Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын намрын шоу эхэллээ

2014-9-08
0
ЖИРГЭХ

    манЗа, би Ардын намын нэгэн сайн гишүүн болж, нэгэн амьсгаагаар 32 бурууг тоолъё. Эдийн засгийн хүндрэл нүүрлэсэн нь эрх баригчдын буруу. Засгийн газар ЭЗЭН-100 хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засагт цус сэлбэх чухал хуулиудыг баталсан нь ч буруу. Гацаанд орсон Оюутолгой, Тавантолгойн асуудлыг аравдугаар сард багтаан шийдэхээр идэвхтэй ажиллаж байгаа нь ч буруу.

2000 төгрөг давах гэж байсан долларын ханшийг барьж тогтоохын тулд гадаадын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татаж байгаа нь ч Засгийн газрын буруу. Иргэдийнхээ ая тухай аж төрөх орчныг бүрдүүлэхийн тулд орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгосон нь буруу. Хоёр хөршийнхөө төрийн тэргүүнүүдийг урьж, харилцан хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хэлэлцэн шийдэж, түүхэнд байгаагүй томоохон хэлэлцээрүүдийг байгуулсан нь буруу. Посткоммунистуудтай нийлэн МАНАН-гийн Засгийн газар байгуулахгүй байгаа нь Н.Алтанхуягийн буруу. Тэр ч байтугай охиныг нь хэрэгт татчихаад байхад шантрахгүй зүтгээд байгаа нь Ерөнхий сайдын буруу. Ажил хийх гээд арга сэдэж, шийдэл гарц хайгаад байгаа нь Э.Бат-Үүлийн буруу. Хотын замын түгжрэлийг арилгах зоригтой алхмууд хийж байгаа нь ч түүний буруу. Авто замын уулзваруудыг шинэчлэн сайжруулаад байгаа нь ч буруу. Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгож ТҮЦ машин энэ тэрийг санаачилж, төвөг чирэгдлийг багасгаад байгаа нь ч буруу. Товчхондоо бол Монгол Улсаа хөгжүүлэх гэж сэдэж санаачилсан болоод Монгол хүний төлөө хийсэн бүхэн нь Ардчилсан намын буруу.

Ерөөсөө МАН-тай л хамтраагүй л бол юу ч хийсэн тэдний буруу.

Ийнхүү нэгэн амьсгаагаар 32 бурууг тоолж, бас “Буруу, буруу, буруу бүхэн бусдын буруу” хэмээн МАН-ынхан өнөөдөр хоороор дуулах нь. Энэ дууныхаа араас “Зөв явбал зөөлөн МАН” гэдэг дууг хоолой нийлүүлэн түрэх юм гэнэ.

Тухайлбал, улс орон, ард түмнийхээ эрх ашгаар дэнчин тавьж, засагт хамтрах саналыг эцэс төгсгөлгүйгээр тавьж увайгүйтэж байгаа нь МАН-ын зөв. Ажил хийх гэхээр арагшаа чангаадаг нь ч зөв. ЭЗЭН-100 хөтөлбөрийн учрыг олоогүй, үзэж танилцаагүй нь МАН-ын зөв. Эрх мэдлийн төлөө ард түмнээ золиослон бүхнийг харлуулж байгаа нь ч зөв. Урьдын бэрх дарлалаа санагалзаж байгаа нь зөв. Ардчиллын үнэт зүйлсийг гутааж байгаа нь зөв. Улс орныг 20 шахам жил удирдахдаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн нь МАН-ын зөв. Энэ мэтээр өөрсдийгөө зөвтгөх өчнөөн шалтгааныг МАН-ынхан цээжилжээ.

Хон хэрээ хэчнээн цагаанаар будуулавч хэзээ ч хун болохгүй, хэрээ  хэвээрээ л үлдэнэ. Сэг зэмэн дээр хашгиран гуагладаг зан нь ч өөрчлөгдөхгүй гэдэг лугаа адил.

Намрын чуулган эхлэх яагаа ч үгүй байхад МАН-ынхан яаран сандран хуралдаж, Засгийн газрыг харлуулан, ганхуулах төлөвлөгөөгөө ийнхүү хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдөр тэд ээлжит шоугаа эхлэх нь. Намрын чуулган эхлээгүй байхад намын бүлгээ хуралдуулан байж, Засгийг намнах ан авд мордоцгоосон нь энэ ажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • сар (103.26.193.1)
    МАН хорин жил терд байсан юу хийсэн юм бэ АН хоерхон жил болж байхад монголдоо ард тумэндээ хэрэгтээ зуйл хийчих юмсан гэсэн сэтгэлээр л узэж байна шуу дээ хамтраагуй л бол юу ч бас хамаагуй хараар будаж болохгуй
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Сөрөг хүчин юм бол хатуухан байх хэрэгтэй, харин ч ноомой байна даа. Улс орноо өрөнд оруулж, Ард иргэдээ ядуугийн зовлонд унагаж байгаад баярлаад сууж байх уу тэнгэр минь ээ
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.193.4)
    алтан тэвшийн хөндийн наймаачид ёстой нэг элэг авах юмаа. чимээгүй л байл даа.
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (38.109.218.156)
    “Зөв явбал зөөлөн МАН” ха ха ха
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (199.200.120.140)
    МАН-ынханыг тоох хэрэггүй АЛТАНХУЯГАА зүгээр л ажлаа хий
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (38.109.218.156)
    Тийм ш дээ. Өөрсдийн эрх ашгийг бодож улс эх орноо хөгжүүлэх гэж яваа хүмүүст гай болох хэрэггүй. Ард түмэн МАН-д итгэж олон жил төрийн эрх атгуулсан. Энэ засгийн газар шиг ингэж хурдацтай ажил хийж байгаагүй. Өөрсдийн авилгын сүлжээг л улам томосгож байсан. МАН өөрсдөө юу хийсэн юм?
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Алтанхуягаа ийм юм хийхээ боли л доо
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.131.225.254)
    АН угаасаа монгол улсыг сүүрүүлээд дууслаа бүгд л харж байгаа шүү дээ
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (124.158.107.83)
    Чи болиочээ.алтанхуягийн засаг юуч хийж чадахгүй л байна.Эртхэн болимоор юм
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    7 цаг 28 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    20 цаг 13 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    21 цаг 17 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 24 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    22 цаг 7 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК