Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд судалгааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2014-9-26
0
ЖИРГЭХ

BSN_2851    Улсын Их Хурлын Тамгын газраас “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл  ажиллагаанд судалгааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр  Төрийн ордны "Б" танхимд зохион байгууллаа.      

Энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Н.Отгончимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа,  шинжилгээний хэлтсийн дарга Ц.Норовдондог нар болон  Улсын Их Хурлын харьяа судалгааны чиг үүрэгтэй байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид оролцов.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн чанарт анхаарч хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, аж ахуй, нэгж, байгууллагуудыг оролцуулж тэр дундаа тухайн салбарын чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэд, шинжлэх ухааны байгууллагууд, их, дээд сургуулиуд, төрийн бус байгууллагуудын оролцоог хангах хэрэгтэй байна. Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт хийхдээ судалгааны байгууллагууд, эрдэмтэн мэргэдийг хууль тогтоох үйл ажиллагаанд оролцуулдаг болох талаар анхаарч энэ чиглэл, бодлогыг тусгасан. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй болон батлан гаргасан хуулиуд, хуулиудын боловсруулалтын чанар дээр та бүгдийн үнэтэй санал, зөвлөмжүүдийг тусгаж, амьдралд нийцсэн, хүн бүрийн хүсэл сонирхолд таарсан, бүрэн хэрэгждэг, ард олонд хүлээн зөвшөөрөгдсөн ийм хуулийг батлан гаргадаг байх зорилготой юм.” гээд хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож,  үнэтэй санал , зөвлөмжөөсөө хуваалцахыг эрдэмтэн, судлаачдаас хүсэв.

Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ц.Норовдондог “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл  ажиллагаанд судалгааны байгууллагуудыг татан оролцуулах шаардлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга зам”  сэдвээр  илтгэл тавьлаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэс 2009 оноос хойш нийт 500 гаруй  судалгаа, шинжилгээний ажил хийжээ. Нэг жилд 100 гаруй судалгаа, шинжилгээний ажил хийсэн байна. Мөн тэрээр илтгэлдээ судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгааг онцлоод цаашид байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс мэдээллээ солилцдог байх боломж бололцоог бий болгох нь зүйтэй хэмээв.Түүнчлэн Төрийн сангуудын статистик дата сантай болох, судалгааны нэгдсэн мэдээллийн сайт ажиллуулдаг болох боломжийг судлах хэрэгтэй талаар онцолсон юм.

Шинжлэх Ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Академич  Д.Рэгдэл, Улсын Их Хурлын Тамгын газраас  хэлэлцүүлэг зохион байгуулж буй явдалд талархаад  анхаарах хамгийн гол зүйл бол  бол энэ чиглэлээр дэлхийн нийтэд тогтсон ямар систем байгааг судалж, түүн дотроос алиныг нь Монгол Улсын хөрсөнд буулгах вэ гэдгийг олж тогтоох явдал гэдгийг  хэлэв. Мөн шийдвэр гаргах түвшинд, бодлого боловсруулах түвшинд оролцох оролцоог хуульчилж өгөх шаардлагатай байна гэлээ.

Харин Удирдлагын Академийн дэд захирал , доктор, профессор Ш.Батсүх, “Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ц.Норовдондог  тулгамдаж буй маш зөв зүйтэй зүйл хэллээ. Судалгааны байгууллагууд харилцан хамтарч ажилладаг  байдал дутмаг учраас мэдээллийн сайттай болж түүн дотроо мэдээллээ тэгш эрхтэй оруулдаг, мэдээлэл авдаг байх нь туйлаас чухал байна. Гэхдээ ерөнхийд нь нэг байгууллага сайтыг зохицуулж удирдах , бусадтайгаа харилцдаг байх хэрэгтэй. Энэ нь судлаачид судалгааныхаа үр дүнг практикт нэвтрүүлэх, бусдад хүргэхэд  ихээхэн ач холбогдолтой зүйл гээд  дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Хэлэлцүүлэгт Шинжлэх Ухааны Академи, Удирдлагын Академи, Хуульзүйн Үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн Хуульзүйн сургууль, Бизнесийн сургуулийн төлөөлөгчид болон судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  Төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    4 цаг 13 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    16 цаг 58 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    17 цаг 43 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    18 цаг 1 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 9 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    18 цаг 52 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК