УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй МАН-ын гишүүд ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дугаар ангид хоригдож буй УИХ-ын гишүүн асан Д.Дондог, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарыг эргээд иржээ.

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хувьд шүүхээс 10.1 жилийн ял аваад байгаа бол ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх 6.6 жилийн ял сонсоод байгаа юм. Тэд МАН-ын бага хурлын гишүүд билээ.
Дашрамд дурдахад, тус намаас ял авсан улс төрч энэ хоёроор тогтохгүй юм. Тухайлбал, АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Хотын дарга асан Ц.Батбаяр, МИАТ ТӨХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн нар ял сонсоод байгаа юм.

Д.Дуулим
Сэтгэгдэл (3)