Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН ”Эзэн-100” хөтөлбөрийг хугацаа хожих гэсэн шоу байсан гэв

2014-9-08
0
ЖИРГЭХ
     Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эзэн-100" хөтөлбөрийн талаар өнөөдөр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.
     Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эзэн-100" хөтөлбөрийн талаар өнөөдөр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.

Засгийн газар "Эзэн -100" хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсангүй


IMG_3182Монгол Улсын Их хурлаас 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дугаар тогтоолыг баталсан. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр амлалт авчээ. Үүнээс 18 чиглэлийн ажлыг хагас дутуу хэрэгжүүлж,16 чиглэлийн ажлыг  дөнгөж эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй байна. Энэ нь Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүлжээ гэсэн үг юм. Тоо худал хэлэхгүй. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг Үндэсний статистикийн хороо болон Монголбанк, Сангийн яамнаас 2014 оны наймдугаар сарын 1-ний байдлаар гаргасан албан ёсны мэдээлэл дээр тулгуурлан хэрхэн өөрчлөгдсөнийг цөөн хэдхэн баримтаас харцгаая.

Бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд 18 чиглэлийн ажил хийхээр төлөвлөсөн нь 41,6, уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 13 ажил төлөвлөсөн нь 34.6, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх зорилгоор 12  ажил хийхээр төлөвлөсөн нь 58.3, аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор найман ажил хийхээр төлөвлөсөн нь 37.5, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 11 ажил хийхээр төлөвлөсөн нь 27.3, төсөв, мөнгөний бодлогын хүрээнд найман ажил ажил хийхээр төлөвлөсөн нь 25 хувийн биелэлттэй байна. Өөрөөр хэлбэл, салбар тус бүрээр хийнэ гэж ард түмэнд амласан ажлын аль нь ч 50 хувийн биелэлттэй болж чадсангүй гэж МАН-ын бүлэг дүгнэв.  



17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг "Эзэн-100" хэрэгжүүлэх
хугацаанд  5.3 болж буурлаа

     Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ажлаа авахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5  хувьд хүрсэн байв. Харин энэ өсөлт  жил, улирал, сар дараалан буурсаар 2013 онд 11.7 хувь,  энэ оны эхний хагас жилийн байдлаар  5.3 хувь болж, шинэчлэлийн гэх Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан үеийнхээс  даруй 3.3  дахин буурчээ.

           Инфляц улам бүр өндөр авч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувьд хүрч инфляцийн өсөлтийн дарамт эдийн засагт заналхийлж эхэлсэн байна. Монгол Улс  инфляцийн түвшингээр дэлхийд эхний арванхоёрдугаарт бичигдэж, сүүлийн 20 жилд байгаагүй муу түвшинд хүрсэн байна. Энэ нь сүүлийн хэдэн жил дайн байлдаантай байгаа Сири, Судан, Иран зэрэг улсуудын түвшинтэй ижил байгааг эдийн засагчид анхааруулжээ.



 "Эзэн 100" хөтөлбөр хэрэгжих хугацаанд иргэдийн худалдан
 авах чадвар эрс муудлаа


         Иргэдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10.6-177 хувь хүртэл нэмэгджээ.  Тухайлбал,

Өргөн хэрэглээний бараа

“Эзэн-100” эхлэх үеийн үнэ

“Эзэн-100” дуусах үеийн үнэ

Атар талх

850 төгрөг

1150 төгрөгт хүрч 35,3 хувь

Алтан тариа 1-р гурил

800 төгрөг

1180 төгрөгт хүрч  47,5 хувь,

Цагаан будаа

2200 төгрөг

2650 төгрөгт хүрч 20,5 хувь

Элсэн чихэр

1840 төгрөг

2950 төгрөгт хүрч 60,3 хувь

Төмс

950 төгрөг

1150 төгрөгт хүрч 21 хувь

Түүнчлэн орон сууцны үнэ хоёр жилийн хугацаанд 2.6 дахин, "Эзэн 100" хөтөлбөрийн хугацаанд дунджаар 7.1 хувиар нэмэгдлээ. Оюутны сургалтын төлбөрөө МУИС 13.7, МУБИС 15, ШУТИС 13 хувиар нэмлээ. Мөн оюутны байрны төлбөр 10-40 хувиар өслөө.


Ам.долларын ханшийн өсөлт үргэлжилсээр ханшийн хямрал Монголын нийгэмд нүүрлэв.  Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан тэр үед ам.доллар 1349 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1871 болж үндэсний мөнгөн тэмдэгт 40-өөд хувиар уналаа.  "Эзэн-100" хөтөлбөрийг эхлэх үед буюу өнгөрсөн тавдугаар сард 1 ам.доллар 1806 төгрөг байсан нь 100 хоногт 100 төгрөгөөр өсч 1916 төгрөгт ч хүрч ноён доллар галзуурав.


МАН-ын бүлэг бүр жил гаруйн өмнөөс ам.долларын ханшийн өсөлт үргэлжилж валютын ханшийн хямралд хүрэх аюул байгааг анхааруулж сануулсаар байсан ч эрх баригчид олонхиороо түр барин тоогоогүй. Гэтэл  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын “Ханшийг зохицуулж болно. Инфляцийг удирдаж чадна” гэдэг амлалт биелэх нь бүү хэл салхинд хийссэн нь тодорхой болов.


Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 1.31 тэрбум ам.доллар болж буурсныг Төвбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаас 17.9, өнгөрсөн оны мөн үеэс 57.6 хувиар валютын нөөц доошилсон гэсэн үг. Ийнхүү Н.Алтанхуягийн Засгийн газар 2.8 тэрбум ам.долларын нөөцтэй байсан Монгол Улсын мөнгөний авдрыг хоёр жилийн дотор хоёр дахин багасгаж хоосруулжээ.



"Эзэн-100" хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаанд бүтээн байгуулалтын ажлууд зогслоо


    Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар 1266.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс дөнгөж 37 хувийг нь хийж 792.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байна. Энэ нь бүтээн байгуулалтын ажил үндсэндээ зогссон болохыг харуулж байна.

Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 49.5 тэрбум төгрөгийг төлж чадаагүй байгаа нь авсан зээлийнхээ хүүний үйлчилгээг цаг тухайд нь хийж чадахаа байсны нотолгоо юм. 


  Монгол Улсын гадаад өр 22.1 их наяд төгрөгт хүрч, дээд амжилт тогтоолоо


Засгийн газрын гадаад өр шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа эхэлж байхад 2.5 тэрбум ам доллар байсан бол Монголбанкны гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 4.5 тэрбум ам доллар болж 1.8 дахин өслөө. Монголбанкны гадаад өр энэ хугацаанд 3.9 дахин өсөж 1.04 тэрбум ам.доллар болов. Монгол Улсын дотоод, гадаад өр нийт 22.1 их наяд төгрөгт хүрээд хүрлээ. 


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээлийн өрийн хэмжээ энэ оны 7 дугаар сарын эцэст 599.7 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 550.1 тэрбум төгрөг болж өслөө. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ 96,7 хувь буюу 294 тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээл 6.4 дахин буюу 465 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.  Чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 1.15 их наяд төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.4 хувийг давсан байгаа нь банкны систем дэх эрсдэл эрс нэмэгдэж, манай улсын нийгмийг бүхэлд нь хамарсан өрийн хямрал тулгараад байна.


 “Эзэн -100” эхэлснээс хойш 2706 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоов


ҮСХ-ны тайлан мэдээгэр эхний хагас жилийн байдлаар 54,389 аж ахуйн нэгжүүд буюу бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 54,3 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон байна. “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд нийт 2706 аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьсан нь бизнесийн орчин маш их муудсаны илэрхийлэл боллоо. Харин ажилгүй иргэдийн тоо оны эхний 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар нэмэгдсэн талаар ҮСХ нийгэм эдийн засгийн тайландаа онцлон дурдлаа.


АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг хэлсэндээ хүрч

Засгийн газартайгаа  хариуцлага тооцох ёстой гэж үзлээ


Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахалсан Эдийн засгийг эрчимжүүлэх үүрэг бүхий Эдийн засгийн зөвлөл 100 хоногийн ажлын үр дүнгийн талаар “Хариуцлагаас хуваалцахгүй” гэдгээ мэдэгдлээ. Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөл Д.Батмөнх “Дэлхийн бүх улсад эдийн засгийн хямрал тохиож байхад ганцхан бидэнд нүүрлэж байгаа мэтээр дэвэргэх хэрэггүй. Дэлхийн том улсуудын шийдэж чадаагүй байгаа асуудлыг Засгийн газар дангаараа шийдэж чадахгүй” гэж мэдэгдсэнд харамсаж байна.


Шинэчлэлийн Засгийн газраас 100 хоногийн хугацаанд эдийн засгаа сэргээж, ард түмнээ хямралаас гаргана гэж амлаж УИХ-аар батлуулсан "Эзэн-100" хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсангүй гэж МАН-ын бүлэг болон "АРД-100" аянг хэрэгжүүлэгчид дүгнэж байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2014 оны тавдугаар сарын 13-нд “Эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн. Тиймээс Ардчилсан намын бүлгийн даргыг хэлсэн үгэндээ хүрч, өөрсдийн байгуулсан Засгийн газртаа хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Ардчилсан намын бүлэг энэхүү байр сууринаасаа ухарвал МАН хариуцлага тооцох болно.


Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн үр дүн

 

№

 

Гол тоон үзүүлэлт

Эрчимжүүлэх 100 хоног

 

Тайлбар

 

Өмнө

/2014-04/

Хойно

/2014-07/

1

Эдийн засгийн өсөлт

7.5%

5.3%

Эдийн засгийн өсөлт 2.2 хувиар буурав.

2

Улсын инфляц

12.3%

14.9%

Инфляци 2.6 хувиар өсөв.

3

Төгрөгийн хадгаламж /тэрбум төг/

5740

5553.8

Төгрөгийн хадгаламж 186 тэрбум төгрөгөөр буурч, валютын хадгаламж 109 тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

4

Валютын хадгаламж /тэрбум төг/

1452.8

1562.2

5

Улаанбаатарын ажилгүйдлийн түвшин

5.8%

6.1%

Ажилгүйдлийн түвшин нэмэгдэв.

6

Банкны системын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар

23.1%

20.7%

Банкны системийн төлбөрийн чадварын эрсдэл нэмэгдэж эх үүсвэр хомсдох болсноор банкны хоорондын хүү өсөж байна.

7

Банк хоорондын захын жигнэсэн дундаж хүү

9.6%

10.8%

8

Гадаад валютын нийт албан нөөц /сая ам доллар/

1821.7

1317.5

Нөөц 450 сая ам доллараар багаслаа.

9

Гадаад худалдааны алдагдал /сая ам доллар/

93.7

207.6

Гадаад худалдааны алдагдал 114 сая ам долараар нэмэгдэв.

10

Төсвийн алдагдал  / тэрбум төг/

105,6

160,9

Урсгал зардал өссөнөөр төсвийн алдагдал 55,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

11

Урсгал зардал нийт зардлын харьцаа

73.9%

76.6%

12

Төсвийн орлого тасалдал /тэрбум төг/

347

450

Төсвийн орлого тасалдал 103 тэрбум төгрөгөөр өслөө. Үүнээс ААН-ийн орлогын албан татвар 27.4 тэрбум төгрөгөөр, дотоодын бараа үйлчилгээний татвар 107.2 тэрбум төгрөгөөр, гадаад худалдааны татвар 11 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

13

ААН-ын татварын орлого тасалдал /тэрбум төг/

64.2

91.6

14

Дотоодын бараа үйлчилгээний татварын орлого тасалдал

94.1

201.3

15

Гадаад худалдааны татварын орлого

10.4

21.4

   Энэ бүхнээс дүгнэлт хийгээд үзэхэд өнгөрсөн хугацаанд эдийн засаг эрчимжиж, сэргэх нь битгий хэл улам бүр дордсон  болохыг мэргэжлийн байгууллагагуудын судалгаа харууллаа. Тэгэхээр эдийн засгийг гурван сарын дотор сэргээх "Эзэн-100" хөтөлбөр нь  эрх баригчдын хувьд цаг хугацаа хожих, засаг бариад хоёр жил болсон ойндоо хүргэх гэсэн шоу байсан нь өнөөдөр батлагдаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • иргэн (202.70.38.94)
    Энэ тооцоогоо 100 хоног дуусангуут гаргахгүй юун хожим гаргадаг юм бэ.Одоо АН-хан юу ч болоогүй юм шиг л байна.Тухайн үед нв юу ч яриагүй байж одоо юу яриад байгаа гээд л Алтанхуяг мэлэлзэндээ.Алтанхуяг бол МАн-ханйг бол яавал яаж чадаж тоглож доромжилж басамжилж чадаж байгаа шүү дээ.Ард түмний амьдрал сайхан байна та нар л муу ёрлоод байна гээд л хээв нэг хэлээд сууж байна.МАН-хаан албан тушаал гэхээсээ илүү ард түмнээ гэвэл та нарт хэрэгтэй дээ.
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • наранхүү (103.26.193.16)
    засгийн газрын энэ үйл ажиллагааг ман гаргаж тавихад юу нь болохгүй байгаа юм бэ.ардчиллынхан гараад ард иргэдийн амьдрал эдийн засаг яаж унаж байна гэдгийг бодитоор хараачээ ардчиллынхаан өөрсдийгөө өмөөрөөд баймааргүй байна би ардчиллыг дэмжигч энэ удаа сонгосондоо маш их харамсаж байна.одоо энэ засаг алдаагаа ухамсарлан чаддаг хүмүүст нь өгөх хэрэгтаэй та бүхэнамаржаргал гишүүний Ярилцлагыг уншаарай
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • сараг (103.26.193.26)
    хоер херш маань хамтарч ажиллах болоод ирэхээр ман олон юм ярилгуй болох зуйлийг нь дэмжээд улс орноо гэсэн сэтгэлээр ажиллах хэрэгтэй терийг богино хугацаа улдсэн болохоор бужигнуулаад хэрэггуй
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • мар***** (103.26.193.26)
    ман н уед хот хог гялгар уутаар дуурэн зам харгуй шороо тоосоор дуурэн байлаа хоер жил гаруй хугацаанд та шороон замаар тевеер бараг алхахаа больж машинуудын эргэлт тойрог нь хангалттай уужуу замууд хийгдсэнийг бугд харж байна хорин жил ингэж хотын телее ажилласан бол хот шороон замгуй сайхан байх байлаа энэ херенге ч еер бутээн байгуулалтад орох байлаа унэнийг хааяа ч гэсэн хэлж байя л даа
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Ардчилсан намын үе ирээд хийж байгаа нь алив дээ. Улс орныг нурааж тоглож байна
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • gsgsd (203.194.114.5)
    ta nariin ye ongorson
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (69.22.184.196)
    MAN gej neg uee unguruuj ulirch balarsan nam hiiheesee iluu ***** uhahdaa l sain yumdaa za tegeed yum hiij baigaa hun ch mongold aduuldag tsagdoo
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Altanhuyagaa chamaig sonsdog hvn algaa. Ogtsor l doo
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.91.201)
    За МАН-ын та бүхнийг сонсдог ард түмэн байхаа болиод удаж байна ш дээ.
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    7 цаг 29 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    20 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 59 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    21 цаг 18 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 25 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    22 цаг 8 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК