
1. Олон улсын дэвшилтэт хандлагад нийцсэн хамтын удирдлага, хамтын хяналтын бүтэц, зохион байгуулалт бий болно.
2. Энэ салбарын аж ахуйн нэгжүүд үргүй зардал гаргадаг, авлига, хууль бус төлбөр өгч авдаг зэрэг зохисгүй хандлагыг халах эрх зүйн зохицуулалт болно.
3. Эрдэс баялгийн салбар дахь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зохистой түншлэлийн хэлбэр бий болно.
4. Олборлогч компаниуд, төр, олон нийтийн байгууллага хоорондын харилцаа, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд ил тод болж олон нийт хяналт тавих боломжтой болно.
5. Олборлогч компаниудын зардал буурснаар ашигт ажиллагаа нэмэгдэж улс, орон нутгийн төсөвт төлдөг татвар, хураамж, орлого нэмэгдэнэ.
6. Эрдэс баялгийн салбараас төрийн байгууллагад төлсөн татвар, хураамжийн зарцуулалт, хуваарилалт, ил тод болсноор баялгийн илүү зохистой удирдлагыг хэрэгжүүлэх хандлагыг бэхжүүлнэ.