Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Гацуурт”-ийн Л.Чинбат: Ерөнхийлөгчөө манай яамныхан дандаа худлаа ярьж байна. Энэ хүмүүс үнэ өртөг гаргахдаа тариаланчидтай уулзаагүй

2014-9-16
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар тариалангийн бүс нутагт ажиллав.
   2014-09-14tarailan_big Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар тариалангийн бүс нутагт ажиллав. Түүнийг энэ зүгт ажиллахад газар тариалангийн салбарын улс төржилт нөлөөлсөн гэж эх сурвалж мэдээлэв. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч тариан талбай дээр улс төржилт, үл ойлголцолыг намжаах гэж очсон бололтой. Түүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн шинэ сайд Ш.Түвдэндорж, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал дагалдсан. Харин тариаланчдыг төлөөлж “Гацуурт” компанийн Ерөнхий захирал Л.Чинбат туллаа. Ингээд тариаланчид, тэднийг хариуцдаг салбарын яамдын удирдлагуудын хооронд бяцхан маргаан мэтгэлцээн болсон юм. Тэдний мэтгэлцээнийг Ерөнхийлөгч яаж зохицуулсныг хүргэж байна.

Ц.Элбэгдорж
: -Улаан буудайн үнийн асуудлаар маргаан дэгдээд байгаа тухай хэвлалээр шуугьж байна. Энэ талаар нэгдсэн байр суурьт хүрэх хэрэгтэй.

Л.Чинбат: -Яам, гурилын үйлдвэр, тариаланчид бидний хамгийн эцсийн зорилго бол ард түмэнд хямд үнэтэй, чанартай гурил нийлуүлэх. Өнгөрсөн хавар ам.долларын ханш 1350 төгрөг байх уед нэг тонн улаанбуудайн үнийг яамнаас 460 мянган төгрөг гэж зарласан. Гэтэл одоо долларын ханш 1940 төгрөг хүрээд байна. Ийм хэмжээний алдагдлыг тариаланчид дааж чадахгүй нь ээ. Улаанбуудайн үнийг чөлөөлөх хүсэлтэй байна. Улсын хэмжээнд гурилын 78 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Тариаланчид тэдэнтэй зохицоод үнээ тогтооё. Нэг тонн улаанбуудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх үнэ 500 мянган төгрегөөс дээш гарсан тохиолдолд буудайн урамшуулал олгохгүй ээ, импортын буудай авна гэж салбарын яам ярьж байна. Ингэвэл дотоодын үйлдвэрлэл унана.

Ш.Түвдэндорж: -Ер нь газар тариалан эрхэлж байгаа компанийн ашгийг 10-15 хувь гэж тооцоод улаанбуудайн үнийг барагцаалбал одоогийн 500 мянган төгрөгийн үнээ бариад урамшууллаа олгохоор тариаланчдад ашигтай байгаа юм.

Ц.Элбэгдорж: -Тариалан эрхлэлтийг дэмжих санд улаан буудайгаа тушаавал урамшуулал олгодог байх аа?

Х.Золжаргал: -Гурилынүйлдвэрүүдболон ТЭДС-д тушаасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 100 мянган төгрөг олгож байгаа. Энэ бол урамшуулал. Тариаланчдын арван хэдхэн хувийг биш буудайгаа тушаасан бүх тариаланчдыг хамардаг.

Ц.Элбэгдорж: -Бензин шатахууны үнийн хямдрал, хөнгөлөлт зэрэг нь бүх тариаланчдад хүрдэг үү?

Л.Чинбат: -Бид энэ жил 300 тонн шатахуун авсан. Ер нь нийт тариаланчдын 3-5 хувьд энэ дэмжлэг нь ноогдож байна. Дээрээс нь бас нэг зүйл нэмж хэлье. Нийт ургуулсан будаанд урамшуулал олгодог гэдэг нь худлаа. Талбайгаар нь урамшуулал олгох нь зохистой гэж би танд хэлээд байгаагийн учир энэ. Бүх тариаланчид үрийн буудайгаа авч үлдэнэ. Тэгэхээр 40-50 мянган тонн, ойролцоогоор нийт ургацын 20- 30 хувь нь урамшуулалд хамрагдахгүй байна. Үрийн будаанд яагаад урамшуулал өгдөггүй юм бэ? Тэгэхээр үрийнхээ будааг үлдээлгүйгээр мөнгө болгохоос өөр аргагуй.

Ц.Элбэгдорж: -Газар тариалангийн салбарт Монголын нөхдөлд тохирсон, зөв, жинхэнэ дэмжлэг болох бодлого хэрэгтэй байгаа юм л даа. Тариаланч ТЭДС-д төрийн тогтоосон үнээр тушааж байгаа бол тэр хэмжээнд нь урамшууллыг нь олгоё. Харин гурилын уйлдвэртэй тохироод тушааж байгаа бол урамшуулап олгохгүй, тариаланч, гурилын үйлдвэр хоёрын асуудал гээд орхиё. Гурилын үйлдвэрт тушаагаад тариаланчид алдагдал хүлээх байдалтай байвал тодорхой хэмжээний дэмжлэг байдаг ч юм уу. Их л зөв хэлбэр лүү орохгүй бол хоёр талаасаа маргалдаад суугаад байх нь буруу.

Л.Чинбат: -Тариаланчдыг ашигтай ажиллаж байхад нь төр дэмжиж байгаа юм биш. Өртгөөсөө доогуур үнэлчихээд зөрүүг нь өгч байгаа байхгүй юу. Өнөөдөр манайх жишээлбэл, энэ талбайд нэг тонн буудай 700 мянган төгрөгийн өртөгтэй гарч байна. Гэтэл ТЭДС 500 мянган төгрөгөөр үнэлж байгаа. Тэгчихээд 100 мянгын урамшуулал олгоё гэхээр цаана нь би 100 мянган төгрөгийн алдагдал хулээж байна. Тариаланчид энэ хэдэн жил үнэ, чанар харгалзахгүйгээр дотоодын хэрэгцээг хангахыг зорьсон. Ингэсний хүчинд сүүлийн хоёр жилд дотоодын хэрэгцээг хангаж байна.п

Х.Золжаргал: -Монгол Улсын нэг тонн улаанбуудайн өртөг 395 мянган төгрөг байгааг манай яамнаас тооцоолсон. Л.Чинбат захирлынх 700 мянган төгрөг хүрч магадгүй. Элэгдэл, хорогдлын зардал өндөртэй. Гэхдээ Монгол Улсын улаанбуудайн дундаж үнэ бол 395 мянган төгрөг.

Л.Чинбат: -Худлаа. Энэ хүмүүс энэ өртгийг гаргахдаа тариаланчидтай уулзаагүй. Эд албан тасалгаанд сууж байгаа улс. Амьдрал дээр яагаад ч ингэж гарахгуй. Тариаланчид 50 жил ажиллачихаад өнөөдрийг хүртэл трактороо сольж яагаад чаддаггүй юм бэ? Ямар ч хөрөнгө оруулалт байхгүй.

Ц.Элбэгдорж: -50 жилийн өмнөх тоног төхөөрөмжтэй, хамгийн бага хөрөнгө оруулалттай газрын үнээр л улаанбуудайн өртгөө тооцчихсон юм биш үү гэх гээд байна уу?

Л.Чинбат: -Угаасаа тийм байгаа. Яамны нэгдсэн бодлого байх нь зөв. Гэхдээ яамны бодлогоор явбал тариаланчдыг яг гуйлгачин байдалтай барьчихаад, ийм өртгөөр тооцвол тариаланчид амьдарч чадна гэж хязгаар гаргаад, гурилын үйлдвэрүүдийн ашгаа нэмээд л зах зээл дэх гурилын үнээ гаргаад байна.

Ц.Элбэгдорж : -700 мянгаар өгвөл бид дотоодоосоо будаа авч чадахгүй нь ээ. Хажууд ОХУ зөндөө тариа тарьж байна. Манайх руу хямд тариа орж ирээд бид оросын тариагаар гурилаа үйлдвэрлэж эхэлнэ гэсэн яриа гурил үйлдвэрлэгчдийн дунд гарч байна.

Л.Чинбат: -Тэр яахав, айлын хүүхэд ээжийгээ айлгадаг шиг л юм ярьж байхгүй юу. Сүүтэй үнээгээ алж идчихээд дараа нь яах вэ гэсэн асуудалтай энэ яг дүйнэ. Түүнтэй адил тариаланчид нь амьд байж гурилын уйлдвэр байна, ард түмэн гурилаа иднэ.

Ц.Элбэгдорж: -Яг зөв. Энэ логик зөв гэж би бодож байна. Бид хүрсэн түвшин, энэ амжилтаа хадгалах хэрэгтэй. Хадгалахын тулд гаднаас хямд үнэтэй гурил, будаа импортлох тухай асуудал огт байж болохгүй. Монгол өөрийнхөө зах зээлийг хамгаалахын тулд дотоодын үйлдвэрлэгчдээ аль ч тохиолдолд дэмжих л хэрэгтэй. Тэгэхээр Л.Чинбатын хэлж байгаагаар яамны тогтоосон үнэ үндэслэл муутай, тариаланч, гурилын үйлдвэр тохироод үнээ тогтооё. Нийлүүлсэн дундаж үнэн дээр түшиглээд төрөөс урамшуулал олгооч гэж байна гэж би ойлголоо.

Ш.Түвдэндорж: -Тэгвэл гурван сая иргэдэд очих гурилын үнэ нэмэгдэнэ.

Ц.Элбэгдорж: -Хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?

Х.Золжаргал: -300 төгрөгөөр нэмэгдэнэ.

Л.Чинбат: -Худлаа ярьж байгаа юм. Би гурилын үйлдвэртэй байж үзсэн.

Х.Золжаргал: -Яаж ч бодсон улаанбуудайн үнэ 400 мянгаас 700 мянган төгрөг болчихвол энэ зөрүүгээр чинь гурилын үнэ нэмэгдэнэ биз дээ.

Ц.Элбэгдорж: -Газар тариалангийн өөр нэг асуудал байгаа юм. Хөрөнгө оруулалт нь бусад салбартай харьцуулахад эргэн төлөгдөх нөхцөлийн хувьд хүнд. Гэхдээ манай аж ахуйн нэгжүүд өөрийн техник, технологийг бага багаар шинэчилбэл бүтээмж нь нэмэгдэнэ. Тарьж байгаа тариа, нийлуулж байгаа хэмжээ нэмэгдээд байвал үнэ нь буурна. Тэгэхээр үйлдвэрлэгчид гурилаа борлуулахын тулд үнээ буулгаж л таараа. Бид цаашдаа тариалалтын талбай болон га-гаас авах ургацаа нэмэгдүүлье. Нийлүүлэлтээ л урамшуулсан бодлого чухал.

Л.Чинбат: -Нэг зүйл нэмж хэлье. Гурилын үйлдвэрүүд гурил хийгээд үлдсэн хаягдал буюу хивгээ Хятад руу 360 мянган төгрөгөөр зарчихаж байгаа. Нөгөө бидний хоёр жил зовж ургуулсан будааг нэг сарын дотор тээрэмдээд хаягдлаа бид нарын будааны үнээр зарчихаж байна шүү дээ.

Ц.Элбэгдорж: -Аливаа дэмжлэг, урамшуулал хэрвээ нүдээ олохгүй бол буруу болдог. Сая нэг зүйл ярилаа шүү дээ. Урамшуулал өгдөг болчихоор тариаланчид өөртөө шаардаагатай чанартай үрийн буудайгаа хадгалж үлддэггүй. Бүгдийг нь өгчихдөг. Буцаагаад авах болохоор өндөр үнэтэй авдаг. Түүнийг зохицуулах арга бий юү?

Л.Чинбат: -Үрийн буудайн дээрээ л урамшууллаа өгчих хэрэгтэй байхгүй юу.

Х.3олжаргал: -Манай тариаланчид хавтгайгаар нь үрэндээ, хүнсний буудайндаа урамшуулал авмаар байна гэж хүсэж байгаа. Энэ нь ч зөв. Гэхдээ төр хүмүүст хүссэн болгоныг нь өгөөд байх боломж байхгүй, Улаан загалмайн нийгэмлэг биш учраас. Тэгэхээр хэлэлдэж ярьж байж алтан дунджийг нь шийдье.

Ц.Элбэгдорж: -Ойлголцлын бичиг баримттай болох хэрэгтэй. Төрд нэгэнт хүч нь байгаа учраас аль болох хийж байгаа хүмүүсээ сонсох хэрэгтэй. Болж өгвөл удаан хугацаанд бодлого гаргаад, 10-20 жилийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй.

Л.Чинбат: -Та маш сайхан гарцууд хэлж өглөө. Нэг зүйл дахиад хэлье. Тариаланчид урамшуулалгүйгээр амьдрахгүй ээ. Тариаланчид дөнгөж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болж байна. Үүн дээр нь үнээр дарамталбал бүгд paпс тариалаад эхэлнэ.

    Улсын Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагууд, тариаланчдын хооронд ийм маргаан болж өнгөрлөө. Тэдний ярианаас хэнд нь асуудалд байгааг ойлгож болох юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • ЗОЧИН (122.201.31.12)
    ЭНЭ ЛУЙВАРЧИН Л.ЧИНБАТ ЧАНАР МУУТАЙ БУУДАЙ "ШАХАЖ" МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ.. Энэ хүн ЯАСАН ОЛИГ МУУТАЙ НӨХӨР ВЭ...??? ИЙМ БАЙВАЛ УДАХГҮЙ "БУЛШЛАГДАХ" нь МЭДЭЭЖ дээ...!!!!!
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.118.156)
    Л.Чинбат Луйвар
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.118.156)
    Чинбат бас хэзээ газар тарайлан руу орчивоо. Муу үмхий луйварчин
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.118.156)
    Энэ Чинбат шуналтай бас ховдог амьтан Яамны үнэ харин бодитой юм бна. Эд нарын донгодсоноор өгч болохгүй
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.160.55.2)
    Энэ Чинбат шуналтай царайлсан юм худлаа ярьж байх яахаараа 700 мянгаар 1 тн улаанбуудайн өртөг гарах юм. Улсаас буцалтгүй тусламжаар баахан идэж идчихээд. Эхний ээлжинд ажилчиддаа хүн шиг цалин өгчихөөд дараачийн юмаа ярь. Эцэг эхийн нэрийг боддоггүй юм гэхэд нутаг усаа бодмоор юм даа.
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.18.8)
    Хамгийн зөв гарц бол улаанбуудайг ХААБиржээр арилжаалах тэгвэл бүх юм ok
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.22.175)
    ebi yamar ih salbagandagiin be, haan boish shuu dee
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.123.148)
    төрд өөрийн гэсэн бодлого байх ёстой.тэр бодлого нь юуны түрүүнд ард олны эрх ашигт үйлчлэх ёстой. тэрнээс биш нэг баян хүний аманд багтаж өөрийн байр сууринаас ухарч болохгүй. энэ чинбат гурилын үнэ 300 төгрөгөөр нэмэгдэхэд жирийн хүмүүст хичнээн хүндээр тусахыг мэдэхгүй нөхөр л байгаа. ер нь төр энэ олигархиас тодорхой зай барьж байхад гэмгүй . нэг ёсондоо тэднийг даврааж болохгүй. төрд олон mcs,апу шургалах замыг хаах л хэрэгтэй байгаа юм даа
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    дундыг л барихгүй бол бид өндөр үнэтэй гурил, талх идэх болж дээ юмны үнээс болж шавраас гарч чадахгүй боллоо
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluudiig hyamdruulan zarj bna.Uund:ABC suuritai(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog-s 180000tog bolloo.Utas:95000020,95050020
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • gg (202.70.36.198)
    Tuvaan gedeg mudak ih l meddeg dur esgeed baisan yasan be..
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • gatsuurt kompanii ajiltan (112.72.13.95)
    ene chinbat gedeg zaluu bas l youmnii une hoorgoh geed l bna aa daa oloh ashigaa ard tumendee unen shudaragaar zarlchihaa 10-15 huvi gedeg baga zuil bish undsendee 100togrog gargaad tsever ashig 15 togrog olj bna gesen ug MAN iin ued dandaa 100 togrog gargaad 600 togrog bolgodog asuudal ongorson
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • dalan hudalch nar (202.131.225.254)
    Chinbat bol busdiig teneg gej bodoj hudlaa yariad surchihsan luivarchin, zasag tur bol ugaasaa ard tumnee huurch mehlej amia zogoodog baiguulamj, ulam sain hudlaa yarij baihiig eruuye
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (202.179.20.142)
    said uuriin bodoltoi baigaa ni mash sain baina guriliin une undur baival importiin guril orj irne uunii ur dund gazar tarilan guriliin undesnii uildveruud bugd budaa bolno shdee
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • bat (202.179.20.157)
    Ene Chinbat Junaig SAid baihad ih ym zugeer absan odoo dabarch bna shuu Gantulgig turiin narin baihad baahan uher bkanadaas absan odoo ene yam ym uguhgui bolhoor uurlaad bn taria mash ih ashigtai bgaa shudee
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • kkkkkkkkkkkkkkkkk (202.70.46.204)
    sain bodoj tootsoh ni zov l doo. bosoh geed bgaa yumiig unagah geed bgaa yum bish uu. ter tuvdendorj butehgui ee. ene zasag saidaa zov tomilj chadahgui yum aa. hoorhii.
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Өмнөх сайд , дэд сайд хоёр нь ажилаа мэддэг байсан. Одоогийн товарищууд төрийн албаны үнэр ч байхгүй болоод тариаланчидаа сонсохгүй байгаа шүү
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ene yu l bolood baian daa
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • irgen (203.160.55.2)
    Gatsuurtiin Chinbaa bol mundag hudulmurch, shudarga hun shuu. Zuvshuursun yum helsen bna. Yam erkh medleeree dalailgaj huviin hevshliinhniig gartaa barij, hahuuli goridoj bgaa.
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • UB IRGEN (202.180.216.19)
    ENE CHIN MARGAAN BISH, XARIN CH AJIL XEREGCH YARIA BOLSON BAINA SH DEE SETGUULCH EE !!!
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • зочин (65.49.14.149)
    ҮХАА-н сайдын хэлсэн үг: -Ш.Түвдэндорж: -Ер нь газар тариалан эрхэлж байгаа компанийн ашгийг 10-15 хувь гэж тооцоод улаанбуудайн үнийг барагцаалбал одоогийн 500 мянган төгрөгийн үнээ бариад урамшууллаа олгохоор тариаланчдад ашигтай байгаа юм. Ш.Түвдэндорж: -Тэгвэл гурван сая иргэдэд очих гурилын үнэ нэмэгдэнэ.
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • tarichin (202.131.229.98)
    tari tarij uzuugui ta nar ***** huch hoolii savuud
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.193.16)
    ЭНЭ МОНГОЛ УЛС 1991 ОНД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИАРАА ПАРЛАМЕНТИЙН БНУ БОЛСИЙМУУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛСИЙМ УУ БҮР УЧРАА ОЛОХОО БАЙЛАА. ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД ОРОЛЦОХГҮЙ ЮМ ГЭЖ АЛГАА. ЁСТОЙ СҮРЭНЖАВЫН БАГШ ШҮЛЭГ ШИГ БАГТ ОЧХООРОО УХУУЛАГЧ, БАЙШИН БАРИХАД БАРИЛГАЧИН, КЛУБТ ОЧХООРОО УРАНСАЙХАНЧ ГЭДЭГ ШИГ. ОЧКОО ШИГ ОНИГОО ЯРИАД БАЯР ХҮРГЭЭД ШАГНАЛ ТҮГЭЭХДЭЭ БҮСГҮЙН ӨВӨР ЛҮҮ ГАРАА ХИЙНГАА ХӨХНӨӨС БАЗЛААД АВДАГ БАЙСАН САЙХАН ТЭР ГАР ХАРИН МАШ ЗӨВ БАЙСИЙМ БИШ ҮҮ. ОДОО ЭНЭ ХҮН МААНЬ ҮНДСЭН ХУУЛЬД БАЙХГҮЙ АТГ ГЭЖ ЮМ БАЙГУУЛАХ САНААЧЛАГА ГАРГАЖ БИЙ БОЛГОЧХООД ЗАСАГ РУУ ЗАХИАЛГАТ БАРИВЧИЛГАА ЯВУУЛЖ ТӨР ЗАСАГ ИХ ХУРАЛ БҮГДИЙГ НЭГ ГАРТ ОРУУЛЧИХСАН ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГ ДАРАНГУЙЛАГЧ БОЛЖ ХУВИРЧЭЭ. ШҮҮХ ЗАСАГЛАЛ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ БҮРЭН УТГААР НЬ АТГАЖ БАЙНА. АЖ АХУЙ РУУ ОРЖ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ҮЗЭГЛЭДЭГ БОЛЛОО. ЭНЭ ЗӨВ ҮҮ. ЗҮГЭЭР Л НЭГ ЭВ НЭГДЛИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ БАЙХ ЁСТОЙ БИШ БИЛ ҮҮ. ИНГЭХЭД СОНГОДОГ ПАРЛАМЕНТИЙН УЛС ГЕРМАН, ЭНЭТХЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАРСАН БҮҮ ХЭЛ НЭРИЙГ НЬ МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ НЭРИЙГ НЬ ХЭЛЖ ӨГӨӨЧ. ГЭТЭЛ ЯГ ТИЙМ ЗАСАГТАЙ МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БАРАГ ОБАМААГААС ИЛҮҮ ДЭЛХИЙН ТАНИЛ БОЛЖЭЭ. ЭНЭ НЬ НЭГ БОЛ СУУТ ХҮН БАЙХ ҮГҮЙ БОЛ ХАМГИЙН СУУТ ОНИГОО БАЙХ. ТИЙМ БИЗДЭЭ НӨХДӨӨ. ЭНЭ АСУУДЛЫГ НИЙГМИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВУУЛБАЛ ЯАСИЙ
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (202.131.249.210)
    Yamdinhand asuudal bna tor yum hiij baigaa humuusee demjihgui bna ter yamdinhan heel hahuul idej uuhaas oor yuch medehgui boljee toriin ner ih unalaa elbegdorj eronhiilogchoo
    2014 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    6 цаг 21 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    19 цаг 6 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 51 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    20 цаг 10 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 17 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    21 цаг 0 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК