Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Ассоциацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014-9-22
0
ЖИРГЭХ

DSC_5836    УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Ассоциацийн тэргүүн бөгөөд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга ноён Ли Ин-Бүк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Ассоциацийн тэргүүн бөгөөд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга ноён Ли Ин-Бүк Таныг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны урилгаар манай улсад хийж буй айлчлалын үеэр хүлээн авч уулзаж байгаадаа таатай байна. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, манай сонгуулийн байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулах, харилцан туршлага судлах, зөвлөх ажиллуулах зэргээр хамтран ажиллаж байгаад талархалтай байна. БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссоос Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд саналын хайрцаг /2004 онд 3 төрлийн 7000 орчим ширхэг саналын хайрцаг/, техник хэрэгслийн туслалцаа /2012 онд 62 ширхэг зөөврийн компьютер/ үзүүлж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, сонгуулийг зохион байгуулж явуулахад ихээхэн хувь нэмэр оруулсныг тэмдэглэхэд таатай байна гэлээ.

Мөн тэрээр Монгол Улс сонгуулийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж байна. 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан. УИХ-ын болон Нийслэл, орон нутгийн 2012 оны сонгуулиуд болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Сонгуулийн автоматжуулсан системээр шинэ хуулийн дагуу зохион байгуулсан. Дээрх сонгуулиудад сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаандаа техник хэрэгсэл ашиглаж сонгуулийн автоматжуулсан системийг амжилттай нэвтрүүлж ажилласан. Мөн сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо БНСУ-ын туршлагыг судалж нэвтрүүлсэн. Тухайлбал, гадаад оронд байгаа сонгогчдын саналыг авах, сонгогчийн саналыг худалдан авах зорилгоор аливаа этгээдэд мөнгө, эд бараа тараасныг сонгогч мэдээлсэн нь үндэслэлтэй нь тогтоогдвол тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож, гэм буруутай этгээдээр төлүүлэх зэрэг туршлагыг авч ашигласан нь үр дүнгээ өгсөн гэдгийг онцлон тэмдэглэв.


   Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Ассоциацийн тэргүүн бөгөөд БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга ноён Ли Ин-Бүк хэлэхдээ, айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга тантай уулзаж буйдаа баяртай байна. Монгол Улсад 2008 оны сонгуулийн маргаанаас болж тэмцэл гарч байсан тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс сонссон. Миний ойлгож байгаагаар Сонгуулийн системийг автоматжуулах тал дээр Монгол Улс хамгийн өндөр технологитой болсон байна. Манай улс хэдий технологийн шийдлийг гаргасан ч зарим нутаг дэвсгэрт хагас автоматжуулсан систем ашиглаж байна. Ер нь сонгуулийн систем сонгуулийн дүнг өөрчлөх вий гэсэн хардлага байдаг. Сонгогчид болон улс төрийн намууд бидэнд итгэх нь л чухал гэдгийг илэрхийлэв.

   УИХ-ын дарга З.Энхболд, 2008 оны сонгуулийн дараа сонгуулийн маргаанаас болж таван хүн амь үрэгдсэн. Үүнээс хойш иргэдийн дунд үл итгэх байдал бий болсон. Тиймээс бид Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг батлах ажлын хэсэг байгуулж, миний бие намаа төлөөлөн оролцож ажилласан. Хүнд найдах биш системд найддаг болох хэрэгтэй гэж шийдэж, дэлхий даяар эрэл хайгуул хийсний үндсэн дээр энэ системийг олсон. Манай улс цаас болон скайнер хосолсон системийг ашиглаж байгаа. Энэ системийн хамгийн том амжилт бол нуух юмгүй болсон. Нэгдүгээрт: сонгогчдын нэрсийн жагсаалтыг файлаар өгдөг болсон. Энэ бол АНУ-ын туршлага. Хоёрдугаарт: саналын хуудас нууц байсныг ил болгосон. Энэ бол Монгол Улсын туршлага. Үүнийг нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгогчид ойлгоогүй байсан. 1.200.000  саналын хуудасны зургийг бүх нэр дэвшигчид чөлөөтэй авсан байгаа. Нэг жишээ хэлэхэд, Орхон аймгаас хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Одхүү 2012 оны сонгуулийн саналын хуудсаа 7 хоногийн хугацаанд 30 гаруй хүний бүрэлдэхүүтэй тоолж үзсэн. Тооллогын дүн нь автоматжуулсан системтэй яг таарч байсан. Энэ хуулийг баталж сонгуулийн автоматжуулсан системтэй болсон нь Монголын улстөрчдийн ухамсартайгаар хийсэн том сонголт байсан хэмээн онцоллоо.

   Ноён Ли Ин-Бүк "Би маш их гайхаж байна. Сонгуулийн явц, санал тоолох явцыг та маш нарийн мэдэж байна. Миний бодлоор таны хийсэн сонгуулийн реформ бол БНСУ төдийгүй ардчилал хөгжиж буй орнууд бусад орнуудад сонгуулийг шударга явуулахад туршлага болно гэж үзэж байна" гэв.

     Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ, УИХ-аас дэмжлэг байхгүй бол бид энэ ажлыг хийхэд хэцүү байсан. Ялангуяа З.Энхболд дарга бол их дэмждэг. Сонгуулийн автоматжуулсан системийн автор нь гэж хэлж болно. Одоогийн байдлаар манай улсын туршлагыг 10 гаруй орны сонгуулийн байгууллага үзэж сонирхсон гэдгийг онцолсон юм.

   Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Ассоциацийг байгуулах саналыг 2011 онд БНСУ-д хуралдсан Азийн сонгуулийн байгууллагын Ассоциацийн Сөүлийн форумаас гаргажээ. Дэлхийн сонгуулийн байгууллагуудын Ассоциаци нь бүсийн улсуудын сонгуулийн байгууллагуудын Ассоциациудын төлөөлөл /Ази, Европ, Африк, Австрали, далайн улсуудын сонгуулийн байгууллагуудын Ассоциаци/, сонгуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллагуудыг /EISA, EFES, IDEA, UNDP/ нэгтгэдэг байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    5 цаг 4 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    17 цаг 49 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    18 цаг 53 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 0 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    19 цаг 43 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК