
Хөтөлбөрийн хүрээнд тэд АСЕАН, АПЕК зэрэг бүсийн олон улсын байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилтын талаарх эрдэмтэд, ахмад дипломатчид, мэргэжилтнүүдийн лекц сонсож, олон талт дипломат яриа хэлэлцээ хийх, багаар мэтгэлзэх, үзэл бодол, байр сууриа илэрхийлэх арга техникийн талаар дадлага практик хийв. Ийм хэлбэрийн мэргэжлийн сургалт, дадлагыг цаашид ч тодорхой сэдвээр зохион байгуулж байхаар төлөвлөж байна.