Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгаас гарсан сайд нар 2016 онд квотын эхэнд бичигдэх тохироо хийжээ

2014-9-10
0
ЖИРГЭХ
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний ард түмэнд хандаж хэлсэн үг олны анхаарлыг татаж байна.
засгийн газар 600-4010    Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний ард түмэнд хандаж хэлсэн үг олны анхаарлыг татаж байна. Энэ хирээрээ ихээхэн маргаан мэтгэлцээнийг өрнүүлэх болов. Ерөнхийдөө Шинэчлэлийн засгийн газар юу хийсэн, юу хийхээс илүүтэй дараагийн Засгийн газрын бүтэц ямар байх талаар янз бүрийн санал бодлыг уралдуулан дэвшүүлэх болов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг үргэлжлүүлэн ямар бүтцээр, хэн гэдэг сайдуудтайгаа цаашаа явж харин замаасаа хэнийг баяртай гэх вэ гэдэг л саарал ордны ярианы сэдэв болж байна. Олон нийтийн ч, ардчилсан намын гишүүдийн ч сонирхолыг татаж эхлэв.

Зарим хүмүүс түүний цаашид шинэ бүтцээр ажиллана гэсэн шийдвэрийг тун мэргэн санаа гэж байгаа бол нөгөө хэсэг нь хэзээний л ингэсэн бол өөрт нь ч, АН-д ч хэрэг болох байсан хэмээн тайлбарлах болов. Ямартай ч тэрээр АН-аас хамгийн удаан Ерөнхий сайдын албыг хашиж байгаа хүнээр түүхэнд үлдэхээр боллоо гэж М.Энхсайхан хэлэв. Н.Алтанхуягийн улстөрийн мэдрэмж, багийн эрх ашгийг тэнцвэржүүлэх чадварыг бусадтай зүйрлэхийн аргагүй ажээ. Цагаа олж АН-ын дарга болсон, цагаа олж хамтарсан Засгаас гарсан, цагаа олж бүтцийн өөрчлөлтийн асуудлыг ярьж байна гэж намынхан нь ярих боллоо. Ямартай ч тэр зөөлөн чихэр биш, хашир туршлагатай улстөрч болсноо үйлдлээрээ баталлаа.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр,  Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Зам тээврийн сайд А.Гансүх гэсэн хүмүүсийг ачаа тээшээ бэлдэхийг үүрэг болгосон гэнэ. Тэгээд ч Ц.Оюунгэрэл өөрийн хүсэлтээр сайдын ажлаа өгөх гэж байгаа гэсэн яриа ч өргөн тархсан байна. Гэхдээ Н.Батбаяр, Ц.Оюунгэрэл хоёрыг огцруулна гэдэг их л эргэлзээтэй. Харин А.Гансүхийг бол хамгийн түрүүнд дуун дээр нь явуулна.

Үүний зэрэгцээ АН-аас 3-4 сайдаа явуулна гэвэл "Шударга ёс" эвсэл нэг сайдаа явуулах ёстой талаар Шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцжээ. Д.Тэрбишдагва ч толгой дохисон бололтой. Ингээд "Шударга ёс" эвсэлийнхэн хоёр хүн дээр тогтож ярилцжээ. Нэгд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёрыг нэгтгээд Н.Батбаярыг сайдаар нь үлдээнэ гэвэл Ч.Улаан автоматаар мултарна. Бас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг ч гэсэн чөлөөлж болох юм гэж ярилцжээ. Учир нь түүнийг сайд болсноос хойш эрүүл мэндийн салбарын хэл ам татраагүй, салбараа сайн удирдаагүй гэх мэт олон тодотгол дагалдана. Ингэж тооцвол Н.Удвал ч мултрах магадлал өндөр юм. Ингэж тооцвол "Шударга ёс" эвсэлээс Ч.Улаан, Н.Удвал хоёрын хэн нэг нь сайдын суудлаасаа салах бололтой.

Гэхдээ Ц.Оюунгэрэл хүсэлтээрээ ажлаа өгөөд, Н.Удвалыг чөлөөлж орхивол Н.Алтанхуягийн Засгийн газар муухай харагдана. Учир нь танхимынхаа гурван эмэгтэй сайдын хоёрыг нь хөөгөөд явуулбал нийгэмд таатай ойлгогдохгүй. Тэгэхээр үүнийг тэд мэдээж тооцоолно. Эсвэл тэдний оронд М.Батчимэгийг ч зөрүүлээд сайд болгох магадлал өндөр юм.

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Н.Алтанхуяг Зам тээврийн сайд А.Гансүх, Эрүүл мэндийн сайд Н.Удвал хоёрыгоо л чөлөөлнө. Тэгээд Зам тээврийн яамыг Барилга хот байгууллатын яамтай нэгтгэнэ. Харин Эрүүл мэндийн яамыг С.Эрдэнээгийн яамтай нэгтгэнэ. Ингээд Шинэчлэлийн Засгийн газрын шинэчлэл дуусна. Өөр ямар нэгэн шинэ зүйл болохгүй. УИХ-ын гаднаас сонгогдсон хоёр сайдаа явуулна. Харин УИХ-ын гишүүн сайдуудаас огтхон ч сугалахгүй гэж тайлбарлаж байна. Энэ бодит байдалд илүү нийцсэн дүгнэлт ч байж болох юм.

Хэрэв Н.Батбаяр, Ц.Оюунгэрэл хоёрыг бүтэц нэрээр явуулбал тэдэнтэй тохирох хэрэгтэй болно. Тэд ч эртнээс энэ асуудлыг ярилцаж тохироцлоонд хүрсэн. Тэрхүү тохироо нь 2016 онд тэднийг жагсаалтын эхэнд бичиж автоматаар УИХ-ын гишүүн болгоно гэсэн яриа юм. Энэ ч бас байж болох хувилбар, тохироо.
   
Ийнхүү Засгийн газрын дараагийн бүтэц ямар байх талаар маш олон янзын хувилбар яригдаж байна. Бас олон янзын тохироо хөвөрч эхлэв. Намрын чуулган эхэлтэл яригдах хамгийн чухал асуудал Шинэчлэлийн Засгийн газрын шинэ бүтэц байхаар боллоо.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (120)

  • Зочин (199.200.120.140)
    zasag sn ajillaj bgag ard olon huleen zuwshuurch bn tsaana chin ain
    2014 оны 09 сарын 11 | Хариулах
  • EZEN-100-g ard tumnees asuumaar bna (74.82.161.234)
    ezen-100 hutulburin talaar ard tumnees asuuj medee beldsen sait, sonin algaa.
    2014 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (199.200.120.37)
    Монгол төрийн түүхэнд энэ "шинэчлэлийн" гэх ЗГ ард түмний хүлээлт болж байгаа "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ"-ыг сайн хийж хэрэгжүүлж байгаа нь харагдаж байна. Энэ их ажлыг хийсэн шигээ улам их зүйл хийхийг хүсе
    2014 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (199.200.120.37)
    Монгол төрийн түүхэнд энэ "шинэчлэлийн" гэх ЗГ ард түмний хүлээлт болж байгаа "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ"-ыг сайн хийж хэрэгжүүлж байгаа нь харагдаж байна. Энэ их ажлыг хийсэн шигээ улам их зүйл хийхийг хүсье.....
    2014 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (199.200.120.37)
    Монгол төрийн түүхэнд энэ "шинэчлэлийн" гэх ЗГ ард түмний хүлээлт болж байгаа "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ"-ыг сайн хийж хэрэгжүүлж байгаа нь харагдаж байна. Энэ их ажлыг хийсэн шигээ улам их зүйл хийхийг хүсье..
    2014 оны 09 сарын 11 | Хариулах
  • зочин (103.229.123.97)
    2016 он хүртэл тэсчихвэл газрын баялагийг нь улс оронтой нь авсан агаа эгээ нар нь нэг юм бодно гэсэн юм байлгүй дээ зайлуул. Тэгээд ард олныхоо тархи угаах ажилдаа орж байгаа нь энэ хэрэг. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр...гэж
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.75)
    Ene zasgiin gazar nudend haragdhaar buteen baiguulatiig zunduu hiij bgaa.
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.75)
    Zasag sn ajillaj bga shuu
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    дээрээ суудлаа олохгүй болохоор доорх ард түмэн чинь яаж олигтой байхав дээ бурхан минь өршөө
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Altanhuyagaa!!!!!chadahgyi gar!!!! (193.49.226.112)
    ene hyn chadahgyi baij zasag barih geed ylairaad baih!hynd eeriin hem hemjee gej baidag yum asan ter alga bolson yumuu?ardchilsan hyjaanyyd chini yragsaa l gyigeed hoisoo harahaan baij gem?deer tenger gej erhem bii!chinges haan tengertee mergej erchem hycheen erelheg zorigoon tendees abch tendees tetgyyldeg baib!chi jujigeen zogsooo!!!!abilgach aa!!!mengenii synal aa!!!
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • ЗҮҮДНИЙ АМЛАЛТ (182.160.35.222)
    ОГЦОРВОЛ ТАНХИМААРАА ОГЦОР МУУ НЭРТЭЙГЭЭР ОГЦРОГСОД ЯАЖ СОНГУУЛЬД ОРЖ ИРЭХ ЮМ
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • zaya (113.199.27.184)
    ene hun hezee mongolin turuus zailah ve???!! hiisen gemt hereg uildsen buh yum ni il tod baihad yagaad udiig hurtel narand baigaad baigaag oilgohguil; bain shuu!!!
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • zaaaaaaaaaaaaaaaaasssssssssss (38.109.218.156)
    (202.179.11.162) bailgui l yahawdee haachwal gj. ene hun turd heregtei shuu.
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • zaaaaaaaaaaaaa (202.179.11.162)
    2016 ond Altanhuyag baih yum uu
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (54.86.89.27)
    өнөөдрийн энэ хүнд байдал хэнээс эхлэлтэй билээ. МАН ийм лай ланчиг тариагүй байсан бол ч... Харин ч энэ ШЗГ сайн ажиллаж байгаа шүү.
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (38.109.218.156)
    Ajliin ondor amjilt husie. Ue ueiin yeronhii saiduud bilge temdeg todii huviin erh ashgaa terguund tavidag yamduudiinhaa yu hiij baigaag ch medehgui zugeer l tsaas harj hotlogch shig medeelel unshdag baij bilee
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (124.158.91.83)
    энэ одоо юу вэ ан чинь юу болоод байгаа юм вэ.хэрвээ үнэн бол энэ а хуяг гэдэг хүн чинь танай намын амыг нь барьж морийг нь эмээлэхээр шийдсэн хүн юм бишүү тэнэг халхууд минь юу бодож маанаг царайлаад суугаад байгаа юм бэ
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (38.109.218.156)
    Neg zugt harj ajillaj chadah humuuseer bagaa burduuleerei Altanhuygaa
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • иргэн (122.201.25.46)
    2016 онд ардчилсан нам гарч ирж чадах бол уу айн кк кк
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (54.86.89.27)
    тийм ээ шуудайд хийсэн үхрийн эвэрнүүдээ цэгцлэх хэрэгтэй. Болж бүтэхгүй байгааг нь солиод эрч хүчтэй салбараа мэддэг хүнээр тавьбал зүгээр байна.
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.143.17)
    жонхуу бантан
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • үгүй шүү (202.179.20.174)
    Яахлаараа Лениний музейг авчирсан Оюунгэрэлийг мулталдаг юм бэ
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.11.162)
    9,10 sard bid saiduudaar hoolloj undlah yum baih da
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • zohxin (27.123.213.195)
    Алтанхуяг өөрөө яагаад огцрохгүй байна
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • altaa (112.72.9.138)
    Eronkhii saidaa demjij bgaa shuu iluu erch huchtei ajillaarai
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • altaa (112.72.9.138)
    Eronkhii saidaa demjij bgaa shuu iluu erch huchtei ajillaarai
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.194.115.183)
    batbayr udval 2 hamgiin turuund ogtsroh heregtei bas temuujin barilga hot baiguulaltiin said 2 uursduu sn duraaraa ogtsorvol nerend ni tsever l bh bhda
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    7 цаг 29 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    20 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 59 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    21 цаг 17 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 25 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    22 цаг 8 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК