МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж, МАХН-ын нарийн бичгийн даргаар Ц.Шаравдорж, Г.Дугаржав, П.Цогтбаатар нарыг сэлгэн томилжээ. Түүнчлэн, Хууль зүйн дэд сайдад Ц.Уугангэрэлийн нэрийг дэвшүүлж, Засгийн газарт санал оруулж, томилуулахаар санал нэгджээ. Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай хуульч аж. Мөн Г.Дугаржав нь МАХН-ын Улс төрийн хэлтсийн дарга, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай дипломатчийн нэг ажээ.
П.Цогтбаатар нь Баянгол дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн зөвлөхөөр ажиллаж байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/




























































Сэтгэгдэл (2)