Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Гончигдорж: Улсын Бага Хурал үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлсэн

2014-9-13
0
ЖИРГЭХ

 Still0912_00030   Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн түүхэн өдөр маргааш /2014.09.13/ тохиож 24 дэх жилтэйгээ золгох гэж байна.

Улсын Бага Хурлын дарга, БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч асан, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж тухайн үеийн парламентад сууж, анхны Үндсэн хуулийг батлалцаж байсан гишүүд болон Улсын Бага Хурлын Тамгын газарт ажиллаж байсан ажилтнуудыг өчигдөр хүлээн авч уулзан түүхэн дурсамжаа хуваалцаж, өнөөгийн хууль тогтоох үйл ажиллагааны талаар санаа оноогоо солилцлоо.

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын үеэр хэлэхдээ, “Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсын хамгийн анхны Байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бидний хувьд онцгой, Монгол төрийн хувьд чухал үйл явдал болсон билээ. Анхдагч нь Улсын Бага Хурлын гишүүд та бүхэн. Улсын Бага Хурал БНМАУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль тогтоох, хянан шалгах чиг үүрэгтэй төрийн эрх барих дээд байгууллага статустайгаар 53 гишүүнтэй байгуулагдаж байсан. Улсын Бага Хурал Монгол төрийн эрх барих байгууллагын хувьд өөрийнхөө үндсэн чиг үүрэг болсон Монгол Улсын шинэ Ардчилсан үндсэн хуулийг боловсруулж, ард нийтээрээ хэлэлцүүлж, Ардын Их Хурлаар батлуулах үүргээ амжилттай биелүүлсэн. Улсын Бага Хурал таван жилийн бүрэн эрхтэйгээр сонгогдон байгуулагдсан боловч хоёр жилийн дотор шинэ Ардчилсан хуулиа баталж чадсан. Өөрсдийнхөө бүрэн эрхийг гурван жилээр үлдээж дараагийн бүрэн эрхэд шилжүүлсэн улс төрийн шийдэл нь тэр үеийн Бага хурлын гишүүд, шинэчлэлийн төлөө, ардчилсан хөгжлийн төлөө, ардчилсан үндсэн хуулиа аль болох хурдан хэрэгжүүлж, ард түмний хүсэл зоригийг дээд хуулийнх нь хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө гэсэн өндөр дээд сэтгэлээр хандаж байсан нь өнөө үед үлгэр дууриал болох байх. Үүнийг Монгол төрийн түшээд, Монгол төрийн байгууллагууд ихэд санаж, бодож, бас сургамж мэт хүлээж авч байгаасай гэсэн сэтгэл байдаг юм. Та бүхэндээ Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 24 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн түүхэн ойг тохиолдуулан энэхүү уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсний 25 жилийн ой ирэх жил тохиох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төлөвлөгөөний төслийн  талаар танилцуулж ахмадуудын санал, бодлыг сонслоо. Мөн тэрээр Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхлэхэд хүчин зүтгэж, Монгол Улсын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн ахмадуудад баяр хүргэж ажлын амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Улсын Бага Хурлын гишүүн асан Ж.Бямбадорж: - Улсын Бага Хурал анх байгуулагдаж байхад ямар техник, тоног төхөөрөмжтэй, боловсон хүчний хүрэлцээ ямар байсныг 24 жилийн дараа эргэн харахад одоогийнхтой зүйрлэхийн аргагүй. Тухайн үед өдөр шөнөгүй хуралдаж хурлаас гарсан шийдвэрийг ажлын хэсэг маргааш өглөө нь хуралдаанд оруулдаг байсан. Тэр үед Монгол Улсын төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр ажиллаж, маргах юман дээрээ маргаж чаддаг, эвлэрэх юман дээрээ эвлэрч чаддаг, нэгэн зорилгын төлөө ажиллаж чадсанаар өнөөгийн уламжлалыг бий болгосон юм. Энэ уламжлалыг залуучуудад өвлүүлэх ёстой.

Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Ламжав:- Өнгөрсөн сургамжаа хойч үедээ өвлүүлж үлдээх тухай бид мартаж болохгүй. Улсын Бага Хурлын чухал үүрэгтэй оролцсон ажил бол Үндсэн хуулийг баталсан явдал. Улсын Бага Хурлын түүхэн ойг тэмдэглэх нь зүйтэй. Ингэхдээ Үндсэн хуулийг хэрхэн тогтоосон талаар эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал хийх саналыг дэвшүүлж байна.

Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Өөлд: - Улсын Бага Хурлаас гаргасан шийдвэрүүд тэр үеийн улс орны эдийн засагтай холбогдож байсан. Үндсэн хуулиа сурталчлах, өөрчлөх асуудлыг ард иргэдээрээ хэлэлцүүлэх хэрэгтэй. Ингэхдээ бүсчилсэн маягаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Улсын Бага Хурлын гишүүн асан М.Энхсайхан: - Улсын Бага Хурлын асар том үүрэг нь хүний эрхээр жаргадаг Монгол Улсыг өөрийн эрхээр зовдог Монгол Улс болгосон юм. Өөрийн эрхээр өөрөө асуудлаа  шийддэг бүрэн бие даасан шийдвэр гаргадаг байх  хамгийн эхний шийдвэрийг Улсын Бага Хурал гаргасан. Өөрийн эрхээр ажилладаг үндэс суурийг тавьсан Улсын Бага Хурлын үйл ажиллагааг хойч үедээ сайн ойлгуулах хэрэгтэй. Мөн олон жилийг даах чадвартай төрийн тогтолцоог бид суурилуулж өгсөн. Зөрүү, ялгааг нь ойлгуулаад өгвөл дараагийнх нь үе аваад явах чадвартай гэж итгэж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.20.133)
    ed nart ugsun bairiig huraaj avah yostoi.ali ch ulsad iim luivar baidaggui.500 n deputaatad bugd baychuud shuu buunuur n ugsun baigaa yum daa
    2014 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (185.64.196.16)
    24 jil yu hiisen chin yls ornii odoogiin baidlaas haragdaj bn,24 jil tend syylaa,ur buteel bhgyu
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • зочин (103.26.193.5)
    Гончигдорж шиг хэрэггүй хүн одоо монголд алга. Тэтгэвэртээ гарч, залуустаа зай тавиач ээ.
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • Мэдэхгүй юм (182.160.6.80)
    Төрийн өмчөөс хулгай хийснээ сайн байжээ гэхгүй юм бол өөр юу хийсэн юм бэ?
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • sanaa (203.194.115.148)
    tetgebertee garax boloogui um uu
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.154.163)
    гэзэгт бариач гэж байсан байхаа адилхан юм шиг
    2014 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.122.187)
    Ter veiin gihsvvd sain baijee go dargad amjilt
    2014 оны 09 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    6 цаг 21 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    19 цаг 6 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    20 цаг 10 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 17 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    21 цаг 0 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК