
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт яаралтай хуралдсан. Уг хуралдаанд бүлгийн ихэнхи гишүүд оролцож зарим чухал асуудлыг хэлэлцсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн. Гэвч хуралдааныг ямар учраас яаралтай хуралдуулж, чухам юу хэлэлцсэн нь тодорхойгүй байна.
Юутай ч тэд энэхүү хуралдааныхаа талаар маргааш сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.