбайгаас улаан буудай хураахаар төлөвлөжээ. 2014 онд УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, Монгол Улсын хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлсөн. “Хонгор Агро Булган” ХХК “Алтайский-530” сортын үр оруулж ирэн тариалсан нь энэ жил эрсдэлгүй, үр шимээ өгч буйг хэлж байв. Тариаланчдад цаг уурын бэрхшээлээс гадна тариалалт хийсэн талбайд мал орж сүйтгэдэг, үр тарианы талыг тариаланчид авч, талыг нь мал иддэг зэрэг хүндрэл тулгарч байна. Тариаланчид, малчид энэхүү асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул бодлогын хэмжээнд анхаарч үзэх шаардлагатай байгааг  “Хонгор Агро Булган” ХХК-ийн захирал УИХ-ын даргад хэлж байв.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэлэхдээ, энэ жил нийт 373.5 мянган га талбайд тариалалт хийж, улаанбуудай 432.5 мянган тонныг хураан авахаар төлөвлөж байгааг танилцууллаа.

УИХ-ын даргын хөдөө орон нутагт хийж буй ажлын томилолт энэ ням гарагт өндөрлөх юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    7 цаг 27 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    20 цаг 12 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    21 цаг 16 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 23 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    22 цаг 6 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК