
МАН-ын удирдлагууд өнгөрсөн баасан гарагт хуралдсан билээ. Хурлаар "Эзэн-100" хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцсэн гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Мөн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргасан зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлаар хэлэлцжээ. Тиймээс МАН-ынхан дээрх хурлаас гарсан үр дүн болон намын байр сууриа илэрхийлэхээр 12.00 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа.
Сэтгэгдэл (1)