“Бразилийн 18” төсвөөс гаргуулсан мөнгөө хувиасаа төлөхөөр болжээ
Нийслэлийн
иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18 гишүүн татвар төлөгчдийн мөнгөөр Бразил Улсыг
зорьж хөл бөмбөг үзсэн гэх дуулиан олон нийтийн дургүйцлийг багагүй хүргээд
байсан. Олны хэл ам оволзохтой зэрэгцэн эдгээр төлөөлөгчдийн тал нь явалгүй үлдсэн гэдэг. Хурлын туршлага судлах нэрийдлээр Бразил улсыг зорьсон эрхмүүдийн төсвөөс
гаргасан мөнгийг өөрсдөөр нь төлүүл гэсэн шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболд
нийслэлийн удирдлагуудад хэлээд амжсан. Харин төлөөлөгчид албан томилолтоор даргын
цохолтоор явсан тул төлөхгүй гэж нэлээд гүрийсэн гэж эх сурвалж мэдээллэж
байсан. Тэгвэл Бразилийн 18-ийг татвар төлөгчдийн мөнгөөр аялсныхаа төлбөрийг
өөрсдөөр нь төлүүлэхээр болсон байна. Энэ талаар НИТХ-ын дарга Д.Баттулга “Манай
төлөөлөгчид өөрсдөө гаргахаар болсон. Төсвийн алдагдлыг бүрэн барагдуулна”
гэсэн тайлбарыг өгсөн байна. Мөн энэ сарын 15-ний дотор уг асуудлаар хэрхэн
хариуцлага оногдуулснаа олон нийтэд мэдээллэхээр болсон гэв.
Сэтгэгдэл (3)