Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Баялгийн сан нь Хүний хөгжлийн санг Ухаалаг төрийн бодлогын хүрээнд, илүү зөв механизмд чиглүүлсэн дараагийн үе шат юм”

2014-9-18
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслөөр өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдан явууллаа.

Хэлэлцүүлгийг нээж зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ “Түрүүчийн долоо хоногт Засгийн газраар уг төслийг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Баялгийн сан буюу Ирээдүйн өв сан нь Ухаалаг төрийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм.

Монгол Улсын эдийн засгийн одоогийн загвар нь өнөөдөр тавигдаж байгаа шаардлагыг хангах боломжгүй болсон байна. Мөнгөний нийлүүлэлт, төсвийн зарлага, импорт гэсэн гурван үзүүлэлтээр авч үзвэл Төв банкнаас мөнгөний нийлүүлэлтийг хэчнээн хэмжээгээр ихэсгэнэ, улсын төсөв хэчнээн хэмжээний зарлага гаргана, тэр хэмжээгээр эрэлт хэрэгцээ ихэсдэг. Эрэлт хэрэгцээ нь импортыг өсгөдөг. Ийм л загвараар явж ирлээ.

2009 оны эхээр улсын хэмжээнд мөнгөний нийлүүлэлт  1,7 их наяд төгрөг байсан. Харин 2014 оны долдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлтийг үзэхэд 8,4 их наяд төгрөг болсон байна. Тавхан жилийн дотор нийлүүлсэн мөнгөний хэмжээ 500 хувиар, тав дахин нэмэгдсэн. Ийм мөнгөний бодлого явж байна. Сүүлийн жилүүдэд ингэж Төв банкнаас мөнгөний тэлэх бодлогыг идэвхтэй явуулж байгаагийн зэрэгцээ төсөвт төвлөрөх эрдэс баялгийн орлого нэмэгдэхийн хэрээр улсын төсвийн орлого ихээхэн өсч, энэ хэмжээгээр төсвийн зарлагыг тэлж ирсэн. 2012 онд төсвийн орлого 2011 оныхоос хоёр дахин өссөн. Эндээс Монгол Улс ямар нэгэн хуримтлал, төсвийн хэмнэлт хийгээгүй. Орж ирсэн орлогыг бүгдийг зарлага болгож хувиргасан. Энэ нь үнэ, инфляци хөөрөгдөх, макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх, хямралд хүргэх, эдийн засгийг “хөөсрүүлэх” аюулын үүд үргэлж нээлттэй байна гэсэн үг юм.

Макро эдийн засгийн ойлголтоор бол нийлүүлж байгаа мөнгөний хэмжээ нь эдийн засгийн өсөлтийн хэмжээтэй тэнцүү явж байж тэнцвэр хангадаг. Тэгвэл 2009-2014 онд таван жилийн дотор эдийн засаг 500 хувь өссөн үү гэсэн асуулт гарч ирнэ. Тэгж өсөөгүй. Мөнгөний нийлүүлэлт хэт их явж ирсэн. Монголбанкны мөнгөний бодлогыг зохицуулдаг гол арга хэрэгсэл нь бодлогын хүү байдаг. Түүнийгээ нэмэх, бууруулах замаар мөнгөний урсгалыг зохицуулах гэдэг.

Эдийн засгийн хувьд шинэ механизм бол баялгийн сангаар дамжиж макро эдийн засгийн шинэ загвар, макро эдийн засгийн удирдлагын шинэ бодлого хэрэгжүүлж болох юм гэж үзэж байгаа юм. Гол санаа нь гэвэл уул уурхайн баялгаас төсөвт орж ирж байгаа орлогын зарим хэсгийг тусгайлан хуримтлал болгож хадгалан сан үүсгээд Монголбанкинд байршуулж, түүгээр валют худалдан авч гадагш хөрөнгө оруурлах, байршуулах байдлаар арвижуулах бодлого юм.

Монгол Улсад эрдэс баялгаас бий болсон орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж ирсэн. Монгол Улсад Баялгийн сангийн тогтолцоог бий болгох, эрдэс баялгийн орлогоос хуримтлал үүсгэх эрүүл хөрс суурийг бүрдүүлэх үүднээс 2015-2017 оныг дуустал хугацаанд Хүний хөгжил сангийн одоогийн орлого, зарлага, өр төлбөрийг улсын төсөвт нэгтгэх, улмаар 2018 оноос буюу өр төлбөрийг барагдуулж дууссаны дараа тус сангийн эх үүсвэрээр олон улсын жишигт нийцсэн баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцож хуулийн төсөл боловсрууллаа.

Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх явцад уул уурхайн салбарт ямар нэгэн хэлбэрээр Татварын хуульд өөрчлөлт орж, улсад төлөх татварын хэмжээ нэмэгдвэл уг нэмэгдсэн орлогын 50 хувийг Баялгийн сангийн нэмэгдэл эх үүсвэр болгож авах юм. Мөн 2017 оныг суурь он болгож, 2017 оноос хойш Хүний хөгжлийн сан болон сая хэлсэн орлогоос нэмэгдэж, уул уурхайн салбараас тухайн жилд төсөвт орох орлогын 20 хувийг Баялгийн санд оруулъя гэж үзсэн. Хүний хөгжлийн сангаар авч үзвэл жилд 500 тэрбум төгрөг хуримтлалд оруулах бололцоотой. Ийм хэмжээгээр төсвийн зарлага буурах боломжтой.

Энэ хэмжээний мөнгийг тусгаарлаж,Монголбанкинд дансанд хадгална гэдэг нь эдийн засгаас 500 тэрбум төгрөгийг татаж, мөнгөний бодлогод нэмэр болно гэсэн үг. Жил бүр энэ мөнгө нэмэгдэнэ гэж тооцохоор Монгол Улсын валютын цэвэр нөөц нэмэгдэнэ.

Баялгийн сангийн тогтолцоо хуульчлагдан үйлчилж эхэлснээр Хүний хөгжлийн сангийн үйл ажиллагаа дуусгавар болох юм. Хүний хөгжлийн сан нь тухайн үед тавигдсан зорилтоо биелүүлсэн.  Энэ агуулгаараа Баялгийн сан нь Хүний хөгжлийн санг Ухаалаг төрийн бодлогын хүрээнд илүү зөв механизмд чиглүүлсэн дараагийн үе шат хэмээн дүгнэж болох юм.

Энэхүү зорилгоор Монгол Улсад Баялгийн сангийн тогтолцоог бий болгох, эрдэс баялгийн орлогоос хуримтлал үүсгэх эрүүл хөрс суурийг бүрдүүлэх үүднээс 2015-2017 оныг дуустал хугацаанд Хүний хөгжил сангийн одоогийн орлого, зарлага, өр төлбөрийг улсын төсөвт нэгтгэх, улмаар 2018 оноос буюу өр төлбөрийг барагдуулж дууссаны дараа тус сангийн эх үүсвэрээр олон улсын жишигт нийцсэн баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцож хуулийн төслийг боловсрууллаа.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа одоогийн Хүний хөгжил санг олон улсын баялгийн сангуудын туршлагад нийцүүлэн өөрчлөн байгуулах, удирдлага, зохион байгуулалтын асуудлуудыг нарийвчлан хуульчлах, 2018 оноос буюу Хүний хөгжил сангийн өр, төлбөрийг барагдуулж дуусах үед тус сангийн орлогыг шинээр байгуулагдах баялгийн санд хуримтлуулахаар тусгасан.

Дэлхийн 40 гаруй оронд Баялгийн сангийн 70 гаруй тогтолцоо байдаг. Нийтлэг нэр томъёо нь Баялгийн сан гэж нэрлэгддэг. Улс болгон Баялгийн сандаа оноосон нэр өгдөг. Монгол Улсын хувьд Баялгийн сандаа Ирээдүйн өв сан гэсэн оноосон нэр өгч байна” гэлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    5 цаг 8 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    17 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 38 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    18 цаг 56 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 4 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    19 цаг 47 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК