
Уулзалтын үеэр сайд Л.Болд Ё.Нода-гийн Ерөнхий сайд байх үед Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлж байсныг өндрөөр үнэлээд өнгөрсөн 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн айлчлалаар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлж, стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж байгааг онцлон тэмдэглэсэн. Тэгвэл түүнийг айлчлах үеэр Сү.Батболд хүлээн авч уулзжээ.
Сү.Батболд, Ё.Нода нарыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах анхны хэлэлцээг эхлүүлж байсан түүхтэй.
Сэтгэгдэл (1)