
Энэ сарын 10-ны өдөр 19:00-21:00 цагийн хооронд Мянган оюутны II дугаар дотуур байранд 100 гаруй оюутныг хамруулсан эхний ээлжийн сургалт амжилттай боллоо.
Оюутнуудад НЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Гэрэлмаа, Ц.Роломсүрэн нар “Архи, тамхины хор хөнөөл ба түүний талаарх түгээмэл буруу ойлголтууд”, Мари Стопс олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн дарга Д.Энх-Оюун “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”, ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч Б.Ижилбаатар “Цусны донорын тухай ойлголт”, сэдвээр тус тус сургалт явуулж, оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өгч, үнэгүй бэлгэвч тараав.
Сургалтад оюутнууд идэвхтэй оролцож, асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй хуваалцлаа. Энэ сарын 10-ны өдөр 19:00-21:00 цагийн хооронд Мянган оюутны II дугаар дотуур байранд 100 гаруй оюутныг хамруулсан эхний ээлжийн сургалт амжилттай боллоо. Оюутнуудад НЭМҮТ-ийн мэргэжилтэн С.Гэрэлмаа, Ц.Роломсүрэн нар “Архи, тамхины хор хөнөөл ба түүний талаарх түгээмэл буруу ойлголтууд”, Мари Стопс олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн дарга Д.Энх-Оюун “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”, ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч Б.Ижилбаатар “Цусны донорын тухай ойлголт”, сэдвээр тус тус сургалт явуулж, оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өгч, үнэгүй бэлгэвч тараав. Сургалтад оюутнууд идэвхтэй оролцож, асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй хуваалцлаа.