
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Тажикистан улсын нийслэл Душанбе хотод айлчилж байгаа билээ. Тэрбээр тус хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцохоор ийнхүү Душанбе хотод ирсэн юм. Тэрбээр Душанбе хотын “Дворец наций” ордонд зочилж, Бүгд Найрамдах
Тажикистан улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонтай уулзсан байна. Тэд
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой мөн Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд хатагтай Сушма Свараж бараалхаж хоёр орны харилцааны болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцсан байна.