Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үг

2014-9-30
0
ЖИРГЭХ

элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үг

Ноён Дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хатагтай, ноёд оо,

Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганы даргаар санал нэгтэй сонгогдсон С.Кутеса сайдад юуны өмнө чин сэтгэлийн баяр хүргэе.

Бидний үйл ажиллагааг ойрын саруудад удирдан зохион байгуулах өндөр хариуцлагатай ажлыг тань манай төлөөлөгчид бүрэн дэмжиж ажиллах болно.

Ноён Дарга аа,

Хүчирхийлэл мөргөлдөөн, хэт даврагч бүлгүүдийн террорист явууллага, урьд үзэгдээгүй гоц халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг олон төрлийн хямрал хүн төрөлхтөнд тулгараад байна. Энэхүү ороо бусгаа цаг үед олон улсын хамтын нийгэмлэг олон талт хамтын ажиллагааны цөм - Нэгдсэн Үндэстний Байгууллагыг дэмжин хүрээлж, түүний  Дүрэм, олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудыг дээдлэх шаардлагатай байна. Бид бүхэнд амар амгалан, хөгжил дэвшил юунаас ч илүү эрхэм байна. Монгол Улсын санаачилгаар 30 жилийн тэртээд баталсан Улс түмэн энх тайван орших эрхийн тухай Тунхаглалын зарчмыг хэрэгжүүлэхэд хүч чармайлтаа дайчлах цаг ирлээ. Терроризмын аливаа хэлбэр, илрэлийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг бид тууштай дэмжиж ирсэн. Монгол Улс терроризмтай тэмцэх олон улсын олонх гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон билээ. Ирак, Левантын Исламын Улс гэгч террорист бүлгийн балмад хэрцгий үйлдлүүд нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна. Олон улсын хамтын нийгэмлэг эрс шийдвэртэй ажиллаж, эл асуудлыг НҮБ-ын Дүрмийн дагуу цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Эбола өвчний хямралыг шуурхай, үр дүнтэй, нэгдмэл байдлаар зохицуулахад олон улсын дэмжлэгийг дайчлан уг өвчинтэй тэмцэх НҮБ-ын багийг эмхлэн байгуулахад манлайлж байгааг Монгол Улс сайшааж байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблей энэ асуудлаар баталсан холбогдох тогтоолыг бид дэмжиж байна. Украйн дахь нөхцөл байдлыг хүчирхийллийн аргаар бус гагцхүү улс төрийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх учиртай. Энэхүү хямралыг шийдвэрлэх бүхий л хүч чармайлт, түүний дотор энэ сарын эхээр Улаанбаатар хотноо дэвшүүлсэн “Путины хөтөлбөр” болон Минскийн протокол, түүний мөрөөр байгуулсан Санамж бичгийг харгалзан одоогийн гал зогсоосныг бататгах шаардлага тулгарч байна. 

Ноён Дарга аа,

Ардчиллын талаар Монгол Улс 25 жилийн тэртээ хуулийн засаглал, ардчилал, зах зээлийн эдийн засаг, нээлттэй нийгмийг цогцлоох хөгжлийн замыг сонгосон билээ. Ардчиллын гуравдахь давалгаа гэгддэг улс орнуудын дотроос Монгол Улсын ардчилсан шинэчлэл олон талаар өвөрмөц юм. Бид ардчилал, зах зээлийн эдийн засагт нэгэн зэрэг тайван замаар шилжсэн. Ардын Их Хурлын 1990 оны сонгууль бүс нутагтаа анхных төдийгүй бүрэн чөлөөт, шударга сонгууль байсан. Бид хөгжлийг нийтэд хүртээмжтэй болгох, иргэдийн оролцоог хангах үүднээс засаглалын хэт төвлөрлийг шууд ардчиллаар халах бодлогыг хэрэгжүүлж байна. Чингэснээр, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, төсвийг хуваарилах, зарцуулахад иргэд хяналт тавьдаг боллоо.

Хөгжлийн хэтийн зорилтыг тодорхойлох, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зорилгоор Монголын эдийн засгийн чуулга уулзалт, Бизнесийн дээд хэмжээний уулзалт, “Дискавер Монголиа” зэрэг олон уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа. Түүнчлэн, хөрөнгө оруулалтын, хөрөнгө оруулалтын сангийн, газрын тосны, төсвийн ил тод байдлын тухай болон бусад хуулийг шинээр батлан гаргалаа. 

Манай улс олон улсын тавцанд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар бага хурал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хурлыг тус тус даргалав. Бид Онлайн эрх чөлөө эвслийг даргалж байгаа нь Азийн анхны улс орон болж байна. Онлайн эрх чөлөө бол хүний үндсэн эрх хэмээн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл шийдвэрлэснийг бид дэмждэг. Ардчилал, эрх чөлөөг тууштай хамгаалдаг Монгол Улс Онлайн эрх чөлөө эвслийг тэргүүлэхдээ чөлөөтэй, найдвартай интернетийг үндэсний болон олон улсын хэмжээнд дэмжин ажиллах  болно. Ардчиллыг шинээр тогтоож буй  улс орнуудыг дэмжих зорилгын үүднээс бид Олон улсын хамтын ажиллагааны санг байгууллаа. Бидэнд бусдад зааж сургахаас илүү харин туршлага, сургамжаа хуваалцах эрмэлзэл байдаг.  Эл зорилгоор парламентын ардчилал, хууль, эрх зүйн шинэчлэлийн туршлагаа Кыргыз улстай хуваалцаж, Афганистаны дипломатууд, Мяньмарын сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа. 

Ноён Дарга аа,

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүч чармайлтыг  эрчимжүүлэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга Та манлайлж ирснийг Монгол Улс өндрөөр үнэлж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь алс хэтийн сорилт бус өнөөдөр нэн даруй шийдвэрлэх ёстой асуудал болоод байна. Парис хотноо дараа жил болох Конвенцид оролцогч талуудын 21 дэх уулзалтыг угтаж хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж, дэлхийн дулаарлыг хоёр хэмээс хэтрүүлэлгүй барих амлалтаа баталгаажуулах ховорхон боломжийг өчигдрийн Дээд хэмжээний уулзалт улс орнуудын тэргүүн нарт олголоо. Шийдвэртэй арга хэмжээ хэрэгжүүлж, улс төрийн зориг гаргахгүй бол энэ амлалт өнгөц мөрөөдөл төдий үлдэх аюултай. Бидэнд цаг хугацаа давчуу байна. Гэвч эх болсон дэлхийгээ хөнөөх эрх хэнд ч байхгүй. Тиймээс шийдвэртэй ажиллах цаг ирлээ. Уур амьсгалын олон улсын Ногоон сангийн үйл ажиллагааг эхлүүлж, хүлэмжийн хийг бууруулсан улс орнуудыг тус Сангаас урамшуулах нь олон талын ач холбогдолтой байх болно. Уур амьсгалын өөрчлөлтөөс ангид улс гэж нэгээхэн ч үгүй билээ. Байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн олон зууны түүхэн уламжлалтай манай улсад ч уур амьсгалын өөрчлөлтийн зүй бус үр дагавар илтэд мэдрэгдэж байна. Ийм учраас манай улс Ногоон хөгжлийн бодлогоо саяхан баталлаа. Нүүрс хүчлийн хийн төлбөр тогтоох тухай Мэдэгдэл, Ойг устгахын эсрэг Нью-Йоркийн Тунхаглалыг бид дэмжиж байна.

Ноён Дарга аа,

Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар 

Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-уудын хэрэгжилтийн үр дүнд үндэслэсэн 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг томъёолох эрхэм үүрэг Ерөнхий Ассамблейн энэхүү чуулганд оногдож байна. Ерөнхий нарийн бичгийн даргын холбогдох илтгэлд үндэслэн Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-уудыг засгийн газрууд Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганаар хэлэлцэж эхлэнэ гэдэгт итгэж байна. Түүнчлэн ТХЗ-уудын асуудлаарх нээлттэй ажлын хэсэг өнгөрсөн бүтэн хагас жилийн хугацаанд шаргуу ажилласныг болон төгсгөлийн баримт бичиг гаргасныг сайшаан тэмдэглэж байна. “Рио+20” буюу Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурал Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО) зэрэг эмзэг бүлэг улс орнуудад тулгарч буй өвөрмөц сорилтуудыг онцлон тэмдэглэсэн. Гэсэн хэдий ч ДГХБО-ын өвөрмөц хэрэгцээ шаардлагыг Нээлттэй ажлын хэсгийн төгсгөлийн баримт бичигт түлхүү тусгах нь зүйтэй. Үүнийг залруулах ажлыг засгийн газар хоорондын хэлэлцээний явцад хийнэ гэж итгэж байна. Алматын Үйл ажиллагааны хөтөлбөрийн 10 жилийн хэрэгжилтийг дүгнэхийн өмнө манай улс өнгөрөгч 6 дугаар сард “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-д үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний бага хурлыг өөрийн оронд зохион байгууллаа. Бид бүс нутгийн сүлжээнд хамрагдах үүднээс Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орлоо.

Ноён Дарга аа,

Монгол, Орос, Хятадын  дээд хэмжээний уулзалтын талаар

БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар саяхан Монгол Улсад айлчлах үеэр дамжин өнгөрөх тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны саад тотгорыг багасгах зэрэг асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд эдгээр салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр бид ярьж тохиролцлоо. Энэ сарын эхээр Душанбе хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын анхны гурван талт уулзалтаар бид дээрх тохиролцоогоо дахин нотоллоо. Манай улсын хоёр хөрштэйгээ хөгжүүлж буй хамтын ажиллагаа өргөжих нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжилд нааштай нөлөөлж, гуравдагч хөрштэй эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлж  байна.

Монгол Улс Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгдэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад ажил хэрэгч байдлаар оролцохыг эрмэлзэж байна. Манай улс Япон Улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнгөрөгч 7 дугаар сард гарын үсэг зурсан.

Ноён Дарга аа,

Зүүн Хойд Ази

Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь манай улсын үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх нэг зорилт юм. Яриа хэлэлцээ, нээлттэй хэлэлцүүлэг нь улс орнуудын хооронд итгэлцлийг бэхжүүлнэ гэж итгэж байна. “Улаанбаатрын яриа хэлэлцээ” санаачилгыг урагшлуулах хүрээнд бид Зүүн Хойд Азийн Эмэгтэй парламентчдын уулзалт, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Хотын дарга нарын уулзалт зэрэг үр дүнтэй олон арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Солонгосын хойгийн тогтвортой байдал нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үздэг. Тийм учраас бид Зургаан талт хэлэлцээг аль болох ойрын хугацаанд сэргээхийн төлөө байна. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид гэж зарласан орны хувьд Солонгосын хойг цөмийн зэвсэггүй байх ёстой гэж үздэг.

Ноён Дарга аа,

Аюулгүй Зөвлөлийн шинэчлэлийн талаар 

НҮБ геополитикийн томоохон өөрчлөлтийн энэ цаг үед эдийн засаг, улс төрийн шинэ нөхцөл байдалд нийцэн шинэчлэгдэх ёстой. Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүний тоог нэмэх зэрэг нэгэнт цаг нь болсон НҮБ-ыг шинэчлэх үйл явцыг түргэтгэх шаардлагатай байна. НҮБ-ын нийт гишүүн улсаас 70 нь Аюулгүйн Зөвлөлд урьд нь сонгогдож байгаагүй бөгөөд Монгол Улс тэдний нэг билээ. Манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд  Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн бөгөөд гишүүн орнуудын дэмжлэгийг хүсч байна.

Ноён Дарга аа,

Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган 2015 оноос хойшхи хөгжлийн үндсэн стратегийг эцэслэн тохирно гэж итгэж буйгаа энэ дашрамд илэрхийлье. Үндсэн стратеги нь айх аюулгүй, эрх тэгш, цэцэглэн хөгжсөн ирээдүйн төлөө ирж буй он жилүүдэд хамтран ажиллахад бид бүгдийг зоригжуулан чиглүүлнэ гэж итгэж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Erenhiiogch OK (150.129.140.205)
    UN-iin chuulgand manai erenhiilogch delhiin hemjeend oyunii asar under tuvshind setgen Global warming climate changiin ayuliin talaar huchtei ug hel hamtdaa temtsej avragdah uchriig uhaaruulsan sainhan ug heljee. Mongold 2 gradus dulaarchihaad baigaa tul buur ch notstoi baidal uussen baina daa. 1-iig bodoh tsag tulj irsen baina. UIG ZG todorhoi arga hemjee avah ni zuitei bolov uu.
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.37.88)
    ARDCHILALIIN GANTS BELEG TEMDEGEE AH KHAN ASHIGT MALTMALIIN LITSENZ OLGOJ EKHELSNEER UURSDUU CH SONGUULID NAM,EEBEEGEE CH BAS NAM.ULSGULUN ARD TUMEND GAZAR KHEREGTEI UY KHEDEN TUGRUGUUR CH KHAMAAGUI ZARAAD IDEKH KHOOL KHEREGTEI UY?UNUUDUR KHUN AMIIN DUND TEMBUU,SUREE,BUUSTULT MASH IKH GAZAR AVCH BNA.YANADAA
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • 147 устга (202.61.97.16)
    Энэ ЗГ-ын хамгийн муу шийдвэрүүдийн нэг бол ажиллагсдыг айдаст автуулаад байгаа 147-р тогтоол болоод байна. Энэ тогтоолоор олон мянган хөдөлмөрчид орон тооны цомхотголд орж эхэллээ. Нөгөө ажилтай орлоготой Монгол хүн яасан бэ гэж Ерөнхий сайд Хөдөлмөрийн сайдаас асуумаар байна.
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    9 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    13 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    4 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    4 цаг 57 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    5 цаг 57 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    6 цаг 43 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    8 цаг 3 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    9 цаг 16 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    9 цаг 49 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    9 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    9 цаг 58 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    10 цаг 8 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    10 цаг 16 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    10 цаг 31 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    10 цаг 32 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    10 цаг 35 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    11 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 54 мин
  • Байнгын хороод хуралдана
    12 цаг 0 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    12 цаг 9 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК