Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Удаан хорьж залхаан цээрлүүлэх нь хүний эрхийг зөрчсөн явдал мөн үү

2014-9-26
0
ЖИРГЭХ

50ece129ce5a46974d05c11f11c99058Авга ах маань зөөлөн талдаа хүн. Гэхдээ дэрсхэн хоёр хүүтэй эцгийн хувьд бусдад хэрхэн жавтий хүртээхээ ч бас мэддэг байсан юм. Ээлжит нэгэн дүрсгүйтлийнхээ дараа үеэл дүү бид хоёр шийтгэлээ хүлээхээр болсон. Тэр биднээс суран бүсний амт үзэх, эсвэл 10 минут шүдэнзний мод өргөж зогсох гэсэн хоёр төрлийн шийтгэлээс сонголтоо хийхийг хүссэн. Мэдээж бид хоёр уухайн тас шүдэнз өргөх шийтгэлийг нь сонгосон. Их л баяртай нь аргагүй бие биен рүүгээ жуумалзан байж шийтгэлээ хүлээж эхэлсэн юмдаг. Инээдтэй нь хэдхэн минутын дараа л буруу сонголт хийснээ ухаарч билээ. Ер нь авга маань их сонин хүн л дээ. Гэрийнхнийхээ өглөөний цайнд хэрэглэх талхны талыг нь найзуудтайгаа хүртчихсэн байхад хүүгээ "талх идлээ" гэж ер загнахгүй. Харин ч үлдсэн талыг нь идэхийг эелдэг бөгөөд татгалзахын аргагүйгээр санал болгодогсон. Өмнө нь нэлээн идчихсэн хүнд нэмж тал талх иднэ гэдэг ямар ч шийтгэлээс хэцүү санагдаж байгаа нь царайнаас нь андашгүй. Харин тэр аягатай цай өмнөө тавиад "Идэж дуусчихаад үүнийг уугаарай" гээд л суучихна. Гэхдээ үеэл бид хоёр лав шийтгэлээ дуустал нь хүлээж үзээгүй. Замын дундаас л нус нулимстайгаа хутгалдчихдаг байлаа. Эцэстээ энэ бүхэн  тоглоом шоглоом болоод л төгсдөг байв. Үүгээрээ тэр бидэнд сонголт хийхийн өмнө сайтар эргэцүүлж байхыг, басхүү аливаа зүйлд тэсвэр тэвчээртэй байхад сургасан юм. Одоо бодож байхад суран бүсээр ороолгуулж байсан үе тэнгийнхэн маань хонгон  дээрээ мэдэрсэн өвдөлтөөсөө болоод юу ч бодох сөхөөгүй нулимс цувуулж байхад бид хоёр ямар гээчийн хэрэг тарьснаа эргэцүүлсэн шигээ шүдэнзний мод өргөөд зогсч байж. Ер нь иймэрхүү төрлийн залхаах арга хүнийг эцсийн дүндээ 75-аар бууж өгөхөд хүргэдэг айхтар шийтгэл шүү дээ. Өсч том болсныхоо дараа би иймэрхүү шийтгэлийг хуулийн байгууллагынхан их хэрэглэдэг болохыг мэдсэн. Мэдээж тэд хоригдож байгаа хүнд эцгийн хайраар хандахгүй нь тодорхой. Уйлсных нь төлөө шийтгэлээ цуцлана гэж мөрөөдөх ч хэрэггүй. Хэдэн сараар хорьж, хүнийг сэтгэл санаагаар үхүүлж байгаад урьдаас бэлдсэн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулахаар нэг ирвэл ирнэ. Энэ хугацаандаа ар гэрийнхэнтэйгээ уулзах талаар бодвол та өөртөө сэтгэлийн зовлон л нэмнэ. Өмгөөлөгчтэйгөө ч уулзах боломж өгөлгүйгээр архаг гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн камер сэлгэн хэсүүлнэ гээд төсөөлөөд үз дээ. Ийм нөхцөлд орсон хүн ихэвчлэн хилс хэрэг хүлээхээс өөр аргагүй болдгийг олон гэрч нотолдог. Зарим нь бүр ямар ч хамаагүй мэдүүлэг дээр гарын үсэг зурчихаад батлан даалтад гарахын мөрөөсөл болдог тухайгаа хожим нь ярьсан байдаг. Олны нүдэн дээр ил өрнөсөн, одоо ч өрнөсөөр байгаа зарим хэрэг дээр жишээ авч үзье л дээ.

Хэдэн сарын өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас баривчилж хорьсон. Хорьсон процесс нь ч их драмтай өрнөсөн. "Тантай уулзаж гарын үсэг зуруулах гэсэн юм" гэж эелдгээр гуйх дуу хоолойд хэн татгалзах билээ дээ. Л.Гансүх зөвлөх өмссөн хувцастайгаа л очсон хэрэг. Харин нөгөөдүүл нь хонины арьс нөмөрсөн мөрдөгчид байж таарсан. Үг сүггүй л түүнийг барьж аваад хорьчихсон. Хоёр сар гаруй хоригдоход нь АТГ-аас хүнтэй уулзахыг нь зөвшөөрөөгүй. Эрхбиш нэг нь улсын Ерөнхий сайд, нөгөө нь Хууль зүйн сайд нь юм болохоороо Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин хоёр бөөн сенсаац дэгдээн  байж нэг эргэсэн. Түүнээс хойш эргэлт оруулах бүү хэл, өмгөөлөгчтэй нь ч уулзуулахгүй байгаа талаар өмгөөлөгч нь ярьсан. Бүр мөрдөн байцаагч нь ч ирж мэдүүлэг авахгүй байгаа гэсэн шүү. Яах гэж хориод байгаа юм бүү мэд. Нотлох баримтгүй барьж хорьчихоод бантсандаа байлгаад байна уу. Эсвэл ингэж удаан хугацаанд хорьж залхаан цээрлүүлж байгаад хэргийг нь хүлээлгэх уламжлалт аргаа хэрэглэж байгаа юм болов уу. Аль нь ч байсан хүнийг нийгмээс нь тусгаарлаж, ганцаардуулан хорьж цагдана гэдэг ямар ч ял шийтгэлээс илүү хүнийг тарчилгаж байгаа хэрэг. Харамсалтай нь энэ бол манай цагдаа, АТГ гээд хуулийнхний хэрэглэдэг үндсэн арга. Уг нь манай "Милиция" чинь "Полиция" болоод удаж байгаа. Өөрөөр хэлбэл, цэргийн зохион байгуулалттай буюу босоо удирдлагатай "Милиция" байхаа больж оронд нь иргэний зохион байгуулалттай буюу хууль биелүүлдэг "Полиция" болсон. "Милиция" бол даргын үзэмжээр асуудлыг шийдэж болохоор байгууллага байсан. "Хүн бууд" гэвэл буудах л үүрэгтэй байсан. Харин "Полиция" бол удирдлагын тушаалыг хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг эргэцүүлэх ёстой байгууллага. Хууль юу гэж шаардаж байна түүнийг л биелүүлэх ёстой болохоос дарга юу гэсэн болгоныг биелүүлэх ёсгүй. Хуулиараа бол хүнийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад ингэж олон сараар хорьж цагдах хориотой л баймаар. Тэгэхдээ бүр хүнтэй ч уулзуулахгүй, байцааж мэдүүлэг авахгүйгээр хорино гэдэг хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа хэрэг шүү дээ.

"Сод-Монгол"-ын Ц.Анандбазар гэдэг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ аваад гарч ирэхэд нь тосч байгаад л баривчилсан. Хоёр сар гаруй хэл үггүй хорьж байгаад л сулласан. Энэ хооронд нэр дэвшигчийн үнэмлэх нь хэнд ч хэрэггүй цаас болж хувирсан. Хорьсон зорилго нь бараг энэ л байсан болов уу. УИХ-ын сонгуулийн өмнө баривчилж, УИХ-ын сонгууль дууссаны дараа сулласан гэдэг нь өөрөө факт.

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан агсны холбогдсон хэрэг дээр ч гэсэн иймэрхүү зүйл гарсан. Энэ хэрэгт нэр холбогдсон "Тэнгри холдинг" компанийн захирал Х.Анхбаяр гэдэг залуугаас мэдүүлэг авалгүй найман сар шахуу хорьж байгаад шүүхээс ял өгчихлөө гэсэн яриа хэвлэлийн хуудаснаа шарлаагүй байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр хуулийнхний энэ мэт увайгүй үйлдэлтэй нүүр тулах эрсдэлтэй нөхцөлд аж төрж байгаа. Сүүлийн үед дэлхий нийтээрээ сармагчинг торонд хорьж, элдэв туршилтад ашиглахын эсрэг тэмцэл өрнүүлж байгаа юм билээ. Харин манайд бол хүнийг торонд хийж хорьчихоод хэдэн сарын дараа хэргээ хүлээхгүй байхыг чинь харъя гэх маягаар эрүүгийн байцаан шийтгэх "туршилт" хийж байгааг юу ч гэхэв дээ. Сармагчинг бодвол монгол хүн чинь Үндсэн хууль болон дагалдах бусад хуулиар хамгаалагдсан субъект шүү дээ. Гэтэл иргэн хүний эдлэх ёстой эрх тунхаг төдий үйлчилж, эсрэгээрээ хуулийнхний эрх мэдэл хэлбэрэлтгүй үйлчилж байна. Ийм байхад бид амьтны эрхийг хамгаалах талаар юм дуугараад ч яахав. Ядаж л хүний эрхээ дээдэлдэг болчихоод дараа нь энэ талаар ярья.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (27.123.214.114)
    Өвөрхангай аймгийн засаг дарга Тохтохсүрэн нь урт нэртэй хуулийг дур мэдэн зөрчин нэр бүхий уурхайнуудтай гэрээ хийн авилага аван ажиллууллаа АТгазар шалгах хэрэгтэй үнэхээр хууль бус үйлдэл хийсэн хүнийг шалгах хэрэгтэй
    2014 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.61)
    Уг нь Энхбаярыг барьж авахад л энэ чинь эхэлсэн юм.Эхэлсэн ч гэж эхлүүлсэн юм.Энэ үед Элбэгээ магтаад л байсан.Бараг л баяр хүргэсэн дээ.Тэгэхэд та дуугүй л байсан.Одоо захиалгаар сараачаад нэмэргүй дээ.
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.2.185)
    Жирийн иргэн байсан бол сураг нь ч гарахгүй ш дээ хүү минь. Энэ бол жирийн амьдралаас тасарсан ном тавигч байна.
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • залуу чамд!!!! (202.131.235.211)
    уг нь сайхан л бичсэн байна. гэхдээ наад фактууд чинь цаг хугацаа болон хэн гэдэг хүн хэзээ, хаана юу хийгээд яаж байгааг нь ангилж салгаж бичээгүйд би гайхаж байна. жирийн иргэний хүүхэд хоригдсон, хэлмэгдсэн талаар жишээ аваагүй байж юун улс төр яриад унав аа? бас гансүх гэж хүн үнэхээр гэмгүй байсан бол гудамжаар л явж байх баясан юм гэтэл үгүй ш дэ тэр хүн идсэн болоод л хоригдож байна. наана нь ингэж гоншигнож байхаар хоригдож гарч ирсэнийхээ дараа л том ярих хэрэгтэй юм биш үү? чиний хүүхэд нас танай тэр ах чинь өөр цаг үед, өөр орчинд амьдарч байсан байх. одоо цаг үе өөр болсон ш дэ. хүний ухамсар, ёс зүй яамар шатанд байгааг та гудамжинд гараад харахад хангалттай ш дэ. тэгэхээр сэдвээ өөрчилж энгийн иргэдийг өмөөрч бичсэн нь дээр байх шүү.
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Энэ бичигч чи бас л буруу ярьж юу ч мэддэгүй гээ харуулж бана даа ...полиция хүн бууддагүй гэвэл худлаа Америкийн лолиция чинь хүн буудчихаад бөөн юм болж байгааг харахгүй байна уу? ...
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.20.149)
    Ху. Намын иддэг уудаг этгээдүүдийг дариу барьж хорьж шалгаачээ
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.20.149)
    Гансүхийг сайн хорь гэсэн энэ овлиггүй өөрийг нь олж сайн хорь
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.142.213)
    Gansuh uuruu gishuun baihdaa huulia zassan bol ...
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.14.34)
    Дээрх нийтлэлд дурдагдсан факт баримтууд бол ерөнхийдөө бол бодит байдалд яг л ийм болчоод байгаа нь үнэн. Цагдаа, АТГ гэсэн 2 байгууллагын мөрдөн байцаагч нарын хийж буй ажил. Тэд яахав, тэнэг мулгуу, муйхар улс байж болно, харин ийм явдлыг гаргуулахгүй, таслан зогсоож байх үүрэгтэй, Прокурор хаана байна вэ??? Шүүх яагаад ийм зөвшөөрөл өгөөд байна вэ??? Ерөнхийлөгчийн томилсон энэ Ерөнхий Прокурор, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нар яагаад ийм байдалтай эвлэрээд хараад суугаад бана вэ??? Ерөнхийлөгч Элбэгдорж яагаад анзаарахгүй байна вэ????
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.37.214)
    гансүхийг сайн хорь. от гэрээг хийж авилга авчихаад ханахгүй нүүрснээс хулгай хийсэн....
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    4 цаг 11 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    16 цаг 56 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    17 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    18 цаг 0 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 7 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    18 цаг 50 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК