Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Цогтгэрэл: Хуулийн салбарт гэрэл асахгүй бол эдийн засаг сайжрахгүй

2014-9-30
0
ЖИРГЭХ

tsog1.jpgМАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-Та “Хуулийн салбарт гэрэл асаая” сэдвийн дор тайван жагсаал зохион байгуулсан. Яагаад хуулийн салбарыг гэрэлгүй, харанхуй байна гэж үзэх болов оо?

-Би хуулийн салбарт гэрэл асаая гэдэг сэдвийг барьж, нийгэмд дуу хоолойгоо хүргэхийг зорьж байна. Учир нь хуулийн салбарт ёс зүйгүй үйлдэл маш их гарч байна. Үүнд би шүүмжлэлтэй хандаж, эрх баригчдыг анхаарал хандуулахыг шаардан суулт хийсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасанчлан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж байна гэсэн үг. Энэ удаагийн тайван жагсаалаар Зам, тээврийн сайд А.Гансүхийг “Жиргээч инженер Ц.Батыг эр хүн шиг уучилж, гомдлоо буцаан татаач” гэсэн хүсэлт тавьсан. Энэ нь цахим орчинд гарсан маргаан учраас тэндээ дуусах ёстой гэсэн хүсэлтийг маш олон жиргээчийн хамт уламжилсан юм.

-Хамгийн гол нь ямар үр дүн гарсан юм бэ?


-Зам, тээврийн сайд А.Гансүх жиргээчдийн хүсэлтээр Ц.Батыг уучилж байгаагаа илэрхийлсэн. Гомдлоо татсан байх гэж найдаж байна. Энэ маргааныг дуусгах бодолтой байгаагаа хэлсэнд би баяртай байна. Түүнээс гадна бизнес эрхлэгчид, үндэсний баялаг бүтээгчид, гадаадын хөрөнгө оруулагчдыг хуулийн нэр барьсан дээрэмчдээс хамгаалаач гэж хэлмээр байна. Хуулиар гул барьж, олон компани, захирал, нягтлангуудыг шалгадаг, хорьдог, цагддаг байдал гаарлаа. Тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдыг шахаж хавчсан, үргээсэн он жилүүд болж байна. Төр засгийн алдаатай бодлого шийдвэрээс гадна хуулийн байгууллагын оролцоо маш их байгаа шүү. Үүнд зөвхөн хуультай холбон ярихаас илүү хууль хүчний байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлж байгааг хэлэх нь зүйтэй. Манай Газрын тосны газраас 100 км үргэлжилсэн газрын тос оллоо гэсэн мэдээлэл хийж байна. Маш олон хүн тооцоо судалгаа хийж байж үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулна шүү дээ. Гаднаас хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компаниудад хуулийн орчин ойлгомжгүй байхад бид уйлж гуйгаад ч нэмэр байхгүй. Үүнийг анхаарч засч ажиллаасай гэсэн хүсэлт тавилаа. Түүнчлэн төр нийгмийн зүтгэлтнүүдээ шоронд хорьж байна. Зарим нь алтан амиа алдаж байна. Би залуучуудын төлөөлөл, улс төрийн тогоонд дөнгөж орж яваа хүний хувьд үүнд маш их эмзэглэдэг. Энэ талаар үзэл бодлоо илэрхийлэхээс өөр арга алга. Энд нэр дурдаж хэлмээр байна. Амь насаараа хохирсон Д.Амарсайхан гуайн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёстой. Талийгаачийг амь насаа алдах хэмжээний гэмт үйлдэл хийсэн гэж би бодохгүй байгаа. Түүнээс гадна УИХ-ын гишүүн асан Д.Дондог, ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, АН-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, бизнесийн салбараас “Ноёд” группийн захирал Г.Буяндорж гээд нэрлээд байвал олон хүн байна. Хорьж, цагддаг ийм хандлага нийгэмд маш их бухимдал төрүүлж байна. Яагаад гэхээр энэ хүмүүс орон нутгаас олон хүний дэмжлэг аваад гарч ирсэн байгаа. Тэгэхээр хууль хүчний байгууллага асуудлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэдэг байх ёстой.

 -Хуулийн салбарын гажуудлыг засахын тулд цаашид бодлогын төвшинд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж та бодож байна вэ?

-Би энд ганцхан жишээ татмаар байна Саяхан ОХУ-ын Дотоод хэргийн яамны Эдийн засгийн аюулгүй байдал, хээл хахуультай тэмцэх газрын дарга, генерал Д.Сугробовыг 13 хүний хамт баривчилсан.Эдгээр хүмүүсийн дотор Авлигатай тэмцэх газрын зургаан генерал байсан. Энэ үйл явдал иргэдийн анхаарлыг маш их татаж байна. Учир нь тэдэнд шүүхээс төрийн нэрээр айлган сүрдүүлсэн, баривчлах, цагдан хорьж, залхаан цээрлүүлсэн, бусдыг х э л м э г д ү ү л э х , авлига хээл хахууль авсан, зуучилсан гэх үндэслэлээр Д.Сугробов тэргүүтэй 13 хүнд хэрэг үүсгэн шалгаж байна. Тэдний нэг нь амиа хорлосон гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр Монголд хуулийн нэр барьж хулгай хийж, хүний эрхийг уландаа гишгэж байгааг жирийн иргэд ярьж байгаа. Тэгэхээр Орост гарсан энэ явдал манайд ч давтагдаж магадгүй шүү дээ. Эрх мэдлийг хяналтгүйгээр өгч, бусдыг хэлмэгдүүлэх нөхцөл байдал үүсчихсэн байгаа учраас нэг байгууллагад хэт их эрх мэдэл өгч болохгүй гэдгийг энэ жишээнээс харж болохоор байна. Зарим тохиолдолд сөрөг хүчиндээ хяналтын эрх мэдлийг өгдөг юм билээ. Амь нас, эд хөрөнгө, цаг хугацаагаар хохирсон иргэдийн ар гэрийнхэн нэг байгууллагад хэт их эрх мэдэл төвлөрснөөс болж ийм асуудал үүссэнийг хэлж байгаа юм. Шүүгчийн хэмжээний цалин авч байгаа АТГ-ын комиссар ажилдаа хэр хариуцлагатай ажиллаж байна вэ гэдэгт хэн хяналт тавих юм бэ. Бид хяналтын тогтолцоогоо сайжруулахгүйгээр нэг байгууллагад маш их эрх мэдэл өгөхөөр нөгөө хэлмэгдүүлэлт, улс төрийн захиалгат үйл явдал болж байна. Гэтэл өнөөдөр бодит байдлыг хэлэх зоригтой хүн алга.

-Ер нь АТГ-т эрх мэдлийн хэт төвлөрөл бий болчихлоо гэж үзэж байгаа юм уу?


-Тийм. УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлсэн. Үүнийгээ Тахарын алба юм уу Засгийн газрын аль нэг агентлагт шилжүүлэх хэрэгтэй. Хяналтгүй хуулийн байгууллага гэдэг хээрийн боохойтой нийлсэн хотны нохой шиг асуудал үүсгэдэг юм байна гэдгийг бид харж байна. Мэдээж шударгаар ажил, хөдөлмөрөө эрхэлж байгаа АТГ, цагдаагийн байгууллагын ажилтнууд олон бий. Гэхдээ нийгэмд яагаад ийм сөрөг уур амьсгал бий болов, УИХ, Засгийн газраас хэчнээн сайн хууль батлаад ч хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгааг хуулийн орчноосоо хайх хэрэгтэй гэж боддог. Хуулийн орчин хар бараан учраас гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж чадахгүй байна. Гол нь бодит байдлыг шуудхан хэлэх зоригтой хүн бизнес, улс төрийн салбарт байхгүй байна. Ямар ч алдах зүйлгүй хүн үүнийг олж харж хэлэх байх л даа. Би эдийн засаг, улс төр, хувийн хэвшлийн салбарын олон хүнтэй уулзсан. Манай нэг найз “Монголд хөрөнгө оруулаад шоронд суух хүнийг дэлхийгээс хайгаад олохгүй” гэж байна. Тэгэхээр Монголд хөрөнгө оруулбал шоронд ордог юм байна гэсэн сөрөг хандлагыг бид гадаадын хөрөнгө оруулагчдад мэдрүүлчихсэн байна. Хууль хяналтын байгууллагынхан Хятад, Өмнөд Солонгос хөрөнгө оруулагчийг хараад яаж сэгсрэх вэ гэж боддог байх гэж би хувьдаа таамагладаг. Түүнээс тэдэнд хууль эрх зүйн ямар зөвлөгөө өгөх вэ гэсэн итгэлцэлд суурилсан харилцаа байдаггүй.

-Та улс төр, бизнесийн хүрээнийхэн болж бүтэхгүй байгаа асуудлыг мэдэж байгаа ч дуугарч чадахгүй байна гэж байна. Яагаад тэр вэ?

-Айдастай байна. Үүнээс илүү тайлбар хэлж чадахгүй. Захын нэг бизнесмэн, улстөрчөөс нийгэмд юу болохгүй байна вэ гэхээр яриад л өгнө. Гэхдээ тэд нэрээ хэлж, зургаа тавихыг хүсэхгүй. Энэ айдсыг үгүй хийж, бизнес эрхлэгчдээ дарамтаас гаргах хэрэгтэй.

-Таныг “Хуулийн салбарт гэрэл асаая” гээд суулт зохион байгуулахаар цахим ертөнцийнхөн хэрхэн хүлээн авч байна вэ?

-Суулт зохион байгуулсны дараа маш олон хүн надад талархал илэрхийлсэн. Энэ сэдвээ орхиж, мартаж болохгүй шүү гэж захиж байсан. Зарим хүн бидний төлөө өнөөдөр дуугардаг хүн байхгүй болсныг хэлж байна. Сөрөг хүчний зоригтой эрэмгий дуу хоолой үгүйлэгдэж байна. Ер нь АН, МАН-ын эдийн засаг гэж байхгүй учраас залуус нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх ёстой.

tsog1.jpg-Таныг бизнесийн салбарын төлөөлөлтэй уулзаж байхад эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

 -Ер нь хуучин цагаа санагалзаж байна. “Хууль эрх зүйн салбарт шинэчлэл хэрэгтэй” гэдэг.

 -Уг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг шинэчлэл хийж байгаа гэж яриад байгаа шүү дээ.


 -Шулуухан хэлэхэд Х.Тэмүүжин шинэчлэл хийж чадахгүй байна. Х.Тэмүүжингийн санаачлаад байгаа хуулиуд газрын хөрсөнд буухгүй байна. Дээгүүрээ л хүний эрх, эрх чөлөө ярьсан хүн яваад байдаг яг иргэдийн амьдралд тэр шинэчлэл нь үйлчлэхгүй байна. Хөрөнгө оруулагч, бизнесийн салбарынхны ажил, амьдралд буухгүй байхад бид мянга сайхан шинэчлэл яриад яах юм бэ. Бизнес эрхлэгчид “Ардын намын үед арай ч ийм байгаагүй” гэж хэлж байна шүү дээ. Одоо тэд амаа барьж байна. Өнгөрсөн ням гаригт такси барихад геологийн компанид таваас зургаан сая төгрөгийн цалинтай өрмийн инженер байсан хүн такси бариад явж байна. Уг нь маш ховор мэргэжил байхгүй юу. Гэтэл тэр хүнд ажил олдохгүй учраас такси барьж гэр бүлээ тэжээж байна. Ийм үед МАН хууль эрх зүй, засаглалын төвшний оролцоо маш их хэрэгтэй байна. Намрын чуулганаар эрх баригчдын шүүсийг шахах хэрэгтэй.

-Таны ярьсан болж бүтэхгүй асуудлыг засах боломж МАН-д ч байгаа. Тэгэхээр хангалттай ажиллаж чадахгүй байна гэсэн үг үү?

-Сөрөг хүчинд асуудлыг шийдэх боломжийг төдийлөн сайн олгохгүй байна. “ЭЗЭН-100” хөтөлбөрийг батлахдаа цөөнхийн бүлгийн сайн эдийн засагч, хуульч, бизнесийн орчныг мэддэг төрийн түшээдийн саналыг тусгаагүй. Одоо Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөр гэж авах ч хэцүү, хаях ч хэцүү юм боллоо. Энгийн иргэдийн амьдралд энэ хөтөлбөрөөс үлдсэн зүйл алга. Алслагдсан гэр хорооллын иргэд “ЭЗЭН-100” хөтөлбөр гэж юу яриад байгааг ч ойлгохгүй шүү.

 -”Намрын улс төр Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулснаар эхлэх нь” гэсэн таамаг олон хүнд байсан ч үгүй бололтой. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

 -Намрын чуулганаас надад том хүлээлт алга. Ерөнхий сайд намрын чуулганы эхэнд бүтцийн асуудал ярина гэсэн ч орж ирэх эсэх нь тодорхойгүй байна. Ирэх оны төсвийг эхэлж ярина. Уг нь эхлээд бүтцээ оруулж ирээд дараа нь төсвөө яримаар юм. Ер нь 19 сайдын төсөв оруулчихаад яаж есөн яам руу хийх юм бэ. Тэгэхээр намрын чуулганаар бүтцийн өөрчлөлт гарч, ухаалаг төр рүү шилжихгүй гэж бодож байна.

 -Хууль, эрх зүйн салбарыг шүүмжлээд байхаар хорьж, цагдах вий гэсэн айдас байна уу?

-Надтай холбоотой асуудал үүсэх шалтаг үнэндээ байхгүй. Яагаад вэ гэхээр би хэнийг ч гүтгээгүй. Зөвхөн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна. Надад ямар ч айдас алга. Цаашдаа ч хууль, эрх зүйн салбарт гэрэл асаахын төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ.
 
Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: Монголын үнэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (103.9.91.75)
    lalriin xolsnii ***** dandaa shorongiin xulgaichiig omoorood bga ni tedneese mongo avsnii barimt. ene yag xulgaich tsaraitai xarvaas xujaa.
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.11.70)
    Овоо лдоо монголд бас ийм залуу бдаг байжээ
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin (150.129.140.98)
    "namriin chuulganaas nadad tom huleelt alga" ch gehshig ***** humhiin toos ve.
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin (150.129.140.98)
    ene ats yugaa medhev dee. uhsen baasniih ni uls tor. erguu boovon tolgoi.
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • зочин (182.160.35.193)
    а-гийн ацаг хаашаа хардгийг мэдэхгүй мангар шүү дээ
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • 56yt3et (112.72.13.158)
    MAN=nii bas neg soliot
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.160.103.12)
    ene mal uy medeh be de
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.194.112.5)
    haha onigoo
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.197)
    TENEG GOLOG
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • hvhvhvhvhv (188.64.247.13)
    ene chatsaga yu meddegteee hutsna ve hahaha . nymdorj ni huuli zasaad hevtej baihad ene gulug bvgsiig ni doloon amtlaj bsan sanagdah iin yoyoyo savlaaaa ?
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • Zochin (185.64.196.96)
    Ug heleh hunii erhee edlehgyu yadagiin.AN gej heden oliagrhi tsyglachihaaad bysdiin amiig barih gej oroldoj bn. Hyyliin shinechleliig bysdiin amiig barij hiihgyu,bugd niilj zublulduj,shuumjilj abah sainiig abch ,abahgyu myyg ni hayaj baij hiine
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.10.23.25)
    tsogtgerel gej nuhruur dutaa uy.
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    Б.ЦОГТГЭРЭЛЭЭ. ЧИ БОЛООД ТАНАЙ МАН-ЫНХАН ТЭМҮҮЖИНГИЙН ХИЙЖ БУЙ ШИНЭЧЛЭЛД БҮҮ СААД БОЛ. МӨН БҮҮ ХОВ-ХУЙВАЛДААНЫ ЧУЛУУ ШИД...ТЭР ЧИНЬ Л ХУУЛИЙН САЛБАРТ ТА НАРААС ОРУУЛАХ ТОМ ГАВЪЯА. МЭДЭВ ҮҮ ??? МАН-ГАРУУДАА...
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • zochin (103.9.91.146)
    Demjij baina ATG odoo bolih heregtei
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    4 цаг 12 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    16 цаг 57 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    17 цаг 42 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    18 цаг 1 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 8 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    18 цаг 51 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК