Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гэв

2014-9-10
0
ЖИРГЭХ

    МахнМАХН-ын зүүн бүсийн зөвлөлгөөн Дорнод аймагт “Шударга ёсны хуралдаан” нэртэйгээр болж өнгөрлөө. Тус зөвлөлгөөн энэ сарын 5-ны өдөр өндөрлөсөн бөгөөд энэ үеэр МАХН-аас улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Тэд намын дарга Н.Энхбаярыгаа хэлмэгдүүлсэн талаар энд дурджээ.

    Мэдэгдэлд үргэлжлүүлэн:     
                     
    МАХН нь 2012 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцон УИХ-д 11 суудалтай болж, Монгол Улсын Засгийн газрыг хамтран зохион байгуулж, улс орныхоо хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

    Монгол Улс маань байгалийн баялаг арвин нөөцтэй орнуудын нэгд ордог. Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийг ард түмний амьдралын ирээдүйн баталгаа болсон ашигт малтмалыг гадаадынхантай бүлэглэн хуйвалдаж Монгол Улсад ашиггүй байдлаар шийдэж байна. Үүний тод жишээ нь Оюутолгой, Тавантолгойн ордууд болоод байгааг ард түмэн бид  харж байгаа билээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ард түмэндээ ээлтэй, Монгол Улсдаа ашигтайгаар эргэлтэнд оруулах хатуу байр суурийг Засгийн газар болон УИХ-аас удаа дараа шахаж шаардаж байсныг бид мартаагүй. Тиймдээ ч тухайн үеийн МАНАН-гийн удирдлага нарын бүлэглэл зөвхөн өөрсдийн хувийн ашиг сонирхлыг тэргүүндээ тавьж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярыг  2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар үгсэн хуйвалдаж унагасан гэж ард иргэд ойлгосон. Ингэж 2009 оноос тэд ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, Оюутолгойн гэрээг зөвхөн өөрсөддөө ашигтайгаар хийж их хэмжээний мөнгийг дундаас гувчуулсан гэж иргэд бид үздэг. Тиймдээ ч Оюутолгой, Тавантолгойг луйвардахын тулд ард түмний эрх ашгийн төлөө тэмцэж, дуугарч байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр хэлмэгдүүлсэн гэж Зүүн бүсийн иргэд, намын гишүүд, дэмжигчид үзэж байна.

    Өнөөдөр улс төрийн намын нэр барьсан мафийн сүлжээнд орсон бүлэг этгээдүүд өөрсдийн энэхүү луйвраа нуун далдлахын тулд ямар ч үнээр хамаагүй төрийн эрхийг авч, шударга ёсыг тогтоох чин эрмэлзэлтэй улс төрийн нам, түүний удирдагч нарыг хэлмэгдүүлсээр байна.

    Мөн Монгол Улс маань Үндсэн хуулиа зөрчиж хоёр засаглалтай ч болоод байгааг жирийн ард бид зүгээр харсаар сууж тэвчихгүйд хүрлээ. Уг нь бид чинь Үндсэн хуулиндаа Парламентийн засаглалтай улс. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглал зэрэг оршин тогтнож байна. Хууль, хяналт, хүчний байгууллагууд ч үндсэн зарчмаасаа гажиж улс төрийн захиалгаар хүний хувь заяаг шийдэж, монгол хүнийг хэлмэгдүүлсээр байна.

    Ардчилсан нийгэмд үүсээд байгаа дээрхи хэлмэгдүүлэлтийг тэд урдаас зохион байгуулалтайгаар бэлтгэж өөрсдийн гар хөл болсон хүмүүсийг сонгож шүүх, хууль, хяналтын байгууллагуудыг удирдуулан, нас барсан хүний хэргийг хүртэл шүүж урд өмнө байгаагүй айдас, хүйдэстэй нийгмийг бий болгов. Дэлхийн эдийн засгийн хямрал сүүлийн жилүүдэд хүчтэй явагдаж байгаа хүнд хэцүү энэ цаг үе манай оронд ч хамааралтайгаар өрнөж байна. Энэхүү хямралаас монголчууд хэрхэн хор хохиролгүй гарах хөгжлийн зөв бодлогыг бодохын оронд харин ч эсрэгээр албан тушаал, эрх мэдэл, мөнгөний төлөө улайран төрийн эрхэнд байгаа нам, эвслийн нэр барьсан улс төрийн мафийн сүлжээ зөвхөн өөрсдийн эрх ашгаа урьтал болгон ямар нэгэн аргаар дахин МАНАН гэгчийг үүсгэхээр завдсаар байна.

    Бид МАХН-ыг шинэчлэн байгуулахдаа ард түмэн, гишүүд, дэмжигчдийнхээ саналыг үндэслэн нийгэмд шударга ёсыг тогтоох, ард түмний эрх ашгийг дээдлэх, байгалийн баялгийг ард түмэндээ ашигтайгаар тэнцвэртэй хуваарилах гэсэн эрхэм зорилтыг тавьсан.

    Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхэд манай нам өдөр бүр улс төрийн дарамтанд орж ажиллаж байгааг Зүүн бүсийн намын гишүүд бид харсаар ирлээ. Мөн сүүлийн үед МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдуулан дахин зохиомол хэрэг үүсгэж, улс төрийн өрсөлдөгчөө хэлмэгдүүлэх ажлыг “МАНАН”-г мөрөөдөгсөд эхлүүлсэн байна.

    МАХН нь Засгийн газарт хамтарч улс эх орны хүнд хэцүү бүхий л үйл хэрэгт ачаа үүрэлцэн оролцож ирсэн. Мөн хамтарсан Засгийн газрын хэвийн, тогтвортой  үйл ажиллагааг хангах, дахин МАНАН үүсэхээс сэргийлж, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж өнөөдрийг хүрлээ.   

    Зүүн бүсийн зөвлөлгөөнд оролцсон МАХН-ын гишүүд бид манай намын дарга Н.Энхбаярыг дахин хэлмэгдүүлэхийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Хэрэв энэхүү хэлмэгдүүлэлт нь хэн нэг нь үл мэдэгдэх гадаадын иргэний гүтгэлгээр ял тулгаж, дахин хэлмэгдүүлбэл МАХН-ын гишүүд, дэмжигчид бид улс төрийн хатуу тэмцлийг эхлүүлэх болно.    Улс төрийн энэхүү хэлмэгдүүлэлт нь МАХН-ын дарга Н.Энхбаяраас гадна МАХН-ын залуу гишүүн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянг мөн адил өөрсдийн хараат шүүхээр хэлмэгдүүлж, залуу хүний улс орныхоо төлөө гэсэн эрмүүн сэтгэлийг хязгаарлахаар оролдож эхлэв.    

   Өнөөгийн энэ хүнд хэцүү цаг үед ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж, ахуй амьдралыг нь өөд нь татахын оронд ард түмнийг улам ядууруулж эдийн засгийн аргаар дарамталж,  засгийн эрхээ булаалцаж, бидний ирээдүйг балартуулсан алхамуудыг хийх гэж байгаад харамсалтай байна. Үүний оронд эв эеээ олж, хамтын хүчээр Монгол Улсаа хөгжүүлэх эрхэм зорилгыг урьтал болгон ажиллах нь чухал байна.  Хэрэв МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний журмын нөхдийг дахин хэлмэгдүүлэх ажлыг нэн даруй зогсоохгүй бол МАХН Засгийн газраас гишүүдээ татаж, улс төрийн хатуу тэмцлийг эхлүүлэхийг МАХН-ын Гүйцэтгэх товчоо, нийт намын удирдлагуудаас шаардаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

   Мөн дээрхи улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоох ажилд УИХ-д суудалтай нам, эвсэл, иргэний хөдөлгөөн, нийт ард түмнийг анхаарлаа хандуулж нэн даруй зогсоож, нийгэмд үүсээд буй айдас хүйдсийг арилгахыг шаардаж байна. Улс төрийн өрсөлдөгчидөө өөрсдийн хараат хуулийн байгууллагуудыг ашиглан дарангуйлж, хэлмэгдүүлж, төрийн эрхийг дур мэдэн залгамжлах нь  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хүртэл хамаатай гэдгийг бид ойлгох хэрэгтэй цаг үе ирээд байна.

    Иймд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний журмын нөхдийн хэлмэгдүүлэлтийг нэн даруй зогсоож, шударга ёсыг тогтоох, сэтгэл хангалуун сайхан амьдралыг зорьсон эв нэгдэл, хүндэтгэлийг бий болгож, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас шаардаж байна. Монгол Улсад Хүмүүнлэг, энэрэнгүй иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх болтугай.

ЗҮҮН БҮСИЙН ЗӨВЛӨЛГӨӨНД ОРОЛЦОГСОД
   
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (203.169.54.85)
    Turiin tusheed mine huulia deedlej ajilmaar yum daa ard tumniihee ugiig sonsmoor yum ene buzar muu muuhai helmegduuleltee zogsoomoor yumdaaaa ard tumen neg l udur bosoh bh shuu turiiin tusheed mine
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    7 цаг 29 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    20 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 59 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    21 цаг 17 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 25 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    22 цаг 8 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК