
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барив.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар үндэслэлгүйгээр төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх явдал үгүй болж, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү багасна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагууд болон Төсвийн тухай хуулийн заалтууд хангагдаж, төсвийн гүйцэтгэлийг хуулийн дагуу зохион байгуулах нөхцөл бүрдэнэ хэмээн хууль санаачлагч тайлбарлав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.