Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын 100 онигоо

2014-9-09
0
ЖИРГЭХ

39a3c9ed336fa23abigАль эртнээс л засгийг унагах адын хүсэл нь МАН-ынхныг зунжингаа шаналгаж, энэ байдлаараа бол намрын чуулган ойртох тусам шөнө ч унтаж чадахгүйд хүрэх шинжтэй байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Н.Алтанхуягийн танхим УИХ-аас авсан  үүрэг даалгавраа биелүүлэхээр чамгүй зовсон бол сөрөг хүчин 100 факт олохоор тархиа багагүй гашилгажээ.

Гурван сарын хугацаанд телевиз, сонин, сайт гарчиглаж, унтаж, амарч чадалгүй зохиолоо бичиж суусан МАН-ынхан товчхондоо хошин шогийн мэдрэмж өндөртэй гэдгээ тодорхой харуулав. Энд тэнд явж, олж, түүж цуглуулсан 100 фактаа намынхаа албан ёсны сайтад байршуулснаас нь харахад манай МАН-ынхан ийм хөөрхөн онигоонуудыг хаанаас олоод ирэв ээ гэж олзуурхмаар. Үүнийгээ эмхэтгэж, янзлаад хэвлэлтэд өгчихвөл үнэ хүрч гийгүүлдэггүй юм аа гэхэд олон хүний элгийг хөшөөх “эм” болж магадгүй юм. Ялангуяа хошин шогийнхон энэ 100 фактаас инээдмийн зохиолынхоо санааг олоход ч илүүдэхгүй нь байна лээ.

Дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн уналт болон дотоодын хууль эрх зүйн алдаанаас болж, хөрөнгө оруулалтаа алдан улам бүр хүндэрсээр байгаа эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд Засгийн газар УИХ-аас 100 хоногийн хугацаатай даалгавар авсан.

Мэдээж, энэ 100 хоногт долларын ханш эрс суларч, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэхгүй гэдгийг хүн бүр гадарлаж байсан нь худлаа биш. Хамгийн гол нь энэ 100 хоногт гаргасан шийдвэр, хийсэн ажил нь эдийн засгийн хүндрэлээс гаргах итгэлцлийг бий болгох, ойлголцлын зөрүүг арилгах, цаашдаа хөрөнгө оруулалт татах, мөнгө олох боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой юм. Түүнээс МАН-ыхны дэлгэсэн 100 фактад байгаа шиг Архангайд гарсан байгалийн гамшгийг Н.Алтанхуяг эндээс үлээгээд явуулчихсан хэрэг ердөө биш. Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон хүүхдүүд хангалтгүй дүн үзүүлснийг эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт гарсан 100 фактын нэгд багтаасан МАН-ынхныг элэглэх нэг хэцүү, өрөвдөх нэг хэцүү.

Түүнчлэн Ц.Мөнхбаярт оноосон долоон жилийг ялыг шүүх хэвээр үлдээснийг нь эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногт гарсан нэг факт хэмээн сөрөг хүчин үзжээ. Шүүхийг хараат бус, гурав дахь засаглал гэдгийг МАН-ын удирдлагууд мэдэхгүй байна гэвэл ичгэвтэр. Гэтэл шүүхээс гаргасан шийдвэр УИХ-аас үүрэг авсан Засгийн газарт ямар хамаатай вэ гэсэн хөнгөхөн асуулт тавигдаж байна.

Мөн гахайн мялзан болон малын боом өвчин гарсан нь эдийн засгийн 100 хоног доторх 100 фактын нэгээр бичигдэж. Тэгвэл МАН-ыг Засгийн эрх барьж байх үед Н1/N1 вирус дэлгэрдэг байсан нь ямар учиртай хэрэг вэ.

 Цөөнхийн олж цуглуулсан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт гарсан зуун фактаас сонирхуулбал,

-“Засгийн газрын хуралдаанаар Улсын баяр, наадмаа тэмдэглэн, зохион байгуулахад 2,2 тэрбум төгрөг төсөвлөснөөс нэг тэрбумыг нь нээлтийн үйл ажиллагаанд зарцуулсан ч иргэд сэтгэл хангалуун байсангүй.

*Наадмын нээлтэд “Хонхны дуу” эгшиглэсэнд иргэд дургүйцэв.

*Наадмын бүжигчдийн хөдөлгөөн зөрж байлаа.

*Энхийг сахиулж яваа цэрэг эрс дүрэмт хувцастайгаа биелэгээ бүжиг хийснийг олон нийт шүүмжлэв.

*Наадмын нээлтэд буруу төрийн далбаа ашигласан. Загас нь буруу эргэсэн байсан, төрийн далбаан дээр өөр зүйл дүрсэлсэн гэх мэт шүүмжлэл тасарсангүй.

*Монголын Үндэсний телевизийн хөтлөгч Ж.Батбаяр “Сүүлийн хоёр жилийн наадмын нээлт их утга төгөлдөр боллоо” гэж зарласан ба түүний энэ улстөржсөн үгэнд олон нийт дургүйцэв.

*Хуушуур 800-2000 төг болж өсөв. /Наадмаар хуушуурыг үнэ тэнгэрт хаддагийг МАН анх удаа мэдэрсэн нь энэ бололтой/

*Бие засах газар 200-300төг болж мөн үнээ өсгөв. /Наадмын талбайд нийтийн бие засах газар өмнө нь олддогүй байв/

*Харангын Лхагвасүрэн төрийн түшээдийн өмнөхөн мориноосоо уналаа. Тэрээр 2 жил дараалан мориноосоо унасныг монголчууд “муу ёр”, “бэлэг дэмбэрэлгүй” хэмээн жигшив.

*Улсын Наадмыг улстөржүүлж, Ардчилсан Намын олигархиудын компанийн ажилчдыг жагсааж,  найруулсан Төрийн соёрхолт Д.Сосорбарам муу үнэлгээ авав”,

-Түлэнхий төвтэй болохгүй талаар Эрүүл мэндийн сайд өөрөө батлаад өглөө. Түлэнхийн төв сард 30 сая жилд 360 төгрөгийн түрээс өгч байна. /Түлэнхийн төв аль Засгийн газрын үед орон байргүй болсныг ард түмэн мэдэж байгаа болов уу/

-Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолт ихтэй арван хотын хоёрдугаарт орсныг олон улсын “Тайм” сэтгүүл дурджээ. “Public Medical” тавьсан судалгаагаас харахад  Улаанбаатар хотын агаарын бохирдолт дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын заалтаас долоо дахин их байсныг тогтоожээ. Улаанбаатар хотод зүрх, уушигны өвчнөөр нас барагсдын 29 хувь, уушигны хорт хавдраар нас барагсдын 40 хувь нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэж үзэв. /Үүнийг МАН-ынхан одоо л мэдэж байгаа нь харамсалтай/

-Хичээлийн хэрэгслийн үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэв. “Оргил”, “Бөмбөгөр”, “Нарантуул” гэх 3 том худалдааны төвийн үнийн харьцуулсан судалгаагаас харахад хичээлийн хэрэгслийн жижиглэнгийн үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэв. /МАН-ын үед 500 хүртлэх төгрөгөөр нэмэгддэг байлаа/

Энэ мэтчилэнгээр эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногт цуглуулсан 100 факт  уншсан хүний инээдийг хүргэсэн хөөрхөн онигооны цуглуулга болсон байна лээ. Манай МАН-ынхан үнэн хошин шогийн авъяастай шүү.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    7 цаг 29 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    20 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 59 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    21 цаг 18 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 25 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    22 цаг 8 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК