Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Женкогийн нохойд барих мод

2014-10-01
0
ЖИРГЭХ

    c903101719bc42d7originalДавхар дээлээ тайлсан УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх нэвтрүүлгийн хөтлөгч болж, давхар дээл дахин өмсчээ. Өдгөө уг нэвтрүүлгийн санхүүжүүлэгч нь Женко Баттулга болсныг зарим нэг нь анзаараагүй байх. Гэвч уг нэвтрүүлгийн мөн чанар бүрэн алдагдаж, зөвхөн түүний бодож санаж байгаа болон тэмцэл тулааных нь зэвсэг болон хувирсныг сүүлийн хагас жилд дэлгэцээр хангалттай харлаа. Тэрээр сайд хийх хугацаандаа төмөр замын царигийн асуудлаар тэмцэл өрнүүлсээр олон ч дайсантай болж, бас тэр хэрээрээ олон фэнтэй болсон.

Түүний улс төр хийгээд улс орны цаашдын хөгжилд хандах хандлага нь Оросоос ихээхэн хамааралтай болсныг гэрчилдэг. Төмөр замыг Орос ноёдын таашаалд нийцүүлж, өргөн царигаар тавих бодлогоосоо ухарч няцахгүй гэдгээ олон зүйлээр харуулаад байгаа. Орос эхнэртэй түүнийг хойд хөршийн олигархи Дерпаска болон Оросын төмөр замчин Якунин нарын гарын хүн болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд тэр өөрийнхөө дайснаар тодруулаад буй Ерөнхий сайд Н.Алтанхуягт Якунинаар заналхийлсэн захидал бичүүлж дөнгөсөн. Уг захидал хэвлэлээр тархаснаас болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэд хэдэн ажилтан халагдсан талаар мэдээлэл гарч байсан. Тэд уг захидлыг задруулсан уу, аль эсхүл нэг хувь нь мань Женкод байсан уу, чөтгөр бүү мэд. Ямартаа ч хоёр хүний хооронд бичилцсэн захидал эзэндээ хүрээгүй шахам байхдаа олон нийтэд тархсан юмдаг.

Өнөөдөр Орос Хятад хоёр ор хөнжилдөө орсон янагууд мэт харагдавч хэзээ ч шийдэгдэхгүй ээдрээтэй асуудлууд түм бумаараа бий. Тухайлбал, Оросын бүс нутгуудад суурьшсан хэдэн сая Хятад иргэн, газар нутгийн маргаантай асуудлууд, цаг үеийн асуудлаас болж хийгдсэн тэгш бус гэрээ гээд хоёр хөршийг маань тун удахгүй эвдрэлцүүлэх асуудлууд бийг санахад илүүдэхгүй биз ээ. Тийм ч учраас хоёр хөршийн аль аль нь манай улсыг нэг нэгнийхээ эсрэг турхирахаа сайн мэднэ. Хятадын аюулын талаар Оросууд үнэндээ юу ч мэддэггүй нь тус хоёр улсыг олон жил тусгаарлан суусан Монголчуудын гавьяа гэлтэй.

Хятадын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр урсгал сөрөн мань Женко гүйсэн гэдэг. Үүнийгээ тэрээр “Би өглөө болгон Энхтайвны гүүр давж гүйдэг юм” хэмээн тайлбарласан. Үүнийг үнэн гэж бодъё. Тэгвэл яг тэр үеэр Женко Баттулга “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн багаа дагуулан Далай лам дээр очин нэвтрүүлэг хийснийг юу гэж үзэх вэ? Энэ нэвтрүүлэг нь өдийг хүртэл гарсангүй. Гэтэл бас нэг нэвтрүүлэг хийчихжээ, мань эр. Уг нэвтрүүлгийн гол баатар нь хэн гээч? Алдарт Н.Энхбаяр. Энэ хүн мөлжүүрээ өгдөггүй яс гэлтэй. Хаана л дайсагнал, хар хор, холион бантан, идэж уулт байна, тэнд л Н.Энхбаярын нэр зоолттой байдаг. Одоо бүр хэн нэгний дайсагналын зэвсэг болж хувираа юу гэлтэй.

Уг нэвтрүүлгийн гол сэдэв нь гурван хүнийг хараан зүхүүлэхэд оршсныг тус нэвтрүүлгийн багийнхан нь нуулгүй ярьдаг гэнэ. Мэдээж хэрэг Н.Энхбаярын заналт дайснууд гэгдэх С.Баяр, Сү.Батболд, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурав ажээ. Дээрээс нь нэмээд Н.Алтанхуягийг муулуулах гэсэн боловч сүүлийн үед сүжрээд байгаа Ерөнхий сайдыг Н.Энхбаяр муулахгүй гээд гэдийгээд суучихсан гэнэ. Н.Энхбаярын хүмүүс энэ засагтай хамтран бондын мөнгөнөөс цохилцож байгаа учраас тогоотой хоол руугаа нулимахыг хүсээгүй бололтой. Бас цагтаа тулахаар засгаас гарахыг ч хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Тэр ч бүү хэл Н.Энхбаяр Алтангадас фракцын хооронд ирэх дөрвөн сонгуульд хамтран оролцох гэрээ хийгдсэнийг МАХН-ынхан үгүйсгэхгүй байгаа юм. Тийм ч учраас Н.Энхбаяраар нөгөө гурвыг нь газар доогуур ортол нь муулуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл уг нэвтрүүлэг цацагдаагүй байна. Нэвтрүүлгийг гурав хувилсан бөгөөд телевизээр цацах асуудлыг нь Hero хариуцна. Мөн Н.Энхбаярын багийнханд нэг хувь нь очсон бол Женко гурав дахь хувийг нь авч, сошиал ертөнцөд цацахад бэлэн болжээ. Гэхдээ тэр уг нэвтрүүлгийг гаргахаасаа илүүтэйгээр наймааны хэрэглүүр болгон ашиглахыг зорьсон гэж эх сурвалж мэдээлж байна. Женко Баттулга дээрх гурван эрхэмтэй уг нэвтрүүлгээр наймаалцахыг хүссэн гэх боловч цаадуул нь толгой сэгсэрсэн юм байх. Өнөөдөр С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар Монголын улс төрд эргэн ирж байгаад Солонгост амьдарч буй Н.Энхбаяр боож үхэх шахаж байгааг МАХН-ынхан их л бахдалтай ярих юм.

Уг нэвтрүүлгийн санаа нь хойд хөршид бичигдсэн байх гэсэн таамаглалыг нэгэн эрхэм огтхон ч эргэлзээгүйгээр хэлнэ билээ. Үүнийгээ тэр маш учир жанцантайгаар тайлбарлаж байгаа. Далай лам, дараа нь Оросод элэгтэй гэгддэг Н.Энхбаяраар үргэлжилж байгаа уг нэвтрүүлэг нь Монгол төр хийгээд улс төрчдөд итгэх итгэлийг гээгдүүлэх зорилго агуулж байгааг тэр цохон тэмдэглэж байна. Ямартаа ч нэвтрүүлэг гарах эсэх нь тодорхойгүй ч дээрх эрхмүүдийг Н.Энхбаяраар газар дор ортол нь муулуулжээ.

Ю.АЛТАНЗУЛ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • OYUN (197.211.63.10)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • OYUN (197.211.63.10)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • DR MOHAMMED (105.113.80.202)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 400,000 долларыг бөөрөнд зориулж маш сайн мөнгө санал болгох болно. Намайг Доктор Мохаммед гэдэг. Би FRANCISCO HOSPITAL-д нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг. Хэрэв та бөөр худалдах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй EMAIL, WHATSAPP, VIBER, TELEGRAM ДУГААРаар холбогдоно уу. И-мэйл: franciscohospital1988@gmail.com WHATSAPP ДУГААР: +918798328237 VIBER ДУГААР: +918798328237 ТЕЛЕГРАМЫН ДУГААР: +918798328237 Хүндэтгэсэн ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ DR MOHAMMED
    2025 оны 09 сарын 26 | Хариулах
  • сэтгүүлчид (202.180.216.226)
    Хөөрхий өөрийгөө сэтгүүлч гэх Ю.Алтанзжл танаа оюуны бяд чинь үнэн өчүүхэн юм аа. Та эзэндээ очоогүй захидал түмэнд ил болсон нь буруу гэсэн утгатай зүйл бичээд түүнийгээ 100 эрхэмийн бэлтгэж байгаа бэлтгэсэн материалын эздийн зөвшөөрөлгүй өөрийн бодлоо түмэнд дэлгэх нь ариун явдал уу
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (46.188.123.90)
    Алтанхуяг Элбэгдорж, Энхбаяр 2-ыг холбож огно нэг л мэдэхэд тэвруулнэ
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • Ganaa (77.195.66.230)
    henii shidsen chuluu ve. H.Battulgiig oroldohoo bolibol yasan ve. Tsag hugatsaa ter tee tergvi haruulna . bvv shantaraarai. Battulgaa ard tvmen demjij bgaa shvv!!! Eh oron ard tvmniihee telee chetgerteich holbogson yadgiin bvv ataarhtsgaa luibarchidaa!!!
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • jgffg (188.64.247.13)
    amjilt jenkod amjilt hvsie . ta ireedvin erunhiilugch shvv . muulah tusam gyalalzah od doo . amjilt
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.122.187)
    Jenco giin balag uugeer duusahgui ee, muuhai horlontoi huur bgm
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.122.187)
    112.72.111 jenco yumuu? lol yun ch ih uurtain
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.141.203)
    Алтанзул гэдэг нөхөр хүмүүсийн яс хаяж хов хутгасан балай юм сараачих гэж дээ Улс төрийн ***** гэж нэрэлмээр юмуудаа
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.13.79)
    Тэр нэвтрүүлэг хурдан гараасай одоо үед Женко,Энхбаяр хоёр л үнэн хэлнэ энэ ноходын бүх булайг илчлээд өг
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.122.26)
    алтанхуяг,Алтанзул, Алтангадас ч гэхшиг энэ Алтантай нэртэй хүн бүлэглэлүүд чинь одоо малнууд байна уу хүмүүс байна уу учрыг нь олохоо болилоо.Алтантөл гээд байгаа энэ нөхөр жинхэнэ уяаны ***** байна даа.
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.91.201)
    нэг захиалгын нохой шиг юмаараа тойлгой угаах гээд байгаа юм уу.
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Тэр нэвтрүүлгээ гаргаасай, тэрнээс нь болж Монголчууд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хоорондоо талцаад, тамын тогоондоо тарчилж байвал таарна. Юун хөгжил дэвшил
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • яяя (103.229.120.40)
    МОЛОР ЭРДЭНЭ гэж шизотой улстөрч байдаг даа Миний дэмждэг ЖЕНКО маань МОЛОР ЭРДЭНЭ болжээ Оросын КБГ сэтгэлзүй зэвсэгээр тархиа атгуулсан ЖЕНКО гийн өдсөн хэрүүлүүд үнэндээ Монгол Оросын далд зөрчил явагдаж байна 70 жил Монголыг атгасан колонио Оросууд санасан юм бна л даа нэмж хэлэхэд монгол мафитай болж байшин шатаад апу гийн борлуулагч алагдаад гм
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.123.35)
    МОЛОР ЭРДЭНЭ гэж шизотой улстөрч байдаг даа Миний дэмждэг ЖЕНКО маань МОЛОР ЭРДЭНЭ болжээ Оросын КБГ сэтгэлзүй зэвсэгээр тархиа атгуулсан ЖЕНКО гийн өдсөн хэрүүлүүд үнэндээ Монгол Оросын далд зөрчил явагдаж байна 70 жил Монголыг атгасан колонио Оросууд санасан юм бна л даа
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • ishshshshsh (103.11.194.70)
    iim ch um bichij baih gej de elii balai bolson amitan be jaahan logic toi bod ain Altanzul guai
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • зочин (103.23.51.1)
    зөв л бичсэн байна.хоёр хөрш оронтойгоо тэгш харьцаж байх хэрэгтэй байхаа.орос эхнэртэй удирдагч пил маань одоо төрсөн газаргүй л болчихсан байна.газрын зураг дээр олоорой.
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    элий балай юм бичиж хүмүүсийн толгой эргүүлэхээ болимоор юм монголчууд мангарууд биш шүү
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • зочин (103.229.121.100)
    Якунин тэгээд Баттулгын хэлснээр захиа бичээ юу инээдтэй юм бичээд л
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.20.149)
    Монгол орноор монголчуудаар мөн ч олон жил тоглосон намбарын энхбаяр юун эрхэм байх билээ. Энэ этгээд монголын шилдэг хөвгүүд болох л энэбиш дашбалбар зэнээ наранцацралт отгонбилэг энхсайхан нарын амь насаар тоглосон бузар хар мөртөн. Ийм этгээдтэй нийлж багайгаа бол женко баттулга өөрөө хэн бэ гэдгээ харуулж байгаа хэрэг
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Монголоо зармаар бна (112.72.11.111)
    Улсыг минь зарах гэж бга ухаангvй Дарга нарын гар хел vv.? Энэ сэтгvvлч нэртэй хvн гуай чинь?
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    баттулгыг дэмжиж байна. энэ салтаанзул хавыг өшиглөх хэрэгтэй.
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Кккк (112.72.11.111)
    Аминдаал захиалгаар хун гердеж бга ухаантай юмаа да Ухна болсон толгойтой сэтгуулуу дэ
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • АЦАНЗУЛ (112.72.11.111)
    ТЭ.1 Ац юмда энэ маанаг сэтгуулч
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Hэ хэ хэ (202.21.100.92)
    Баттулгыг муулах гэж мөнч ядчих юм даа. Якунин гэж хүнд Баттулга захиалга өгөөд л, нөгөөх нь захиалгын дагуу захиа бичээд л, хэ хэ. Арай өөр юм сэтгээч дээ
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Шшшшааана биз (112.72.11.111)
    Vзээчгvй бж юу хууцдаг ноохой вээ сдаа чинэ
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    3 цаг 3 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    15 цаг 48 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    16 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    16 цаг 51 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 59 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    17 цаг 42 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК